Халуун дулаан түүхийг өөртөө агуулсан 17 гэрэл зураг

0

Бид кинон дээр эсвэл номонд гардаг шиг сайхан зүйл амьдралд минь тохиолдоосой гэж байнга хүсдэг. Өдөр тутмын гайхамшгийг бүтээхийн тулд заавал Суперменийг хүлээж эсвэл илбийн дохиур эзэмших албагүй юм. Өнөөдрийн нийтлэлийн баатрууд ямар нэгэн сайхан зүйл хийснээ өгүүлсэн халуун дулаан түүхүүдээсээ хуваалцжээ. Эсвэл ямар нэгэн догь зүйл хийгээд үүнийгээ баримтжуулж амжсан хүмүүс ч багтлаа.

Ийм сайхан түүхээ хуваалцах нь нэг төрлийн ид шид юм. Тиймээс та бүхэнтэйгээ бусдын сайхан мөчүүдээс хуваалцахаар шийдлээ.

Сайн дурын ажилтнаар ажиллаж байхдаа дельфин хооллож байсан юм. Тэднийг хооллох болгонд надад ийм бэлэг авчирч өгдөг байж билээ.

© tyomateee / Twitter

 

Манай Нина алга болоод би байж суух газраа олохгүй байлаа. Би өдөржингөө эн тэрүүгээр явж нэрээр нь дуудна, алга болсон зарыг ширүүн борооноор наагаад л… Гэтэл тэр ой модон дундаас зүв зүгээр өөрөө гараад ирдэг байгаа!

© saucity / Reddit

 

Жилийн өмнө цуг ажилладаг энэ хүн бид хоёр бие биенээсээ харц бууруулж чадаагүй юм, тэгээд дурлацгаасан. Урьд өмнө нь би ийм сайхан хүнтэй учирч байсангүй. Бид одоо нэг хаяг дор амьдарцгааж байна.

© DivineMs_M / Reddit

 

Найз бүсгүй маань малын эмчээр ажилладаг. Өнөөдөр гэртээ ийм бяцхан амьтан авчраад хэлж байна: “Хэн нэгэнд өгөхөөр том болтол нь өөрөө тэжээхээр болсон” гэнэ ээ.

© averyworriedpotato / Reddit

 

Жилийн өмнө би сошиал сүлжээнд дараах асуултыг хөндсөн юм: эрчүүд ганцаардлыг хэрхэн давж гардаг вэ? Нэг бүсгүй уг асуудалд их нухацтай хандаж хариу бичсэн. Өнөөдөр түүнтэй биечлэн уулзах завшаан тохиолоо

© merpbeforeyouderp / Reddit

 

Тусгаарлагдаж байгаа зочид буудлын цонхны өмнө хэн нэгнийх нь хүүхдүүд аавдаа ийм зурвас үлдээжээ.

© WankieTankie / Reddit

“Аав аа, бид тандаа хайртай”

 

Нохойныхоо хөлийг халуун зам дээр түлэхийг хүсээгүй бололтой

© IOMMIDONTPLAYTHAT / Imgur

 

Бид хоёр 2020 оны 6 дугаар сард танилцсан юм. Бие биенээсээ хэдий 3000 км зайтай амьдарч байсан ч гэлээ өчигдөр надад “Тийм” гэж хэлсэн шүү

© capacillyrio / Reddit

 

Эхнэр, хүүхэд хоёр маань амралтаараа зугаалганд явчихсан байгаа. Яаж ч хичээсэн мууранд анхаарал нэг л дутагдаад байгаа бололтой: намайг компьютерын ард суухад ширээний булан дээр ирээд хэвтчихнэ. Түүнд ор худалдаж авахад хүрлээ. Түүнд их таалагдаж байгаа бололтой

© NedoFraM / Pikabu

 

Би ангаахай самранд дуртай, гэхдээ цэвэрлэх дургүй. Эхнэр маань маргааш төлөвлөгөөт кесеров хагалгаанд орно. Надад зориулж хэдэн самар цэвэрлэж өгөөд идэх болгондоо намайг санаарай гэж хэлсэн

© ForeignerLove / Reddit

 

1995 он. Би 10 настай, өргөж авсан аав маань 45 настай байж. Би төрөлхийн хүнд өвчтэй төрсөн. Намайг хөлд оруулсан мэс заслын дараа энэ зургийг даржээ. Аав минь миний хувьд аварга.

© EstelSnape / Reddit

 

Би мууртай болохыг хүсээгүй юм, харин эхнэр болно гээд. Бид хоёр хэн хэндээ буулт хийгээд 2 мууртай боллоо. Эдгээр шаргал амьтдад би үнэхээр хайртай болжээ.

© michaelscat2 / Twitter

 

Өнгөрсөн долоо хоногт ээж маань над руу залгаад 28 жил ажилласны эцэст тэтгэвэрт гарахад хэн ч намайг дурсахгүй дээ гээд уйлж байлаа. Тэгсэн дөнгөж сая надад ийм гэрэл зураг явуулжээ

© TheJuliettest / Reddit

 

Эхнэртээ зориулсан грумингийн студийг барьж дуусгалаа. Ачааны контейнероор хийсэн студи шүү

© OhMFGoose / Reddit

 

Жилийн өмнө би гүн хямралд орсон байсан юм. Харин өнөөдөр ажил төрөл маш урагштай байна

© NEDudcat603 / Reddit

 

Эхнэр маань гараараа хүүхдийн өрөөний ханыг зурсан юм. Бид удахгүй эцэг эх болно

© No_Rope_6856 / Reddit

 

Энэ зэрлэг гүрвэл надаас хоол авч идэх гэж байнга ирдэг юм

© aruuna_ / Reddit

Амьдралынхаа хамгийн халуун дулаан мөчөөсөө бидэнтэй хуваалцаарай.

13
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *