
Та өөрийгөө амьдралаас үзэж харах ёстойгоо бүгдийг үзсэн гэж бодож явдаг бол том андуурч байна. Байгаль эх бидэнд гэнэтийн санамсаргүй бэлгийг барьсаар л байна. Калгарид амьдардаг Нигер гаралтай Жудит Нвокоча байгаль эхийн нэгэн санамсаргүй бэлгийг гардан авчээ.
2016 онд Жудит хоёр өөр өнгийн арьстай ихэр хүүхэд төрүүлсэн юм. Тэр хар арьст хүү Камси, альбинос охин Качигаа анх хараад юу болоод байгааг огт ойлгоогүй гэдэг. Төрөх эмнэлгийн мэргэжилтнүүд хүүхдүүдийг нь сольж андуураад өөр хүний хүүхэд аваад ирж л гэж боджээ.
Байгаль эхээс гэнэтийн бэлэг хүлээн авсан Жудит Нвочкаг (Канадын Калгарид амьдардаг)

Тэрээр ихэр хүүхэд төрүүлсэн юм. Нэг нь хар арьстай, нөгөө нь альбинос

Төрөх эмнэлгийнхэн алдаа гаргалаа л гэж эхлээд бодож байжээ

“Би эхлээд надад хүний хүүхэд аваад ирлээ л гэж бодсон. Тэднийг алдаагаа засах байх гээд харзнаад надад миний хар арьстай охиныг минь авчирч өгөх байх гэтэл тэд баяр хүргээд өөр юу ч хийгээгүй. Ингээд л миний хүүхэд мөн байх нь гэсэн бодол толгойд аажим буусан юм. Энэ эргэлзээ үнэндээ маш амархан арилсан, ялангуяа хүүхдүүдийг хөxүүлэх гээд миний цээжин дээр тавьсан тэр мөчид” гэж Жудит дурсан ярьсан байна.

“Өдөр хоног, сар өнгөрлөө. Нийгэм хүүхдүүдийг минь яаж хүлээж авах бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрж эхэлсэн. Африкт альбинос хүүхдийг гaдуурхаж, үзэн яддaг болохоор би их санаа зовж байсан юм” гэж ихрийн ээж Жудит ярьсан юм.

“Азаар бид илүү соёлжсон нийгэмд амьдарч байна. Миний ихэр хүүхдүүдийг хараад хүмүүс гайхах ч гэлээ, тэдний дараагийн сэтгэл хөдлөл бахадсан, өхөөрдсөн харцаар өөрчлөгддөг. Тийм ээ, миний охиныг шоглoх тохиолдол хэд хэдэн удаа гарсан л даа, гэхдээ хайрлах сэтгэл нь их. Би охиндоо чи хөөрхөн бас давтагдашгүй гэдгийг нь байнга хэлдэг юм” гэжээ.

Камси, Качи хоёрыг ихэр гэж хүмүүст хэлэхэд тэд ихэд гайхдаг


Үүнийг сонссон хүмүүсийн ихэнх нь тэднийг хайрлаж, өхөөрдөх харцаар хүлээн авдаг байна

“Тэд өөрсдийн гадаад төрхөөсөө болоод бусдын анхаарлыг их татдаг ч гэлээ тэд минь жирийн л хүүхдүүдийн адил бас л хүүхэд шүү дээ”

“Тэд бие биенийхээ үнэнч найз нь, бие биенээ юунаас ч хамгаалахад бэлэн”

“Тэд өөрсдийгөө яагаад ийм өөр юм бэ гэж байнга асуудаг юм. Тэгэхэд нь би Бурхан ийм өөрөөр бүтээсэн юм, энэ бол Бурхны шийдвэр гэж хэлдэг”


“Эхлээд би их санаа зовдог байлаа. Харин өнөөдөр охиныхоо дүр төрхийг өөрчлөхийг хүсэхгүй байна, хэдэн сая доллар амласан ч тэр. Альбинизм бол гайхамшигтай”









Alexander
2022/03/02 at 18:36
Нэг нь альбино хүүхэд байна.
Гантөмөр Содном
2022/03/03 at 05:52
Ёстой л гайхшруулах юм даа