Сэтгэл санаагаар унаж, хямралд орсон хэн нэгэнд “жаахан цоглог бай л даа” гэж хэлэх нь таны түүнд хэлж болох хамгийн буруу зүйлүүдийн нэг!

1

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар нийт 264 сая хүн сэтгэл гутралтай амьдарч буй талаар мэдэгджээ. Уг судалгааны үр дүнгээс харахад бид бусдын сэтгэлзүйд санаа зовохоос гадна өөрийн сэтгэлзүйг ч анхаарах хэрэгтэйг давхар сануулах мэт. Харин бидний бусдын төлөө гэсэн сэтгэл зовнисон үгс тэдний сэтгэл гутралыг улам дэвэргэж байдаг талаар бид мэдэхгүй өнгөрөх нь олонтаа байдаг. Манай сайт сэтгэл гутрал орсон нэгэнд туслахаар хэлж буй ямар үгс маань тэднийг илүү ихээр шаналгаж байдаг талаар нийтлэл бэлдлээ.

“Гадуур гарч сэтгэлээ сэргээ л дээ”

Нарны гэрэлд гарах нь серотониний хэмжээг нэмэгдүүлж, алхах эсвэл дасгал хийх нь сэтгэлзүйд сайнаар нөлөөлдөг хэдий ч сэтгэл гутрал бол эрүүл мэндийн ноцтой асуудал тул болгоомжтой байх хэрэгтэй. Тэдний хувьд орноосоо босох хүртэл маш их сэтгэлийн тэнхээ шаардсан асуудал байдаг тул таныг гаудуур гарч сэтгэлээ сэргээ гэх тоолонд зүгээр л гараад явчихаж чадахгүй нь мэдээж.

 

“Цоглог бай л даа”

Хэдийгээр энэ үг нь таны сэтгэлийн илэрхийлэл боловч байдлыг улам дордуулж ч магадгүй гэдгийг санах хэрэгтэй. Учир нь сэтгэл санаагаа өргө гэсэн агуулгатай үгс нь түүний шаналалыг үгүйсгэж байна гэж ойлгогддог байна.

 

“Чиний бодолд л асуудал байна шүү дээ”

Сэтгэл гутрал бол бидний боддог шиг зүгээр л бодол санааны асуудал биш харин сэтгэлзүйн маш том асуудал. Тиймээс ч хоолны дуршил өөрчлөгдөхөөс эхлээд ядарч туйлдан, өөрийгөө үнэ цэнэгүй мэт мэдрэх хүртэл шинж тэмдэг илэрдэг. “Бодол санаанд чинь л асуудал байна шүү дээ” гэж хэлэх нь тэднийг худал дүр эсгэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг ажээ.

 

“Чи арай л хэтрүүлээд байна”

Хэрэв сэтгэл гутралд орсон хүний нуруу, толгой өвдөж, хараа нь бүрэлзэж эхэлбэл энэ нь хэтрүүлж баашилж буйн илрэл биш ажээ. Энэ нь сэтгэл гутралын шинж тэмдэг гэнэ.

 

“Бусдад ч адилхан хүнд л байна шүү дээ”

Хүн бүрийн тэсвэр тэвчээрийн хязгаар ялгаатай. Тиймээс хэн нэгний мэдэрч буй шаналалыг бусдынхтай харьцуулах нь утгагүй хэрэг. Бусдад ч адилхан хүнд байна гэдэг нь тухайн хүний мэдэрч буй тэр хүн шаналах эрхгүй гэсэн үг биш билээ.

 

“Чи гутарсан харагдахгүй л байна даа”

Гутарсан хүн заавал гутрангуй харагдах албагүй. Тэд зүгээр л шаналалаа дотроо нууж олны нүдэнд хуурамч инээмсэглэл гарган яваа хэрэг. Энэ төрлийн хүмүүсийн ойр дотны хүнд сэтгэл гутралынх нь талаар хэлсэн ч тэд үүнд чинь итгэхгүй л болов уу.

Иймээс та сэтгэл гутралд орсон хэн нэгнийг шүүмжлэн хэлэхийн оронд зүгээр л тэднийг ойлгохыг хичээж тэдэнд цаг хугацаа болон орон зай гаргаж өгөхийг зорьж байгаарай. Учир нь бид хэн нэгнийг юу туулж явааг хэзээ ч өөрийн биеэр мэдэрч чадахгүй.

Та сэтгэл гутралд орж байсан уу? Үүнийг хэрхэн даван туулж байсан бэ?

15
ХарамсалтайХарамсалтай
10
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. FYi Morphy

    FYi Morphy

    2020/08/22 at 12:07

    Chihiro wadadaa hgsho uclarei ha

  2. Stew

    Stew

    2020/08/24 at 23:52

    ydiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *