
- Кени улсын Уможа хэмээх нэгэн тосгонд эрчүүд амьдрах хориотой байдаг гэнэ.
- 1990 онд байгуулагдсан тус тосгон нь хvчирхийлэлийн хoхирогч болсон эмэгтэйчүүдийн хувьд аюулгүй орчин бүрдүүлэх үндсэн зорилготой юм.
Tik Tok сүлжээний @themelomoon нэртэй нэгэн хэрэглэгч Кени улсад байдаг зөвхөн эмэгтэйчүүд амьдардаг нэгэн тосгоны тухай мэдээлжээ. Уг тосгоныг 1990 онд Ребекка Лолосоли хvчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хувьд амьдрахад аюулгүй, таатай орчин бүрдүүлэхийн тулд байгуулж байсан байна. Ребекка Лолосоли энэхүү санаагаа тухайн үед хvчирхийлэлд өртөж, эмнэлэгт хүргэгдсэн байх үедээ олсон байдаг.
Уможа тосгонд эрчүүд орох хориотой
Тосгон нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хvчирхийллээс хамгаалах зорилготой болохын хувьд эрчүүд амьдрахыг хатуу хориглодог байна. Тэдний найз залуус байсан ч тосгонд нэвтрэх боломжгүй байдаг аж.
Хvчирхийллийн зoлиос болсон эмэгтэйчүүдийн гэр болсон энэ тосгонд хүчээр бусадтай гэр бүл болсон зэрэг асуудалтай бүсгүйчүүд ч мөн адил оршин суудаг байна. Энэ тухайд Уможа академик сургуулийн захирал Малика, “Насанд хүрээгүй охидыг бусадтай хүчээр гэр бүл болгох нь олон сөрөг талтай. Мэдээж хэрэг хүүхэд төрүүлэхэд хэт эрт үедээ жирэмсэн болж, ивэрхий нь задрах, цyс алдах зэрэг асуудлууд үүсч эхэлдэг. Энэ бүхэн дээрээс гэрийн ажил хэрэг нэмэгдэх тул бага насны охидын хувьд амьдрал нь тун хүндрэлтэй болдог” хэмээжээ.
2015 оны статистик тоо баримтаар Уможа тосгонд нийт 47 эмэгтэй 200 хүүхдийн хамт амьдардаг гэж бүртгэгдсэн байжээ.
Ахуй амьдралаа залгуулах үүднээс тэдгээр бүсгүйчүүд гоёл чимэглэл урлан зардаг ажээ. Түүнчлэн тус тосгоныг биеэр очиж үзэхийг хүссэн жуулчид мөнгө төлж нэвтэрдэг байна.
“Тосгоноос гаднах бүсгүйчүүдийн амьдрал эрчүүдийн мэдэлд л байдаг. Бүсгүйчүүдэд ямар ч эрх байдаггүй. Харин энд бүсгүйчүүд эрх дураараа аж төрдөг” хэмээн тосгоны өндөр настан Сейта Ленгима ярьж байжээ.
Тус бичлэгийг уншигч танд үлдээж байна
Мөн та доорх бичлэгээс тус тосгоны талаар илүү их мэдээллийг авах боломжтой








Enkhbayar Lucky
2021/01/10 at 13:34
Uur tosgonluu ywj heelttdeg genelee 😂😂😂
Khosbayar Khosoo
2021/01/11 at 13:45
tegeed yaj osoj urjeed bn
Boombo Boombo
2021/01/11 at 14:37
Бүгдээрээ онгон уу
Үүл Сар
2021/01/12 at 01:46
Аятайхан санаа л бна шт..тосгон гэхээс илүү хүчирхийлэлээс хамгаалдаг төв гэлтэй. Манайд чинь өчнөөн хүчирхийлэлийн эсрэг төв бдг юу ч хийдэггүй л тэрнээс л дээр юм бна
Ц. Даваабонд
2021/01/12 at 09:36
Ямар сайхан юм бээ
Аметист Болор
2021/01/12 at 14:49
Khosbayar Khosoo харин тиймээ тэрийг нь бас бичээч. Худлаа хандалт авах гэсэн арга уу
Туяа Отгон
2021/01/12 at 20:49
.
Badamgarav Enkhtsolmon
2021/01/13 at 02:05
Khosbayar Khosoo https://fb.watch/2ZDCsQ-UVg/ end buren tailbartaiga bsn shu
Энхцогт Лхасүрэн
2021/01/13 at 06:14
Ochij od boloh hvn bnu…