Яагаад эелдэг зантай, сайхан сэтгэлтэй хүмүүс ихэвчлэн ухаалаг байдаг вэ?

0

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сайхан сэтгэл, оюун ухаан хоёр хоорондоо хүчтэй холбоотой байдаг байна. Хэн нэгний оронд өөрийгөө тавьж, тэднийг ойлгож, тэдэнд анхаарал халамж тавих нь сул тал биш бөгөөд тархийг эрүүл байлгаж байдаг хамгийн хүчтэй онцлог шинж болж байдаг. Ингээд эелдэг хүмүүс яагаад хамгийн ухаалаг байдаг талаар дэлгэрэнгүй мэдэж авцгаая.

Сайхан сэтгэлтэй хүмүүс илүү эрүүл тархитай байдаг

© teddysphotos / Instagram © teddysphotos / Instagram

Алдарт тархи, мэдрэл судлаач Ричард Дэвидсон хийсэн судалгаагаараа эелдэг байдал нь тархийг эрүүлжүүлж байдгийг онцолжээ. Хүүхэд, өсвөр насныханд эелдэг байхыг зааж сургах нь тэдний сурлагын түвшин, сэтгэл хөдлөл зэргийг илүү дээрдүүлдэг байна.

 

Тэд үнэхээр гайхалтай сэтгэлийн хөдөлгөөнтэй бас нийгмийн харилцааны чадамж сайтай

© misha / Instagram

Өндөр “IQ”-тэй байх нь чамайг суут ухаантан болгочихгүй. Бусдыг ойлгож, өрөвдөх сэтгэлтэй байх нь илүү чухал. Учир нь сэтгэл хөдлөлийн чадамж нь оюун ухааны чадамжаас илүү хүчтэй байдаг. Эелдэг хүн бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг сайн ойлгодог бөгөөд үр дүнд нь хүмүүстэй нэн тааламжтай харилцаатай болж чаддаг.

 

 

Тэд өөрсдийн үйлдэл, үр дагаврын талаар гүнзгий боддог

© emmawatson / Instagram

Бусдыг сонсох, хамтран ажиллахыг хүсэх нь сэтгэл зүйн өндөр мэдрэмжтэй хүмүүсийн хийдэг зүйл юм. Эелдэг хүмүүс бусдын сэтгэл хөдлөл, зан байдлыг таамаглах чадвартай байдаг тул үргэлж хамгийн сайн шийдвэр гаргагч байдаг.

 

Тэд дэлхийг илүү сайхан газар болгодог

© emilia_clarke / Instagram

Хүмүүстэй сайхан харьцахад танаас ямар ч зардал гарахгүй, гэхдээ буян буцаж ирэхдээ хур шиг асгардаг гэдэг нь ямар ч жижиг тус эргээд том зүйлийн эхлэл байж болдгийг хэлсэн зүйрлэл билээ. Хэдийгээр хэн нэгэн ямар ч хариу нэхэлгүйгээр бусдад тусаллаа гэж бодоход хоёр талд хоёуланд нь ашигтай.

Судалгаанаас үзэхэд “эелдэг дулаан сэтгэлийн илч” бол жинхэнэ бодит зүйл бөгөөд энэ нь бидний тархин дахь өөрийгөө урамшуулах системийг идэвхжүүлж, биднийг аз жаргалтай, сэтгэл ханамжтай болгодог.

Угтаа бол бүх л зүйлийг хараагүй мэт өнгөрч зөвхөн өөртөө анхаарал тавих нь илүү хялбар байж болно. Бусдад туслах нь өөрөө асар их цаг хугацаа, зориг тэвчээр, сэтгэл зүрх шаардсан ажил юм. Эелдэг байлаа гээд та сул дорой нэгэн болчихгүй эсрэгээрээ дэлхийд маш хэрэгтэй хүн гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй. Өвөө, эмээтэйгээ уулз, хуучин найзынхаа мэндийг мэд, танихгүй нэгнийг инээлгэсэн ч болно. Өөртөө хүсдэг бүх хайр халамжаа бусдад ч бас үзүүлж байгаарай!

Та хамгийн сүүлд хэзээ хүнд тусалсан бэ?

3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Jargal Norov

    Jargal Norov

    2020/06/12 at 10:56

    Tuiliin uneniig uhaarsan humuus saihan setgeltei baidag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *