
Quora сайтын хэрэглэгчид хүссэн асуултандаа мэргэжлийн хариултыг авч чадна: “Зочид буудлын өрөөний талаар элдэв мэдээлэл авчихмаар байх юм” гэсэн асуултанд зочид буудлын бизнес хөгжүүлэгч Beechmont Hotels Corporation ийнхүү хариулжээ – та үүнийг уншаад алмайрах болно.
1. Чемоданы модон тавиурыг бүү ашиглаж бай
Хоёр зүйлийг санаж явахад илүүдэхгүй: 1) бясаа модонд дуртай 2) та хичнээн цэвэрч нямбай хүн байсан ч таны чемоданд үлдэнэ.
Зөвлөгөө: харин төмөр тавиурыг бол чөлөөтэй ашиглаж болно, энд ямар ч хорхой шавьж үүрлэхгүй. Эсвэл угаалгын өрөөний чулуун шал үнэхээр цэвэрхэн байвал тэнд чемоданаа задалж болно, харин эргээд хаахаа мартаж болохгүй шүү.
2. Бүтээлэг, нөмрөгөөс холхон байсан нь дээр
Бүтээлгийг шууд авч хаяарай, одеялыг арьсандаа хүргэх хэрэггүй.
Өрөөнд буусан хүн болгон ямар нэгэн байдлаар нөмөрсөн л байж таараа, тэр болгоныг угаалга руу явуулах ёстой хэдий ч зочид буудал болгон тэгдэггүй нь ойлгомжтой. Олон одтой, үнэтэй зочид буудлууд ч бас цэвэрлэгээнд илгээдэг эсэх нь эргэлзээтэй.
Зарим нэг зочид буудал ороо бүтэн бүтээхээ больж зөвхөн хөлийн хэсгийг л бүтээдэг болсон байна.
Энэ бол муу: бүтээлэг нь цагаан хэрэглэлийг бохирдуулна
Ихэнхи зочид буудал одеял, бүтээлгийг мэдэгдэхүйц бохирдолтой болохоор л цэвэрлэгээнд явуулдгийг анхаарна уу.
3. Хямдхан зочид буудлын гар нүүрийн алчуурыг хэзээ ч бүү хэрэглэ
Ер нь бол ямар ч зочид буудлын гар нүүрийн алчуурыг хэрэглээд хэрэггүй, та гар нүүрийн алчуурыг хэрхэн цэвэрлэж аруитгасныг мэдээгүй бол шүү дээ (бүр таны ойр дотны хүн тухайн зочид буудалд ажилладаг бол таны хүссэн мэдээллийг өгөх биз). Эрчүүд ч юм уу, залуу хосууд энэ алчуурыг хэрхэн ашигласан байхыг та нэг төсөөлөөд үз дээ. Өрөөний цэвэрлэгээний үеэр жижиг гар нүүрийн алчуур хаана хэвтэж байгааг та харсан л биз: газар, орны хажууд …
Зөвлөгөө: зузаан зөөлөн алчуурыг шүршүүрээс гарахдаа зөвхөн шалавч байдлаар л ашиглаж болно. Биеэ бүү арч.
4. Хаалганы дуранд бүү итгэ
Дөрвөн одтой болон үүнээс дээш одтой зочид буудлуудын том модон хаалганд дуран суурилуулсан байдаг, тэнд магадгүй нууц камер суурилуулсан байхыг хэн ч үгүйсгэхгүй. Энэ бол тохиолддог л явдал. Хэрвээ дуранг оролдсон өчүүхэн ч гэсэн ул мөр олж харвал өрөөгөө шууд солиулахыг шаардах хэрэгтэй.
Зүгээр байсан ч гэсэн элдэв “тагнуул”-ын хараанаас мултарч болно, үүний тулд дуран дээр цаас наагаарай. Ичиж зовох зүйлгүй, юмыг яаж мэдэх вэ, сүүлийн үед интернэт дээр зочид буудлын “нүцгэн” хүмүүсийн бичлэг тавигдаад байгааг бодож л явсан нь дээр.
Хамгийн сүр дуулиантай хэрэг бол 2008 онд ESPN-ийн сэтгүүлч Эрин Эндрюсын нүцгэн видеог интернэтэд тавьсан явдал байлаа.
Энэ бүсгүй ч яах вэ олны анхаарлын төвд байгаад сурсан, харин жирийн хүмүүс “гажиг” сонирхолтой хүмүүсийн камерын бай болж байгаагаа мэдэхгүй нь харамсалтай.
Зөвлөгөө: хаалга тогшоод дуранд хэн ч харагдахгүй бол бүү онгойлго. Ресепшн руу утасдаад: тань дээр элдэв зочин ирсэн эсэх, эсвэл өрөөний үйлчилгээ байсан эсэхийг тодруулж асуугаарай. Танихгүй хүн буудлын коридороор дэмий холхиод байвал шууд менежер руу утасд. Хэрвээ тэр дараагийн өдөр явж л байвал зочид буудлаа сольсон нь дээр.
5. Хоол идэж байхдаа зурагтын удирдлагад хүрэх эсэх
Зурагтын удирдлага, гэрлийн унтраалга, утасны харилцуур – хичнээн тансаг ерөнхийлөгчийн өрөө байсан ч хамгийн бохир хэсэг юм шүү. Өрөөний цэвэрлэгээний үеэр эдгээр хэрэгслийг хэзээ ч цэвэрлэдэггүй юм – нэг өрөөнд 20-30 минут зарцуулах ёстой байдаг.
Өөр бусад баримтууд
Та нэг зүйлийг ойлгосон биз, аливаа зочид буудал туйлын цэвэрхэн байна гэж байхгүй. Нэг л зүйлд та эргэлзэхгүй байж болно энэ бол цагаан хэрэгсэл, бусдаар бол бүгд асуудалтай.
Жишээ нь, өрөөний аяга тавгийг зүгээр урсгал гоожуурын усанд угаагаад л буцаагаад тавина. Харин кофе чанагчийг дангаар буцалгаж ариутгасан байх ёстой ч ямар ч зочид буудал тэгэхгүй, тэгэхээр өмнө буусан зочид тэнд юу чанаж байсныг ёстой чөтгөр л мэдэх байх.
Зочид буудлын оддын тоо цэвэр цэмцгэрийн баталгаа болохгүй. Дэлхийн стандартаар хэдэн ч одтой байсан зочид буудал төгс үйлчилгээ үзүүлэх ёстой. Зочид буудлын од үйлчилгээний чанараар бус харин өрөөний хэмжээ болон өрөөнд байгаа залгуураар л хэмжигдэнэ.
Тэгээд ч одоо интернэт гэдэг зүйл хөгжсөн цагт тухайн зочид буудалд бууж байсан зочдын сэтгэгдлээр хэдэн одтой буудал вэ гэдгийг мэдэж болно, магадгүй хаалган дээрээ “дөрвөн од”-той буудал “нэг од”-той буудлын хэмжээнд хүрэхгүй ч байх юм билүү?








Ariunaa Ariunaa
2016/07/03 at 18:50
ДЭЭР нь буудлын аяга тавгыг буудлын бүх жорлон баныг угаасан ласктай усаар угаагаад тавьчихдыштэ ккк со.д бол бусад газарч адил байлгүйдээ кк
Нямсүрэн Аюур
2016/07/03 at 19:07
өөрийн юм эвтэйхэн санагдаад аяга, халбага, алчуураа чирээд явдаг маань зөв юм байна.
Zayaka Amore
2016/07/03 at 19:27
Vnen shvv. Teriig heregleh gd heregvi gj zuvluh bn.kkk
boogii
2016/07/03 at 20:48
Zavaan zavaan unheer aimaar sod bol shuud alchuuraar ni buh ymiig archiaad us vs bhgui bol bolloo gedeg ym bn lee humuusee tsagaan heregsleliig l solidog gsn shyy busdaar aimaar zavaan
Ундрал Г.
2016/07/03 at 23:37
Сш
Ц. Н. Пунсаа
2016/07/03 at 23:45
Ss
Buimaa
2016/07/03 at 23:52
Manai; automat ayaga tavag ugaagchtai hegch buudal baidaggui.
Oyun Dalkhjav
2016/07/04 at 00:54
Za arai ch xetruulj bna a kkk . Moteluud l iim baidag bx o
Эмма Энхмаа
2016/07/04 at 01:29
Үнэн шүү…хэтрүүлэг үнэндээ алга
Dek Deegii
2016/07/04 at 01:44
Ss
kkk
2016/07/04 at 01:57
Gaigui hergelsen tsagaan hereglliigch solihguisht kkk bi or yanzaldag bsan yum chin
kkk
2016/07/04 at 01:59
Bi 5n odtoi budaldl ajildag bsan haanch yag adilhanl tsevrelgeetei kk
solongosd
2016/07/04 at 06:27
Yag unen.tsagaan heregleliig ni ch gesen tsewerhen baiwal solihguishdee.aygiig ni 00-d ni ugaagaad ch orhih ue gardgiie
solongosd
2016/07/04 at 06:28
00-iin suultuuriig bol alchuuraar ni archina shuudee
Н.Ган-Од
2016/07/04 at 06:51
Би насаараа л зочид буудалд амьдарч ирсэн Гадаадад ч гэсэн зочид буудалд л ордог Баярлалаа сайхан мэдээлэл байлаа хойшид анхаарчихья
Зочин
2016/07/04 at 08:35
Yag vnen buudal bol buudal shv d
Smile Ochkoo
2016/07/04 at 12:21
Ss
zochin
2016/07/04 at 13:24
Bugd unen yajch tdeberlesen togs baij chadahgui sod zarim buudluud unen zabaan
туяа
2016/07/04 at 15:04
Үнэн шдээ би ч гэсэн со-д бхдаа том алчуурар нь шалаа арчаад,жижигээр нь тоосоо арчаад шилэн аягыг оо-н усаар булхаад цаган хэрэглэл нь цэвэр байвал толийтол татаад үсийг нь удирлагаар арчихыг сураад хийж байсан шүү.Бүр өөр нэг буудал 1 удаагийн сойзыг эвээ алдаагүй бол угаагад буцаагаад шинэ уутанд хийхийг харж байсан .хаа нь өөрийн юмаа л хэрэглэсэн нь дээр 3 одтой ч адил.
ЗОЧИН
2016/07/04 at 18:35
ЖАМЖАРИ СОНО БУЮУ,ХАМТУНТАХ ГЭДЭГ ДАВХАР УТГАТАЙ НЭРТЭЙ БУУДАЛД АЖИЛЛАЖ БСАН,ТЭНД БҮР ГАЛЗУУ,ЭР БЭЛЭГ ЭРХТЭН ТОМРУУЛАГЧЫГ 20,000 -ААР СЕКС МАШИНД ЗАРНА. ТҮҮНИЙГ НЭГ УДАА ХЭРЭГЛЭЭД ХАЯНГУУТ НЬ ЭЗЭН АВААД ДАХИН ЗАРДАГ БАЙЛАА.БИД 2 ТҮҮНИЙГ МЭДЭХГҮҮТЭЭ АЛБААР ЗҮСЭЭД ХЭРЭГЛЭХИЙН НӨХЦӨЛГҮЙ БОЛГОНО. ТЭГЖ НЭГ АШИГЛАХГҮЙ БОЛГОЖ БИЛЭЭ.
Ксения С.Ш
2016/07/05 at 16:00
Ss higd uguuch
Bob
2016/07/07 at 02:55
Yrn bol unen shuu barag 1 udaagin tsaasan ayganas busdiig n yrn hereglsnii shaardlaga bhgui
зочин
2018/02/11 at 19:46
Үнэн шүү. Нүүр гарын алчуураар нь аягы нь арчаад жорлон банн болон шалы нь арчдаг. Нэг өрөөг 15 минутын дотор дуусгах ёстой байдаг.Хөгжилтэй оронд гэхэд л ийм байгаа шдээ. Тэгэхээр …..