Зөвхөн Румын улсад л харах боломжтой сонирхолтой 20+ дүр зураг. Бидний төсөөлөлд ч багтахааргүй зүйлс энд их бий

0

Румын гэхээр бидний толгойд төрөл бүрийн хуучны цайз, цамхаг, аймшиг дагуулах ой мод болон цус сорогч санаанд орно. Үнэндээ энэ улсад сонирхолтой, онцлог зүйл маш их бий: жишээ нь, “Румын” гэдэг үг латин хэлний “романус” гэдэг үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл “Ромын эзэнт гүрний иргэн” гэсэн утгатай юм, харин нийслэл Бухарестыг нь “Бяцхан Парис” гэж дуудах нь ч бий.

Энэ улсын өдөр тутмын амьдрал ямар байдаг бол гэсэн сонирхол төрж Румынд очиж үзсэн хүмүүсийн зургуудыг интернетээс хайж үзсэн юм.

Румынд ном зардаг автомат машин байдаг

© thelostdutchman / Reddit

 

Би Румыны меренелег санаж байна – дотроо сонгино, бууцай, луувантай хуушуур гэх юм уу даа

© Depositphotos.com, © Jarp_Darpo / Reddit

 

Гараар будаж гоёсон тахианы өндөг, ойролцоогоор 13 ам.доллараар худалдаж авлаа

© nobullyrslash / Reddit

 

Дотоодын валютыг улсаас гаргах хориотой. Гэхдээ үнэхээр өөртөө үлдээмээр санагдаад – барьж үзэхэд яг л торго шиг

© myasha.m / Pikabu

 

Брашове дэх энэ номын дэлгүүрийн тааз нь эртнийхээрээ хадгалагдан үлджээ

© hamattes / Imgur

 

Өөрийн ногооны талбайгаас хураасан улаан лооль гэнэ

© wowsuchcookie / Reddit

 

Ийм ойтой таарна гэж даанч бодож байсангүй, үнэхээр үлгэрийн юм шиг. Ид шидийн газар дээгүүр алхаад байна уу гэлтэй

© ralucat01 / Imgur

 

Румын- амттай кофены эх орон. Франческо Илли бол кофе хууралтын итали компанийн үндэслэгч, тэр энэ улсад төржээ

© Depositphotos.com

 

Бухарестын нэгэн дүүрэг өнгө өнгөөр ялгарахаар шийджээ

© dornanian / Reddit

 

Төмөр замын вокзал дээр Бухарест хүрэх галт тэрэг хүлээгээд зогсож байсан юм, тэгтэл Хогвартс хүрэх галт тэрэг ирдэг байгаа. Ашгүй нэг юм аз таарчээ

© priyatnotsar / Pikabu

 

Румын талхыг онцолмоор санагдлаа. Ямар үгээр илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна, гэхдээ ид шидийнх шүү. Маш олон төрлийн амтыг мэдрүүлнэ. Тэд талхандаа ТӨМС нэмдэг гэсэн

© Depositphotos.com

 

Цэцэрлэгт хүрээлэн орцод тавтай морил

© bucitremurate / Reddit

 

Хэрвээ та залуу бүсгүй бол бичигдээгүй хууль энд үйлчилнэ: төлөв даруу хувцаслахаас илүү өнгөлөг, цоглог хувцас өмс. Харин үдшийн нүүр будалт бүгдэд зохих ажээ

© Depositphotos.com, © Depositphotos.com

 

Влад II Дракулагийн төрж, 7 нас хүртлээ амьдарсан Сигишоар дахь байшин энэ байна

© Maikinho / Pikabu

 

Corneliu Coposu гудамж

© miai / Reddit

 

Румыны төв болох Секеи: “Бяцхан Трансильвани” хүрээлэн. Хийцийн хувьд ярих юмгүй, үнэхээр сайхан санаа санагдсан

© karenar65 / Twitter

 

Хэрвээ та Румынд спортоор хичээллэдэг бол спортын бүх л хэрэгсэл, тэр дундаа спортын ухаалаг цаг танд байх нь дамжиггүй

© Depositphotos.com, © Depositphotos.com

 

Турда дахь давсны уурхай “Star Wars” киноны нэг хэсэг шиг л харагдана

© Instagasm / Imgur

 

Галт тэргээр явж байхдаа ямар нэгэн зүйл хиймээр санагдвал номын булан танд үйлчилнэ

© notsolonelyduck / Reddit

 

“Нэгдүгээр, хоёрдугаар бас ундаа” гэсэн хослолыг Румынд хэн ч муу хэлж чадахгүй

© myasha.m / Pikabu

 

Хар тэнгис болон Сьютгьол нуурын дунд байрлах Констанца

© ppechenegg / Pikabu

 

Румынд ангаахай самрыг ингэж савлаж зардаг юм байна

© Snipe1975 / Reddit

 

Голын эрэг дээрх хадан дээр румыны нэгэн эртний хааны хөргийг сийлжээ

© Tellon / Pikabu

 

Румынд тэр болгоны сайн мэдэггүй нэг газар бий. Тэр бол Ид шидтэнүүдийн хөндийд байрлах шавран цайз. Хүүхэд, томчуудгүй их л хөөрөх юм байна

© eagle14 / Pikabu

 

Жижигхэн ресторан орж нутгийн антипаста идэхээр орж ирсэн юм: төрөл бүрийн салат, бяслаг, ногоогоор баялаг юм

© myasha.m / Pikabu

 

Нэгэн жижигхэн хот руу хүрэх усны хоолойг энд ингэж засдаг. 1978 онд баригдсан усны хоолой

© allyouneedtodoisbreathe / Imgur

 

Рышнов дах цайзын бэлээс ийм “уурын тэрэг” явдаг, бид суусангүй, явган аялахаар шийдсэн юм

© myasha.m / Pikabu

 

KFC дэлхийн бусад улсад сармисны соусаар үйлчилдэггүй. Харин Румынд супермаркетын лангуун дээрээс олдоно

© SleepyNightingale / Reddit

Та Румынд очиж үзсэн уу? Сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцана уу.

5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Гаамаа Дэчин

    Гаамаа Дэчин

    2021/11/15 at 17:09

    Бас их содон сонин улс бна

  2. Altan Genden

    Altan Genden

    2021/11/15 at 20:15

    30 jil amidarsan. Tumstei talh ih uvurmuts, uur end tend yavsanch taarch bgaagvi.

  3. Буяа Буянаа

    Буяа Буянаа

    2021/11/16 at 12:18

    Пионер байхдаа олон улсын Новадар зусланд амрач блаа Мунцемуску Romaine mersi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *