Эцэггүй охиныг хэрхэн өсгөж хүмүүжүүлэх вэ?

1

Ганц бие эх эрэгтэй хүүхэд өсгөж хүмүүжүүлэх тухай яриа гарахад тэрхүү эх хүүгээ чадалтай, амжилттай хүүхэд болгон өсгөж чадахгүй гэж хэлэх үгс олон сонсогддог. Харин охины тухай ярихад иймэрхүү элдэв түгшүүр, болгоомжлол харьцангуй бага байдаг. Энэ нь хэр зөв бэ?

Эцэггүй боловч охин хүүхэд бүрэн аз жаргалтай, хайр халамжаар дуталгүй өсдөг гэж үү?

Энэ удаа иймэрхүү бэрхшээлийн тухай, бүтэн бус гэр бүлийн тухай арай ойроос харж эцэг охин хоёрын харилцаа ямар байдгийг анхааръя.

Эцэггүй охин

Бид түүхийн турш охидоо эрэгтэй хүүхдээс илүү хатуу, чанга зарчмаар хүмүүжүүлж ирсэн байдаг. Ирээдүйн эх болох хүмүүст биеэ зөв авч явах дадал суулгаж, эцэг эхийн дуулгавартай охин байлгаж, ахмад настанд хүндэтгэлтэй хандахыг байнга захиж сургадаг байв. Нас бага байхаас нь л эхэлж биеэ даасан гэрийн эзэгтэй болгодог байж дээ.

Цаг хугацааны явцад хүүхэд хүмүүжүүлэх зарчим аажмаар сулран, хүүхдийг хянах хяналт ч багассан байна. Тэд улам бүр эрх чөлөөтэй болж, тэдний бодол санаанд ч анхааралтай ханддаг болжээ. XXI зуунаас хүүхдийн эрх хүчээ авч харин эцэг эхийн эрх тэр хэмжээгээр багассан байдаг.

Гэхдээ хүүхдийн хувьд эцэг эх нь зөвхөн нялх нойтон байх үе төдийгүй заримдаа насанд хүрсэн хойно нь ч хамгийн чухал хүмүүс нь байсаар байна. Ээж нь хүүгээ сэтгэл хөдлөлөө барьж чаддаг болгоход сургаж, эцэг нь хүүхдээ нийгэмшихэд нь аажмаар дасгах гэх мэт.

Эцэг гэдэг ойлголт бүр библийн сударт ч байх бөгөөд бурхан бол бүхний эцэг хэмээн сургадаг. Харин Зигмунд Фрейдийн үзэж байснаар эцэг бол гэр бүлийн доторх бүх л хориг саадыг тавьдаг, эхнэрийн төдийгүй охины хамгийн гол түшиг тулгуур нь гэнэ.

Тиймээс эцэггүй айлд биеэ даасан, зоригтой, заримдаа хэрцгий эцгийн бүх үүргийг эх гартаа авах болдог. Охин ч хар багаасаа гэрт эцэг гэдэг хэрэггүй зүйл, тиймээс зөвхөн өөртөө найдах ёстой гэсэн ойлголттой өсөж эхэлдэг байна.

Хэрвээ эцэг нь гэр бүлээ орхисон бол охин эр хүнд итгэж болохгүй гэсэн бодолтойгоор төлөвшдөг. Энэхүү сэтгэл зүйн саад нь түүний бүх л амьдралд нь нөлөөлж байх билээ. Ийм эмэгтэйчүүд хүнд дурласан үедээ ч үл итгэх байдал гаргасаар байдаг байна: тэд хайртай хүнээ янз бүрээр шалгах, хуурах вий гэж үргэлж айж хүлээх гэх мэт. Хэрвээ охины эцэг болох хамгийн ойрын байх ёстой хүн нь түүнийг орхиж явсан бол өсөж том болоод залуучуудад итгэхэд их хэцүү байдаг байна.

Эцгийн хамгаалалт, дэмжлэггүйгээр өссөн эмэгтэй ихэнхдээ өөрөө өөрийнхөө төлөө зогсож сурсан байдаг. Тэд бүх л зүйлийг хяналтандаа байлгаж, янз бүрийн харилцаанд үргэлж тэргүүлэх, шийдвэрлэх үүрэгтэй байх гэнэ. Ийм хүмүүстэй аз жаргалтай бүрэн дүүрэн гэр бүл зохиоход ихээхэн хэцүү билээ.

Эцэггүй охины сэтгэл зүйн төлөвшилт нь бүрэн бүтэн бус гэр бүл дотор хэвийн явагдахын тулд эх нь асар их хичээл зүтгэх гаргах хэрэгтэй болно.

 

Охиноо хэрхэн өсгөх вэ?

1. Хэрвээ охины төрсөн эцэгтэй харилцаа тогтоох боломжгүй бол ойр тойрны, хамаатан садны жирийн сайхан харилцаатай гэр бүлтэй ойрхон, итгэлцсэн харилцаа тогтоох хэрэгтэй. Охин бүрэн бүтэн хосоос бүрдсэн гэр бүл нь бүрэн бус гэр бүлээс хамаагүй илүү дээр гэдгийг хараг. Энэ нь түүнд гэр бүлийн аз жаргал гэж юу байдгийг ойлгуулах болно.

2. Охиноо эцгээ үзэн ядах үзлээс хол байлга. Аавынхаа тухай ямар нэг байдлаар сөрөг өнгөөр ярихыг нь болиулах хэрэгтэй. Хэрвээ охин хар багаасаа гэр бүлээ орхисон эцгээ буруутгадаг бол энэ нь цаашдаа сэтгэл зүйн бас нэг саад болон хувирна. Тэрээр яваандаа эцэг гэж гэр бүлд ямар үүрэгтэй байдаг тухай ойлголтыг цаг нь болохоор олж аваг.

3. Шинэ эртэй болсон хойноо охиныхоо сэтгэл зүрхнээс эцгийнх нь тухай бодол дурсамжийг мартуулах гэж бүү оролдоорой. Энэ нь охины сэтгэл зүйд бас л нэг том цохилт болох бөгөөд бүр төрсөн эхдээ ч итгэхгүй байдалд хүргэж болох юм шүү.

4. Хэрвээ байдал хяналтаас гарвал мэргэжлийн зөвлөгөө авахаас бүү зовоорой. Хамгийн гол нь охин биеийн хувьд төдийгүй сэтгэл зүйн хувьд ч өөрийгөө бүрэн дүүрэн хүн, хувийн амьдралдаа аз жаргалтай байх эрхтэй, эрүүл саруул хүн гэсэн итгэлтэй өсөх ёстой.

Энэ дэлхий яаж ч өөрчлөгддөг байлаа гэсэн хүүхдийн хувьд эцэг эх нь ямар ч нөхцөлд түүнийг дэмжиж, хамгаалж, чиглүүлж байдаг хүн нь байх болно. Чухам зөв хүмүүжил, эцэг эхдээ бүрэн итгэх итгэлээс ирээдүйн их замаа эхлүүлэх хүүхэд болгоны хувь заяа шалтгаалах билээ.

3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. хулан

    2018/08/21 at 13:52

    Баярлалаа та бүхэндээ би өөрийн мэдэхгүй,бодож байсан зүйлүүдээ эндээс олж уншлаа.Үнхээр их тус боллоо.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *