Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан

9

Бидний далай тэнгисийн талаарх мэдлэг маань Нарны аймгийн тухай мэдлэгээс ч бага. Далай тэнгисийн ёроолыг судлах тоног төхөөрөмж боломжийн хэмжээнд хөгжиж чадаагүй байгаа хэдий ч эрдэмтэд гайхалтай нээлтүүд хийсээр байгаа ба тэдгээрээс та бүхэнд хүргэхээр бэлдлээ.

16. Жонсоны меланоцет

Халуун орны эрэг хавийн далай тэнгисийн 2000 метрийн гүнд амьдардаг махчин загас. Олзоо барьж авахдаа загасны дэгээг санагдуулам толгойноосоо урагш унжих фосфортой ургацаар урхидан барьж авна. Маеланоцетийн эм нь 3 см орчим урттай байдаг бол эр нь 18 см орчим урт. Энэ зураг дээр эмийг нь харуулжээ.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 1

15. Одот

Дээш харсан нүднээсээ болж ийм нэртэй болсон. 50 В хүртэл цахилгаан гүйдэл үүсгэх чадвартай. Далай тэнгисийн ёроолын хөрсөнд шигдэж амьдардаг.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 2

14. Япон аалзан-хавч

Хэдий том биетэй ч эвтэй найртай амьтан. Номхон далайд 300 метрийн гүнд амьдардаг, жижиг загас жараахайгаар хооллоно, бас хэдэн ч хоног хоолгүй амьдарч чаддаг ажээ. Том нь 45 см урт, 3 см орчмын зайтай алхам хийдэг байна.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 3

13. Аварга том кальмар

Том усан онгоцыг төвөггүй залгих тийм том кальмарын тухай домог өдийг хүртэл яригдсаар ирсэн. Үнэний ортой бололтой. Далайн гүнд маш урт кальмар амьдардаг- эрдэмтэд уртаараа 15 м кальмарын үлдэгдлийг олжээ.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 4

12. Том амт акул

Гүн усны том амт акулыг анх 1976 онд олж нээсэн, тэр цагаас хойш дөнгөж 50 гаруй эмэгчин том амт акул тоологджээ. Далайн гүнээс 1500 метрийн зайд амьдардаг, хамгийн урт нь 5,7 метр биетэй. Планктоноор хооллодог аварга махчин загас юм.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 5

11. Бөхт

Далайд тархсан амьтан, сэлэхдээ бөхөө ашигладаг бөгөөд махчинд тооцогдоно. Хоол хүнсэндээ жижиг өт хорхойгоос эхлээд хавч хэлбэртэй томоохон биетэй загасыг хүртэл иднэ. Мөн далайн одыг шимж амьдардаг төрөл бий.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 16

10. Melibe leonina

Далайн нэг төрлийн нялцгай биет – их бие нь гэрэлтдэг, том шүдтэй. Уснаас гаргавал цэцгийг санагдуулам анхилуун үнэр ялгаруулна.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 6

9. Periphylla periphylla

Улаан өнгийн медуза далайн гүнд 1000 метрт амьдардаг. Шөнийн цагаар дээш гарч гайхалтай гэрэлтэнэ. Уг амьтныг оролдохгүй бол хүн рүү огтхон ч дайрахгүй.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 8

8. Xyloplax medusiformis

Сээр нуруугүйтний амьтны аймагт хамаардаг, нарны гэрэл тусахааргүй далайн гүнд амьдардаг. Мод, мөчрийн үртсээр хооллодог тул байнга хоолны эрэлд явдаг. Хоол их байх тусад хурдан үрждэг ажээ.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 7

7. Pterotrachea

Гайхамшигтай хараатай, хурдан сэлдэг сайн анчин загас. Бие нь гэрэлтдэг тул юу барьж авсан нь ил тод, маш их гүнд амьдардаг.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 9

6. Ramisyllis Multicaudata

Далайн гүнд амьдардаг өт – их биенээсээ салаалж ургах тул маш олон сүүлтэй гэмээр. Толгой нь далд тул сүүл нь бүхэл биеийг эзлэх мэт харагддаг.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 11

5. Сахалт хөл

Хавчны төрөлд багтах уг загас идэх хоолондоо сахалт хөлөөрөө наалдаж хүчийг нь сорж авна. Нэг л асуудал бий – тэд чөлөөтэй хөдөлж чаддаггүй ажээ.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 10

4. Ставромедуз

Хөдөлгөөн багатай, ямар нэгэн гадаргуу дээр наалдаад байж байдаг учраас олзоо маш амархан олж иднэ. Хавч хэлбэрт болон жижиг нялцгай биетээр хооллодог.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 12

3. Немертин

Туузан хэлбэрт өт, газар уснаа явагч юм. Өөрөөсөө ялгаруулах хорт бодисын тусламжтайгаар хоолоо олж иднэ. Хамгийн урт нь 54 м. Хүмүүс оролдохгүй бол тайван амьтан.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 13

2. Spirobranchus giganteus

Шинэ жилийн гацуур модыг санагдуулам хорхой. Бөөндөө сууж тайван байдлаар амьдардаг, планконтоноор хооллодог. Хүмүүс аквариумдаа тэжээдэг болсон байна.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 14

1. Наутилус помпилиус

Энэ амьтан сүүлийн 400 сая жил огт өөрчлөгдөөгүй. Халуун орны эрэг хавиарх далайн усанд амьдардаг, амьтны үлдэгдэл, хог түүж иддэг ажээ.

Далайн гүнд амьдардаг 16 хачирхалтай амьтан 15

211
ГайхмаарГайхмаар
32
ГоёГоё
22
ТэнэглэлТэнэглэл
15
ХөөрхөнХөөрхөн
14
БахархмаарБахархмаар
9
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. А. Чинбаа

    А. Чинбаа

    2016/07/03 at 18:41

    Сш

  2. А. Чинбаа

    А. Чинбаа

    2016/07/03 at 18:41

    . Сш

  3. А. Чинбаа

    А. Чинбаа

    2016/07/03 at 18:41

    Сш

  4. bi

    2016/07/04 at 00:57

    sonin yum beeeeeeeeeeee

  5. Зочин

    2016/07/09 at 02:36

    dalai tengisin 1% ig sudalsan gsn shde bidnii medehgvi harj ch bgaagvi amitad mash olon bgaa

  6. ооко охино ба ихрээ

    2016/10/05 at 13:18

    илүү ихийг үзхийг хүсэж байна таалагдлаа хачин амитад юум

  7. Пүрэвээ

    2016/10/06 at 20:02

    Маш сонирхолтой амьтадын зураг байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *