Эцэг эхчүүд цахим сүлжээнд хүүхдийнхээ зургийг оруулахдаа нүүрийг нь халхлах болсон нь ямар шалтгаантай вэ?

0

Саяхан загвар өмсөгч Жижи Хадид өөрийн цахим хуудастаа хэвлэл мэдээллийнхэн болон папарацци зурагчид зэрэг хүмүүст хандаж хэрэв охины маань зургийг нийтлэх гэж байгаа бол нүүрийг нь дарах эсвэл бүдэгрүүлж байхыг хүссэн захидал бичээд буй билээ. Энэ мэтчилэн цахим хэвлэлд хүүхдүүдийнхээ зургийг оруулахдаа нүүрийг нь дарах, халхлах эсвэл бүр хүүхдийнхээ зургийг нийтлэхгүй байх эцэг эхчүүдийн тоо олширсоор байна.

Хүүхэд амьдралын сонголтоо өөрийн хүслээр, чөлөөтэй хийх боломжтой байх үүднээс ийм арга хэмжээ авч байгаа аж.

© ANDREAS SOLARO/AFP/East News

Папарацци зурагчид, хэвлэл мэдээллийнхэн болон шүтэн бишрэгчиддээ хандсан тэрхүү захидалдаа Жижи Хадид, “Охиныхоо царайг бусдаас нууж байгаа маань түүний ирээдүйн төлөө хийж буй үйлдэл юм. Насанд хүрэх үедээ хэн нэгэн алдартны үр хүүхэд гэдэг нэр доор биш, өөрийн гэсэн энгийн амьдралаар амьдрах боломжийг бүрдүүлж өгөхөөр олон нийтээс царайг нь нууж байна” хэмээн тайлбарлан бичжээ.

kristenanniebell / instagram

Түүнчлэн зөвхөн Жижи Хадид ч биш өөр олон алдартнууд энэхүү давалгаанд нэгдээд байгаагийн нэг нь Кристен Белл билээ. Тэрбээр цахим сүлжээнд хүүхдийнхээ зургийг оруулахдаа царайг нь эможигоор халхалж оруулдаг аж. Энэ тухайд тэрээр, “Миний хувьд олны нүдний өмнө байх энэ мэргэжлийг сонгож авсан хүн. Иймээс ч миний тухай нийтлэл, эшлэлүүд, гэрэл зургууд хаа сайгүй байдаг. Харин би үр хүүхдүүдээ юу хүсч байгааг нь мэдэхгүй. Тэд магадгүй олны нүдний өмнө ил байхыг хүсэхгүй ч юм билүү? Тэдний өмнөөс сонголт хийх эрх надад байхгүй” хэмээн тайлбарлажээ.

 

Хүүхдийн эрхийн асуудал.

orlandobloom / instagram

Аливаа эцэг эхчүүд хүүхдийнхээ зургийг зөвшөөрөлгүй олон нийтэд дэлгэснээс үүдэлтэй гарах олон асуудлууд байхын зэрэгцээ хүүхдийн эрхийн сэдэв ч хөндөгддөг билээ. Иймээс мэргэжилтнүүд хүүхдийн зургийг нийтлэхийн өмнө өөрөөс нь зөвшөөрөл авсан байх нь зүйтэй гэж үздэг. Ийнхүү харилцан зөвшилцөж байх нь эцэг эх болон үр хүүхдийн хооронд харилцан хүндлэл, ойлголцол зэргийг бий болгохоос гадна хүүхдийг өөрийн орон зайг үүсгэхэд чухал нөлөө үзүүлдэг аж.

 

Аюулгүй байдалтай холбоотой.

kristenanniebell / instagram

Олон эцэг, эхчүүд хүүхдийнхээ царайг олон нийтэд дэлгэхээс татгалзах болсон бас нэгэн шалтгаан нь тэдний аюулгүй байдалтай холбоотой. Цахим орчинд хэн хүүхдийг тань ажиглаж, харж байгааг мэдэх боломжгүй байдгаас гадна таны нийтэлсэн хүүхдийн тань зургийг сөрөг зүйлд ашиглах зэргээс үүдэлтэйгээр хүмүүс хүүхдийнхээ царайг нуухыг илүүд үзэх болжээ.

© Shutterstock.com

Ийнхүү хүүхдийнхээ царайг нуух маш олон шалтгаан байдаг ажээ. Иймээс чухам ямар мэдээллийг олон нийтэд дэлгэж болох эсэхийг сайтар тооцоолж, хүүдийнхээ зургийг цахим сүлжээнд тавихаас өмнө тэдний аюулгүй байдлын төлөө ахин нэг бодож үзэж байхыг уншигч танд зөвлөж байна.

Та хүүхдийнхээ зургийг цахим сүлжээнд нийтэлдэг үү? Хэрэв тийм бол хүүхдийнхээ царайг ил гаргадаг уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

8
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *