Өтгөн хаталтыг байгалийн гаралтай, энгийн аргаар эмнэх нь

3

Өтгөн хатах гэдэг нь долоо хоногт 3-аас цөөн удаа өтгөн гаргах, өтгөн хуурай болох эсвэл та ходоод гэдсээ бүрэн хоослож чадаагүй мэт мэдрэмжтэйгээр удаан байхыг хэлнэ. Энэ бол дэлхий дээрх ходоод гэдэстэй холбоотой хамгийн их дэлгэрсэн хямрал юм.

Зарим нэг нөхцөл байдлаас хамааран өтгөн хатах шинж тэмдэг хурцаар илрэх ба эдгээр нь жирэмсэн байх, хөгшрөлт, хэвлийн булчин суларсан, янз бүрийн эм тариа, хүнсний нэмэгдэл, ходоод гэдэсний хямралтай холбоотой болон бамбай булчирхайн янз бүрийн өвчлөл зэрэг эрүүл мэндтэй холбоотой бэрхшээлүүдээс болж бий болно.

Өөр бусад шалтгаан нь шингэн дутагдах, хоол хүнсэнд хангалттай хэмжээний эслэг дутагдах, хоол хүнс дутагдах зэрэг болно.

Хүндэрсэн өтгөн хаталт нь зовиур ихтэй байдаг байна. Өтгөн хаталтаас болох зовиур нь таны өдөр тутмын амьдралд нөлөөлж маш их стресс дагуулж болзошгүй.

Энэ бэрхшээлээс салахын тулд хүмүүс янз бүрийн арга чарга хайх бөгөөд аз болоход өтгөн хаталтыг хэвийн болгох, урьдчилан сэргийлэх биед хоргүй, энгийн олон арга бий.

Ингээд өтгөн хаталттай тэмцэх 5 сайн арга

1. Ислэг

Өтгөн хаталтыг зөөлрүүлэх хамгийн эхний арга нь хүнсэндээ ислэг ихээр хэрэглэх явдал юм. Ислэг бол байгалийн гаралтай тайвшруулж, бие суллах зүйл бөгөөд мэргэжилтнүүд өдөрт 20-35 гр эслэг тогтмол хэрэглэхийг зөвлөдөг.

Уусдаг ислэг ихээр агуулдаг хүнсэнд жүрж, алим, лууван, овьёос, маалингын үр зэрэг орно.

2. Ус

Хоол боловсруулах систем зөв ажиллахад ус маш их үүрэгтэй. Ихэнхдээ хангалтгүй хэмжээний ус нь өтгөн хаталтын гол шалтгаан болдог байна. Ус дутагдах үед бүдүүн гэдсэнд өтгөн хатуу болох ба усны дутагдлаас болж өтгөний жин багасах болон өтгөн гаргах үечлэл холддог байна.

3. Эрдэс тос

Эрдэс тос нь тослох үйлчилгээ үзүүлэн өтгөн хаталтыг хэвийн болгох, өтгөн гарахад хамгийн энгийн байдлаар сайн нөлөө үзүүлдэг.

4. Хар чавга

Хатаасан хар чавга нь өтгөн хаталтын үед маш үр дүнтэй хүнс юм. Уусдаг болон уусдаггүй ислэгээр баялаг энэ жимс нь өтгөн дэх усны хэмжээг нэмэгдүүлж, ходоод гэдсээр зөөлөн дамжиж гарахад тустай.

5. Яншуйн үр

Энэ нь мөн л өтгөн хаталтыг зөөллөж, гадагшлуулахад тустай юм. Өтгөн дамжих гэдэсний булчингийн хөдөлгөөнийг идэвхжүүлж, байнгын болгоно.

6
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *