Өөрийн гараар эсгий гэрийн шаахай хийж өмсөөрэй, өвөл хөлд дулаахан, хөнгөн бас зөөлөн

4

Жил бүрийн өвөл янз бүрийн углааш авдаг миний хувьд энэ жил өөрөө хийхээр шийдлээ. Би тэр болгон үйл хийгээд байдаггүй хүн л дээ.

Гар урлал сонирхдог хуучны найздаа хандаж тусламж хүсэхээр шийдсэн юм. Хамгийн таатай зүйл гэвэл – би хүссэн зүйлээ хийж чадсан, гэртээ дулаахан, хөнгөн зөөлөн эсгий гэрийн  шаахайтай явдаг болсон.

 

Эсгий гэрийн шаахай

Эсгийгээр хэрхэн гэрийн шаахай хийхийг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Таны сэтгэлийг дулаацуулах тэр л гайхалтай шаахай.

Бэлтгэх арга

1. Хөлийн улны гол цэгийг тэмдэглээрэй. Эсгүүрийг дараах зарчмаар үргэлжлүүлнэ. Гол цэгээс 6-7 см шулуун шугам зурна. Энэ хэмжээгээр хөлийн улны өргөнийг хэмжиж хоёр хуваахдаа ½ өргөнийг алдагдалгүйгээр дээш босоо шугам зурна.

2. Улны тэмдэглэсэн зураасны гадна 1-1,2 см өргөн зайтайгаар зурж тэмдэглэнэ. Босоо шулууны дотор талын зураастай огтлолцсон цэгийг 3 гэж тэмдэглэнэ. Тэр цэгээс доош урт шулуун нь шаахайн дээд хэсгийн уртыг гаргана, ойролцоогоор 12 см (37-39 размерын гуталтай). Энэ цэгээс перпендикуляр зурна.

Тэгээд 0, 1 болон 2 гэж тэмдэглэнэ.

3. Одоо 1 цэгээс 2 цэг хүртэл зурж тэмдэглэнэ. Миний хэмжээ 12,2 см. 2 цэгээс 3 цэг хүртэл минийх – 17,3 см болсон. 3 цэгээс 0 цэг хүртэл минийх – 16,7 см. 0 цэгээс 1 хүртэл минийх – 12,5 см.

Одоо 0 цэгээс баруун тийш шаахайн өндрийг гаргаж ирнэ, минийх 5-6 см болсон бөгөөд 5 гэж тэмдэглэнэ. 5 цэгээс доош перпендикуляр зурна. 5 цэгтэй зэрэгцээ байдлаар хөндлөн зураас зурна – хөлийн улны гадна талын зураастай хамааралтай. 4 – огтлолцох цэг.

5 цэгээс шаахайн дээд цэгийг зурж тэмдэглэнэ. 10 цэгээс доош дагуулж 0-1 цэг хүртэлх огтлолцлын уртыг тэмдэглэнэ, өөрөөр хэлбэл 12,5 см гарах бөгөөд 11 гэж тэмдэглэнэ.

11 цэгээс босоогоор 1 болон 2 цэг хүртэлх уртыг тэмдэглэж 12 гэж тавина. 12 цэгийг дайрч хөндлөн шулуун зурна. 12 цэгээс доош шаахайн дээд хэсгийг тэмдэглэнэ, 11-12 см байх бөгөөд баруун тийш хөндлөн зураарай. Доод өнцгөөс диагональ (эсвэл биссектрус) зураас зурж 2,5 см зайтай зөөлөн дугуйрсан дүрс зурна. Дугуйрсан хэсгээс 12 цэгийг оролцуулан 2 болон 3 хүртэл хэмжээ буюу 17,3 см гарна, цэгийг 13 гэж тэмдэглэнэ.

13 болон 50 хүртэлх хэмжээ нь 3 болон 0 хүртэлх хэмжээтэй яг таг тохирч байх ёстой. Эцэс нь 6 цэгээс перпендикуляр зурна. Хөлийн улын дотор зураасны 3 цэгээс 61 цэг хүртэл мөн гаднах зураасны 6 цэгээс 5 хүртэл хэмжээнд нийлүүл. Мөн 13 цэгээс баруун тийш хагас тойрог дээр 16 гэж тэмдэглэнэ.

4. 5 цэгээс босоогоор нугаламыг 0,5 см-ээр тэмдэглээд сүүлчийн тойргийг зурна – 0,5 цэгээс 50 хүртэл. Эсгүүр бэлэн.

5. Эсгүүр алдаатай байж болзошгүй гэж бодож байгаа бол туршилт хийж үзэхийг зөвлөж байна. Жишээ нь, хэлбэрээ алдахааргүй ямар нэгэн материал дээр эсгэж шаахайг хэвлэж үзээрэй.

Би цаасан дээр туршиж үзсэн. 3 мм-ийг илүү тавьж оёдлоо тооцоолж цаасаа хатгаж шаахайг хэвлэсэн юм.

6. Макетны цэгүүдийг болгоомжтой нийлүүлээрэй.

7. Эсгий дээрээ бэлэн эсгүүрээ тавина. Улыг хальтиргаагүй болгохын тулд арьс эсвэл илэг тавьж болно. Улыг наахдаа резинэн цавуу ашиглах боломжтой. Мөн гараараа эсвэл оёдлын машинаар ч шаахайг оёж болно.

8. Шаахайг нийлүүлж оёход пүүзний үдээс илүү тохиромжтой. Зүүг нэвтэлж гаргахын тулд эсгийгээ урьдчилан цоолбол илүү амар. Зүүг шаахайн захаас 1 см-ийн зайд хатгана.

Дотор талын зүүг сугалж татахад бахь ашиглахыг зөвлөж байна.

9. Ингээд л боллоо – гэрийн шаахай бэлэн.

Ийм л сайхан хөнгөн, дулаахан гэрийн шаахай байна. Та бүхэнд таалагдах нь дамжиггүй. Эсгийгээр хийсэн гэрийн шаахайг ойр дотны хүндээ бэлэглэвэл их л баярлах болов уу. Таны үйл уран байг.

Найз нөхөдтэйгөө хэрэгтэй мэдээллийг хуваалцахаа мартаж болохгүй шүү.

13
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2018/01/13 at 10:35

    Нарантуул дээр байдаг хужаагын саарал хиймэл эсгийгээр битгий хийгээрэй дээ. Муу сайнч Монголынхоо жинхэнэ 100% ноосоор хийнэ үү!

  2. Amka Ulzii

    Amka Ulzii

    2018/01/13 at 10:49

    Vne hed we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *