Балтийн улс орнуудын шилдэг бүтээлүүд болон ололт амжилтууд

1

Та эдгээр зүйлсийг Эстони, Литв, Латви зэрэг улс орнуудад анх зохион бүтээсэн гэдгийг мэдээгүй байх.

Skype / Эстони

Skype-ийг Эстонийн Ахти Хейнла, Прийт Казесалу болон Яан Таллинн гэх программистууд бүтээсэн бөгөөд өмнө нь тэд хамтран файл солилцдог KaZaA программ дээр ажиллаж байжээ.
Одоогоор программын зохиогчид болон ерөнхий ажилтнуудын ихэнх нь Эстонийн хоёр хот болох Таллине, Тартуд амьдардаг гэнэ. Skype бараг бүх үйлдлийн системд ажиллаж байгаа билээ.

Балтийн улс орнуудын шилдэг бүтээлүүд болон ололт амжилтууд 11

Синтетик каучук / Эстони

Иван Лаврентьевич Кондаков Оросын эзэнт гүрний, Якут нутгийн, Вилюйск хотод төржээ. Тэрээр амьдралынхаа ихэнх хугацаанд Эстонид амьдарсан ажээ. 1899 онд Иван Лаврентьевич Синтетик каучукийг нээжээ. Түүний судалгаа Дэлхийн нэгдүгээр дайны үед Германд синтетик каучук үйлдвэрлэх аргын суурийг тавьсан байна.

LANXESS offers its customers in the tire industry and manufacturers of technical rubber goods a wide range of high-quality products with outstanding processing properties. The production of vehicle tires is the most important application for LANXESS rubber chemicals.

Хуванцар нуувч / Эстони

Энэхүү хуванцар нуувч нь -50-аас +80 цельсийн градусын температурыг тэсвэрлэж чаддаг. Ийм нуувчийг Эстони улсын нэгэн компани үйлдвэрлэдэг ажээ. Нуувчийн хэмжээ өөр өөр байж болох бөгөөд стандарт нь 6 метр урт, 2 метр өндөртэй байдаг. Дотор нь бие засах өрөө, угаалтуур, эмийн шүүгээ, янз бүрийн агааржуулах шүүлтүүр байдаг байна.

Балтийн улс орнуудын шилдэг бүтээлүүд болон ололт амжилтууд 4

Вильнюссийн фотометрийн систем / Литв

Энэ нь ямар ч температуртай оддыг олон хэмжээст спектрээр ангилах боломж олгосон анхны фотометрийн систем юм.

Балтийн улс орнуудын шилдэг бүтээлүүд болон ололт амжилтууд 5

Галзуу хулгана / Литв

Ийм галзуу хулгана бүтээхийг хэн ч зөвшөөрөөгүй учир энэхүү галзуу хулгана нь зөвхөн цаасан дээр л үлдсэн ажээ. Юлийонас Урбонас энэ галзуу хулганыг зохиосон бөгөөд галзуу хулгана дээр нэгэн зэрэг 24 хүн суух боломжтой гэж мэдэгдэж байжээ.

Балтийн улс орнуудын шилдэг бүтээлүүд болон ололт амжилтууд 6

Балтийн улс орнуудын шилдэг бүтээлүүд болон ололт амжилтууд 1

Аэро-вагон / Литв

Энэ бол онгоцны сэнстэй төмөр замын өндөр хурдны вагон юм. Үүнийг 1895 оны 9 сарын 23-нд Рига хотод төрсөн Валериан Иванович Абаковский зохион бүтээжээ. Оросын төмөр зам дээр бага хугацаанд хол газар явахад зориулан зохион бүтээсэн байна.

Балтийн улс орнуудын шилдэг бүтээлүүд болон ололт амжилтууд 7

Мельдони / Латви

Мельдони (Триметилгидразин пропионат) – гипоксийн эсвэл ишеми болсон эсийн энергийн солилцоог хэвийн болгодог бодисын солилцооны эм юм. Мөн зүрх болон бусад эрхтэний энергийн бодисын солилцоог дэмждэг байна.

Орос улсад 2012 оноос эхлэн Мельдониг амин чухал эмийн жагсаалтанд багтаасан байна. Энэхүү эмийг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Латви улсын органик синтезийн хүрээлэнд гарган авчээ.

Балтийн улс орнуудын шилдэг бүтээлүүд болон ололт амжилтууд 10

Оствальдын процесс / Латви

Оствальд Вильгельм Фридрих 1859 онд Рига хотод төржээ. Тэрээр катализатор хэрэглэн азотын хүчил үйлдвэрлэх аргыг нээсэн юм. Оствальд өөрийн ажлаар химийн шинжлэх ухааны Нобелийн шагнал хүртсэн. Түүнд “катализаторын болон химийн урвалын хурдны талаар судалгаа хийсэн” хэмээн Нобелийн шагналыг гардуулжээ.

Балтийн улс орнуудын шилдэг бүтээлүүд болон ололт амжилтууд 8

Хорт хавдрын эсрэг Rigvir эм / Латви

Энэ эм нь хорт хавдрын эсийг богино хугацаанд олоод зогсохгүй орчин тойронд нь үржээд буй хорт хавдрын эсийг дотроос нь залгиж гадаргуугийн бүтцийг өөрчилдөг эм ажээ. Харийн эсийг дарангуйлах дархлааны эсүүд үүсгэдэг, ингэснээр хүний дархлаа тогтолцоог дэмждэг юм байна.

Энэхүү эмийг хэрэглэсэн хорт хавдрын дөрөв дэх үе шатандаа явж буй өвчтөнүүдийн 60% нь эсэн мэнд байгаа ажээ. Өөр бусад дархлаа зүгшрүүлэгч хэрэглэсэн хүмүүсээс эсэн мэнд үлдсэн нь 10%-иас хэтрээгүй юм байна.

Балтийн улс орнуудын шилдэг бүтээлүүд болон ололт амжилтууд 2

Янис Робинсын цутгамал төмрийн технологи / Латви

1968 онд Мангейме дахь Германы үйлдвэрлэлийн компани “Даймлер-Бенц” нь металл цутгах технологи ашигласан анхны компани болсон юм. Өнгөрсөн зууны 60-аад онд Янис Робинс орчин үеийн төмөр цутгамалын технологийг зохион бүтээжээ, өдгөө энэ технологийг дэлхий дээрх төмөр цутгамалын цехүүдийн 90% ашиглаж байгаа аж. Уг технологи нь хөнгөн цагаан болон бусад өнгөт металлыг цутгах чадвартай юм байна.

Балтийн улс орнуудын шилдэг бүтээлүүд болон ололт амжилтууд 9

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *