Бид үндсэн зориулалтыг нь мэддэггүйн улмаас хэзээ ч бүрэн дүүрэн ашиглаж байгаагүй 18 зүйл

3

Өдөр тутамдаа бидний хэрэглэдэг олон эд зүйлсэд бидний мэдэхгүй зориулалттай үйлдлүүд нуугдаж байдаг гэхэд хилсдэхгүй. Манай сайт уншигч танд бидний үндсэн зориулалтыг нь бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй 18 зүйлсийн гэрэл зургаас хүргэхээр бэлдлээ.

1. Цаас үдэгч машин

© pantsparty1322 / Reddit

Оффисын ажилтай хүмүүсийн өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон цаасны үдэгч машины доод талд үдээс хадгалах хэсэг байрласан байдаг ажээ. Зарим нэрийн үдэгч машины хувьд дээд талдаа үдээс хадгалагчийг байрлуулсан байх нь ч бий.

 

2. Хуванцар савны багтаамж

Хуванцар савнуудыг худалдан авахдаа бид ихэвчлэн савны хэмжээг харж авдаг. Гэвч саван дээр багтаамжийг нь тодорхой тэмдэглээгүй байдаг нь олон хүний хувьд асуудал болдог билээ. Тэгвэл сайн ажиглавал энэ төрлийн савнуудын ёроолд савны багтаамжыг литрийн хэмжүүрээр тэмдэглэсэн байдаг аж.

 

3. Ханцуйн товч

Эрэгтэй, эмэгтэй товчтой цамцны ханцуй ихэвчлэн хоёр товчтой байдаг ч товчоо хийх ганц л нүх байдгийг та мэдэх биз ээ. Тэгвэл тус товчыг цаг зүүсэн үедээ сул байхаар, цаггүй бол бариу байхаар тохируулан товчлох зориулалттай хийгддэг байна.

 

4. Зай

Хүмүүс зайг байгальд хаясан тохиолдолд олон арван жилийн турш орчныг бохирдуулж байдгийг мэддэг ч шинийг худалдаж авахдаа дээр нь дуусах хугацаа байдгийг нь төдийлөн анзаардаггүй.

 

5. Таазны сэнс

© Ana C. B. / Unsplash

Нүдэнд ил харагдах газар байрладаггүй тул хүмүүс таазны сэнсэнд эргэх чиглэл, агаарын урсгалыг тохируулах товчлуурууд байдгийг ихэвчлэн мэддэггүй ажээ.

 

6. Автомашин дахь зарим хэрэглүүрүүд

© Mike B / Pexels

Та шинэхэн авсан автомашиндаа түлш хийхдээ түлшний сав чухам аль талдаа байгааг мэдэхгүй будилж явсан үе бий юу? Хэрэв тийм бол машины түлшний савны байрлалыг хянах самбар дээрээс шалгах бүрэн боломжтой байдаг аж. Хяналтын самбар дэрх түлшний тэмдэглэгээний дэргэд машины аль талд түлшний сав байгааг тэмдэглэсэн зураас байдаг байна.

Түүнчлэн урд толины доор буй татуургыг ашиглан ард явж байгаа машины хурц гэрлийг сарниулах боломжтой байдгийг та мэдэх үү?

 

7. Шүхэр

© Zainab Aamir / Pexels

Зарим шүхэрнүүдийн орой дээр бариул мэт зүйл байдгийг та анзаарч байсан биз ээ. Өнгөц харвал энэ зүйл нь шүхэр хураахад нуруунуудыг тогтоогч мэт харагддаг ч үнэн хэрэгтээ шүхэр хураах үед цугларсан усыг сэгсэрч хатаахад зориулагдсан аж.

 

8. Аяга таваг угаагч

Аяга таваг угаагчид аяга тавагаа хийхдээ үргэлж налуу өнцгөөр, түгжигч хэсэгт байрлуулан хийх хэрэгтэй. Ингэснээр аяга тавгаа гаргаж хатаах шаардлагагүй болох давуу талтай.

 

9. Тугалган цаас

Тугалган цаасыг хүнс бэлтгэхдээ ашиглахаас гадна хайч ирлэхэд ч хэрэглэх боломжтой. Ингэхдээ тугалган цаасаа хоёр эсвэл гурав нугалаад хайчлахад л хангалттай.

 

10. Үсний машин

Үсний машиныг хэрхэн ашиглаж, хэрхэн цэвэрлэх тухай заавар төдийлөн байдаггүй. Тэгвэл үсний машины хутгыг цэвэрлэхдээ цэвэр усанд зөвхөн хутгыг нь дүрж, хэдэн хормын турш асааж ажиллуулахад л хангалттай байдаг ажээ.

 

11. Соруул

Савтай ундааг соруулаар уухад хэзээ ч бүрэн сулардаггүй гэдгийг та өмнө анзаарч байсан биз ээ. Тэгвэл зурагт харагдаж буйтай ижил савлагаатай ундаанд соруулыг буруу талаар нь хийж уувал илүү зохимжтой байдаг ажээ.

 

12. Савласан сүү болон ундаа

© PLTube / Youtube

Савлагаатай бүтээгдэхүүнийг зурагт харагдаж байгаачлан хийвэл цалгиж асгарах магадлал эрс буурдаг аж.

 

13. Нэхмэлийн утас

© Jayda InStitches / Youtube

Нэхмэлийн утсан бөмбөгийг нэг талаас нь бус гол хэсгээс нь суллаж хэрэглэх нь бөмбөг алдуурч утас сулрах, хөврөх эрсдэлээс хамгаалдаг.

 

14. Зэвэрдэггүй ган угаалтуур

Хүн бүрийн төдийлөн мэддэггүй бас нэгэн зүйл бол угаалтуурын төмөр өөртөө үнэр шингээдэг явдал юм. Зэвэрдэггүй ган төмөр нь угаалтуур дахь эвгүй үнэрийг дарахад чухал үүрэгтэй байдаг ажээ. Иймээс хурц үнэртэй хүнсний бүтээгдэхүүнийг угаалтуур дотор тавих ч боломжтой.

 

15. Цахилгаан зуух

Цахилгаан зуухны доод хэсэгт байрлах битүү орон зайг та өмнө нь анзаарч байсан уу? Хэрэв үгүй бол тэрхүү орон зай нь хүнсийг дулаан хадгалах зориулалттай татлага ажээ.

 

16. Усны машин

Ус гаргагч машины доод хэсэгт байх жижиг хаалгатай хэсэгт ус, ундаа хөргөх зориулалттай жижиг оврын хөргөгч байрласан байх нь бий.

 

17. Богино долгионы зуух

Мэргэжилтнүүд богино долгионы зууханд хоол халаахдаа зах хэсэгт байрлуулбал илүү жигд халдаг хэмээн зөвлөдөг.

 

18. Хөлдөөгч

Хөлдөөгчний тавцан дээрх ховилууд дээр савлаж хөлдөөсөн хүнснийг босгож тавьж хадгалах зориулттай гэдгийг та мэдэх үү?

90
ГайхмаарГайхмаар
24
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *