Анар жимсийг ийм учраас л ястай нь идэх хэрэгтэй

5

Анар жимсийг хааны хоолны дээж гэж зүгээр ч нэг нэрлээгүй байх. Жимсний “тэргүүн” дээр байх “титэм”-тэй ч холбоотой биш. Өөрт агуулагдах шим тэжээлээрээ ялгарч өвчин анагаах зорилгоор өргөн ашигладагт байгаа юм. Анар нь амин дэм, эрдэс бодисын уурхай, хүний эрүүл мэндэд нэн тустай жимс юм. Би өөр дээрээ ч шалгасан, үр дүнг нь үгээр илэрхийлшгүй.

Анарын шүүсэнд 15 төрлийн амино хүчил агуулагддаг, эдгээрийн 6-г л махнаас олж болно. Хэрвээ та махнаас татгалзахаар шийдсэн бол анар жимснээс хэрэгтэй шим тэжээлээ авч болох нь. Хааны жимсний ашиг тусын талаар танд танилцуулахаар бэлдлээ. Цааш уншаад дүгнэлт хийнэ биз ээ.

Анарыг ийм учраас ястай нь идэх ёстой.

Анарын ашиг тус

Анарын ясанд гормоны тэнцвэрт байдлыг хангах бодис агуулагддаг байна. Ялангуяа эмэгтэйчүүд энэ жимсэнд дурлах ёстой: сарын тэмдгийн үеийн өвчин, толгойн өвчин, цэвэршилтийн үед илрэх таагүй мэдрэмжүүдийг багасгана. Байгалийн гаралтай инсулин гэж үзэх ажээ.

Чихрийн шижинтэй хүмүүст ч тустай. 0,5 ц.х анарын шүүсийг өдөрт 4 удаа уухад цусан дахь сахарын хэмжээ багасна.

 

Гемоглобиныг нэмэгдүүлнэ

Цус багадалттай хүмүүст шингэлсэн анарын шүүсийг өдөрт 3 удаа хагас стаканаар хоолноос 30 минутын өмнө уухыг зөвлөдөг. Ингээд хоёр сарын турш ууна.

 

Амны хөндийг цэвэрлэнэ

Анарын хальсны ханд нь хоолойны өвчнийг намдаахаас гадна амны хөндийн ариун цэвэр сахихад тусална.

 

Цусны даралт бууруулна

Бие махбодид гаж нөлөөгүйгээр өндөр цусны даралтыг бууруулах үйлчилгээ үзүүлнэ. Мөн тайвшруулах үйлчилгээтэй гэж үздэг. Мэдрэлийн системийг тайвшруулах, нойргүйдэл, айдсаас салахын тулд хатаасан анартай цай уухыг зөвлөдөг байна.

 

Ой санамж сайжруулна

8 гр анарын шүүсийг 4 долоо хоногийн турш уухад тархи болон харааны ой санамж сайжирдаг ажээ.

 

Үрэвсэл дарна

Бөөр, элэг, үе мөч, нүд, чих болон бэлэг эрхтний өвчлөлийн үед эмч нар анарын хальсны ханд уухыг зөвлөдөг. Хандыг бэлдэхэд 1 ц.х нунтагласан хальсыг 1 стакан буцалсан халуун усанд хийж 30 минут халуун усны ууранд байлгана. Хандыг шүүгээд бага зэргийн буцалсан ус нэмнэ. Хандыг өдөрт 2-3 удаа 50 гр-аар хоол идэхээс хагас цагийн өмнө ууна.

 

Өлсгөлөнгийн мэдрэмж дарна

1 стакан анарын шүүс уухад л жингээ барьж чадна. Анарын шүүсэнд агуулагдах полифенол нь хоол идэх дуршлыг дардаг гэж эрдэмтэд үзжээ.

 

Зүрх судасны системийн өвчнөөс хамгаална

Анарыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэвэл зүрх-судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг эрс бууруулна гэж эрдэмтэд үзэж байна. 0,5 стакан анарын шүүсийг өдөрт 3 уудаа ууж зүрх-судсаа хамгаалаарай.

Бид юу идэж байгаагаараа гоо сайхан, эрүүл мэндээ тодорхойлж чадна. Тиймээс эрүүл хоол идэхийг хичээх хэрэгтэй. Эрүүл саруул, чийрэг биетэй хүнд ч гэсэн амин дэм, эрдэс бодис, шим тэжээл хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Анар таны хоол хүсний жагсаалтын дээгүүр орно гэдэгт найдаж байна.

49
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Naagii Narka

    Naagii Narka

    2018/01/12 at 12:03

    Nymtseren Nyamaa

  2. Erdenebayr Magvanrenchin

    Erdenebayr Magvanrenchin

    2018/01/12 at 21:09

    авокадог ястай нь иддэг бол кк

  3. А. Мөнгөнчөдөр

    А. Мөнгөнчөдөр

    2018/01/14 at 20:56

    haraal araanii shvls garch b.a shv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *