Оройн цагаар бий болдог сэтгэл түгших айдас гэж юу вэ? Үүнээс хэрхэн ангижрах вэ?

0

Өдөр ажлаа хийдэг хүн бүрийн хувьд оройн цаг нь амрах, суралцах, хоббигоо хөгжүүлэх, зугаацахад зарцуулах ёстой цаг юм. Нарны гэрлээс холдох үед хүний биед хариуцлагаас зугтах, амрах зэрэг өвөрмөц зөн совин төрж эхэлдэг. Энэ нь ихэнх хүмүүсийн хувьд оройн цаг бол өөртөө цаг гаргах, тайван байх ёстой хамгийн тохиромжтой үе гэсэн үг. Гэсэн хэдий ч бидэнд зарим шөнө унтаж чадахгүй хөрвөөх тохиолдлууд олон гардаг бөгөөд санаа зовнил, сэтгэл түгшилт зэрэг нь шөнийн нойрыг хулжааж, тухгүй байдалд оруулдаг. Тиймээс бид танд оройн цагаар бодолд автан, тав тухай алдахгүй байхад тань зориулж маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгээд байна.

Шөнийн сэтгэл түгшүүр

Тухтай орчин, дулаан өрөөндөө орон дээрээ сууж байгаа таныг унтахад тань дэлхий ертөнц дээрх өөр юу саатуулна гэж? Юу ч биш тийм үү? Гэвч энэ нь тийм ч амархан зүйл биш ээ. Магадгүй таны одоо байгаа байдал тийм ч сайнгүй байгаа бололтой. Зүүдний ч учир утга олдохоо больж, бодолдоо дийлдэн хэвтэх болсон уу?

Бид бүгд л ийм байдалд орж байсан. Мөн үр дагаврыг нь ч сайн мэддэг. Сайн амраагүйгээсээ болоод маргааш нь ч бас тухгүй байх тохиолдол олон гардаг. Шөнийн сэтгэлийн түгшүүр бол жинхэнэ сэрүүн хар дарсан зүүд л гэсэн үг. Гэсэн хэдий ч үүнийг шийдэх хэд хэдэн арга бий.

 

Шөнө сэтгэл түгшихэд юу нөлөөлдөг вэ?

Нар доошлох тусам санаа зовнил ил гарч ирдэг. Заримдаа бусад хүмүүстэй хамт байх нь тэдгээр гунигийг мартуулдаг ч энэ нь түр зуурынх юм. Учир нь унтахаар хэвтэх үед л жинхэнэ асуудал эхлэх болно. Чимээгүй, бас харанхуйд өнөөх бодлууд дахин таныг зовоож эхэлнэ. Зарим асуудлууд бүр шөнө дунд ч хамаагүй бодогдох бөгөөд бид үүнийг өөрсдөө зохицуулж чадахгүй. Нэг айдас нөгөө айдсыг дагуулж ургуулан бодсоор л байх болно. Ингээд сэтгэл зовнил, сэтгэл гутрал хоёр нийлж унтах гэдэг нэг ёсондоо боломжгүй зүйл болж хувирдаг.

Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх аргыг доор дурдлаа.

1. Юу сэтгэлийг тань түгшээгээд байгааг олж мэд

Өмнө нь хэлсэнчлэн шөнө нойргүйдэх үед бүх асуудал толгой дотор нэгэн зэрэг эргэлддэг. Гэвч тэдгээр бодлуудын зарим нь зүгээр л бидний хэтрүүлсэн төсөөлөл байх нь олон. Тиймээс л бид чухам ямар асуудал сэтгэлийг тань чилээгээд буйг олох хэрэгтэй.

Жишээлбэл, ажил дээрээ алдаа гаргасан байж болно. Эсвэл буруу шийдвэр гаргасан ч юм уу, ямартай ч сэтгэлээ түгшээх нь тэдгээр асуудлыг маш том болгож байдаг. Алдаа гаргаснаас болоод ирээдүйд юу болох бол гэсэн бодол сүүлдээ жинхэнэ мангас болж хувирдаг. Удахгүй түрээсийн хугацаа тань дуусаж дахин мөнгөгүй болоод нүүх хэрэгтэй болсон уу, гэвч хаашаа? Яаж?

Тиймээс та чухам яг санаа зовох зүйлдээ санаагаа зовоож байна уу эсвэл хорвоогийн бүх зүйл болохгүй байгаа мэт олон зүйлийг харлуулж бодсоор байна уу гэдгээ мэдэх хэрэгтэй. Яг тулгамдаж буй хамгийн чухал асуудал дээрээ төвлөрөөд тэрхүү асуудлаа маргааш гэхэд хэрхэн засаж, сайжруулах тухай бод.

 

2. Өдөр нь өөрийгөө завгүй байлга

Өдрийн турш өндийх завгүй тархи болон биеэ ажиллуулсан хүнд орондоо орох үед ганцхан сонголт л үлдсэн байдаг: энэ бол унтах. Өдрийн ачаалал, стрессээ мартаж чадахгүй байснаар унтаж байхдаа хүртэл тав тухгүй байж магадгүй. Тиймээс өдөржингөө ядарсан бие, сэтгэл санаагаа зүгээр л амраа. Ингэхийн тулд ямар нэг спортоор хичээллэж, шинэ хоббитой болж өөрийгөө завгүй байлга.

 

3. Оройн цагаар тогтсон хэвшилтэй бол

Уйтгарлах нь муу үр дагавартай ч, зарим зүйлд тус болдог. Бид бүгд л хөгжилдөх дуртай гэхдээ унтахын тулд хийж буй зүйлээ заавал дуусгах хэрэгтэй болдог шүү дээ. Хүний бие тэр чигээрээ ямар нэг зуршлуудаас бүтдэг амьд биет. Тиймээс хэрэв танд орой бүр хийдэг тогтсон хэвшил байдаг бол унтахад илүү хялбар болох болно. Тэр нь хоолоо идээд, аягаа угаагаад, цай ууж аваад орондоо орох гэдэг ч юм уу ямар ч байж болно. Тогтсон цагтаа унтах нь бидний биед биологийн давтамж үүсгэж байгалиараа унтах боломжийг олгоно.

 

4. Эрүүл хооллох

Энэ бол хамгийн чухал зүйл. Унтахын өмнө хүнд хоол идэж хэрхэвч болохгүй. Биед хоол шингээх үйл явц явагдаж байх үед тайван унтана гэдэг бараг л боломжгүй. Тиймээс оройн хоолоо нар жаргахаас өмнө идэх хэрэгтэй. Хүнсний ногоо гэх мэт шингэц сайтай зүйл идэж байгаарай.

 

 

5. Энергийн ундаанаас татгалз

Унтахаасаа өмнө сэргээх үйлчилгээтэй элдэв ундаа, архи согтууруулах ундаа, кафеин агуулсан зүйл ууж болохгүй. Оройн хоолны даруулга болгож цэвэр ус юм уу, багахан сүү уух нь илүү дээр.

 

6. Унтах гэж буй орчин тань тухтай эсэхийг шалга

Унтах гэж буй газар тань тохь тухтай байх ёстой. Цэвэрхэн, цэгцтэй өрөөнд хүний нойр амархан хүрдэг. Унтахдаа зөвхөн өөрийгөө бэлдээд байлгүй өрөөгөө ч гэсэн сайтар бэлдээрэй. Мөн өрөө тань маш харахад маш “дулаахан” орчинтой байх ёстой.

 

7. Өрөөгөө унтах зориулалтаар л ашигла

Ор бол хүнийг өөртөө татдаг увдистай зүйл. Тиймээс ч бид урхинд нь амархан ордог. Бид ороо унтахаас өөрөөр сурах, унших, интернэтээр хэсэх, телевиз үзэх, тэр ч байтугай юм иддэг газар болгож хувиргадаг. Ороо бид бүх төрлөөр ашигладаг. Гэвч яг унтах болоход бие махбод орыг унтдаг газар гэж хүлээж авахаа нэгэнт больсон байх болно.

Тиймээс унтдаг өрөөгөө нэг ёсондоо “халдашгүй газар” болгож хувиргах хэрэгтэй. Унтдаг газрыг зөвхөн унтах зориулалтаар нь ашиглаж бусад зүйлсээ өөр өрөөнд хийж байгаарай.

 

8. Амьсгалын дасгал хийх

Амьсгалын хэмнэл алдагдах нь нойргүйдэх бас нэгэн шалтгаан болж байдаг. Тиймээс оройн цагаар амьсгалын дасгал хийх нь маш үр дүнтэй юм. Ингэснээр бие махбод тайвширч тархинд хүчилтөрөгч сайн очдог. Эхэндээ дасахад хэцүү боловч олон удаа хийгээд үр дүнг нь мэдрэх цагт тэрхүү дасгал нь таны оройны зуршлын нэг хэсэг болсон байх болно.

 

9. Сэтгэл зүйчид ханд

Хүн бүрт тохиолддог асуудал гэж хэлж байсныг маань санаж байна уу. Гэвч хэрэв хэвийн хэмжээнээс хэтэрвэл мэдээж мэргэжлийн хүнээс тусламж авах нь хамгийн зөв арга байх болно. Нойргүйдэлд автах нь биеийн эрүүл мэндэд маш их хор нөлөөтэй. Хэрэв та өөрийгөө шөнийн цагаар хэт их зүйл бодож, сэтгэлийн түгшүүртэй байгааг анзаарсан бол сэтгэл зүйчид нэн даруй хандах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс таны өмнөөс бүх асуудлыг тань тодорхойлж хэрхэн шийдэх аргыг ч төвөггүй зааж өгч чадна. Амьдралд сэргэг байх нь чухал ч энэ тохиолдолд эсрэгээрээ та маш сайн амрах хэрэгтэй гэдгийг үргэлж санаж яваарай.

4
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *