Мөнгөтэй харьцах үед бидний гаргадаг хоёр том алдаа

6

Энэ нийтлэлд бид мөнгөтэй харьцах үед гаргадаг, биднийг мөнгөгүй байлгах гол үндэс болсон хоёр том алдааны талаар ярих болно.

Та интернетээр мөнгөтэй болох аргын тухай, яаж баян тансаг болох тухай маш олон янзын юм уншиж болох ч бодит үр дүнд хүрэхгүй. Яагаад гээч? Мөнгөний тухай элдэв мэдээлэл цуглуулах маань өөрөө ямар ч ач тусгүй эд. Харин мөнгөтэй зөв харьцах, ирж байгаа дохиог зөв ялгаж салгаж ойлгох нь чухал юм.

Хэрвээ та энэ нийтлэлийг анхааралтай уншаад өөрийнхөө амьдралд хэрэгжүүлбэл мөнгө таны амьдралд ямар үүрэгтэй талаар та өөр ойлголттой болж ихээхэн ашиг олж сайхан амьдрах биз ээ. Үгүйдээ л санхүүгийн хувьд яг тэгнэ.

Мөнгө бол эрүүл энх, аз жаргал, сайхан хайрын баталгаа биш. Мөн огт мөнгөгүй, үргэлж урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг явдал, мөнгө дутагдах талаарх үргэлжийн санаа зовсон байдал нь таны эрүүл мэнд, аз жаргал, хайр сэтгэлд нэмэр болохгүй нь лав.

Одоо та бүхэнд зөвлөх зүйл бол маш амархан боловч олон хүнд хэрэгжүүлэхэд ихээхэн хэцүү зүйл байх болно. Тиймээс анхааралтай, олон дахин, завсар зай гарган, өөрийнхөө оюун ухаанд шингээн унших хэрэгтэй. Ингэж чадах үеэс эхлэн та санхүүгийн болон материаллаг шинэ орчинд амьдарч эхлэх болно. Та ийнхүү өөр нөхцөлд амьдрах боломжтой болсондоо баяртай байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Хамгийн эхний, хамгийн түгээмэл дэлгэрсэн алдаа бол мөнгө танд чухам яг ямар хэрэгтэй гэдгийг мэдэхгүй байх явдал юм.

Мөнгө таны хэрэглээ ямар байхаас хамаарч төдий хэмжээгээр орж ирнэ. Хэрвээ та даруухан хэрэглээтэй бол та даруухан л орлоготой байх ба та ихээхэн орлого зүгээр хүсээд ямар ч нэмэр байхгүй.

Учир нь зөвхөн мөнгө гэсэн зорилго үнэндээ байдаггүй.

Та яг тодорхой зүйлд хичнээн хэмжээний мөнгө хэрэгтэй байгаагаа яг таг мэдэх хэрэгтэй.

Хүн өөрийнхөө хэмжээнийхээ хэрээр мөрөөдөж болохгүй гэдгийг хатуу сана. Хүн болоод байна гэж бодох үедээ хүсэл мөрөөдлөө аажмаар хасч, жижигрүүлдэг ба өөрийнхөө санхүүгийн боломжинд тааруулж байгаа нь тэр. Адаг сүүлд нь хүсэл мөрөөдөл нь гэж өчүүхэн зүйл болдог билээ.

Та үнэхээр их хүсэж мөрөөддөг тэр зүйлээ мөрөөд, төлөвлө, харин өөрийнхөө чадах зүйлийг мөрөөдөлтэйгөө бүү холиорой.

Хэрвээ та “томоор” мөрөөдөж чадвал санхүү тань өөрөө энэ бүхнийг зохицуулах болно.

Ингэж мөрөөдөж үзээгүй бол та итгэхгүй байх нь аргагүй. Гэхдээ оролдоод үз. Та ямар нэг тодорхой том төлөвлөгөөтэй болох цагт мөнгө хэрхэн өөрөө орж ирэхийг харах болно. Гэхдээ энд нэг нууц байгаа. Энэ нь та зүгээр нэг мөрөөдөх биш харин ямар нэг юмтай болох төлөвлөгөөтэй байх эсвэл мөнгө шаардлагатай байгаа тэр зүйлээ эхлүүлэх зэрэг юм.

Та “надад чухам юунд мөнгө хэрэгтэй гэдгээ мэдэлгүй яахав” гэж бодож байж магад. Та дахиад нэг бодоод үз дээ. Би таныг чухам юунд мөнгө хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа гэдэгт эргэлзэж байна.

Энэ бүхнийг уншиж байх явцад хоёр янзын сонголт таны өмнө тулгарна.

Нэгдүгээр сонголт нь – өөрийнхөө эсэргүүцэлд автах буюу дэмий балай юм уншиж байгаадаа уур хүрэх. Мөн юу хийх хэрэгтэй талаар унших үедээ залхуу хүрэх явдал. Эсэргүүцэл бол байх зүйл бөгөөд таны тогтсон ойлголтыг тэр чигээр нь эвдэх гэж байгаа хойно тийм юм бололгүй яахав. Илүү ихийг хэрэглэж, тансаглана гэдэг ядаж л дасал биш хойно.

Хоёр дахь сонголт нь өөрөөсөө доорх зүйлийг чин шударгаар асуух юм:

  1. Би яагаад яг тодорхой зүйл төлөвлөхөөсөө айгаад байгаа хэрэг вэ?
  2. Би яагаад том зорилго тавьж, түүндээ хүрэх том төлөвлөгөөнөөс айдаг хэрэг вэ?

Ингээд та ихээхэн мөнгөтэй болохын тулд тодорхой зорилго, төлөвлөгөөтэй болох ёстой юм байна.

Та бодит байдлыг эгц, үнэн шударгаар харахад бэлэн үү? Та одоо хэрэгтэй байгаа зүйлүүдийнхээ жагсаалтыг бичээд үз.

Мэдээж алсын зорилго тань энэ төлөвлөгөөнөөс ихээхэн ялгаатай байх боловч ойрын өдрүүд, ойрын 2-3 жилд чухам юунд хэрэглэх мөнгө хэрэгтэй байгаагаа бич. Зорилго, төлөвлөгөө тань маш дэлгэрэнгүй байх хэрэгтэй ба телевизор бичсэн бол ямар хэмжээтэй дэлгэцтэй, ямар загварын, шинэ хуучин, ямар онцлогтой функцтэй гэх юм уу машин гэсэн бол ямар загварын, ямар тоноглолтой, аудио систем нь ямар байх гэх мэтээр.

Ингээд хүссэн зүйлээ ингэж маш дэлгэрэнгүй тодорхойлох нь та өөрийнхөө зорилго, мөрөөдөлд буурьтай хандаж эхэллээ гэсэн үг.

Одоо бичсэн зүйлээ эргээд нэг унш. Ямар санагдаж байна? Баяр хөөр, ямар нэг сайхан мөрөөдөл төрж байна уу? Таны хүсэл, мөрөөдөл тань өөдрөг, баяр хөөртэй  сэтгэгдэл төрүүлж байх ёстой юм шүү гэдэг нэгэн нууцыг танд дэлгэе.

Харин танд айдас, эсэргүүцэл, “ёстой бөөн асуудал дагуулах байх даа” гэсэн бодол төрж байвал та зорилго, төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй ба зүгээр л шууд хаяж огт болохгүй. Мөн “яагаад би энэ хүсэл, зорилгодоо хүрнэ гэж итгэхгүй байна вэ” гэсэн сэтгэлийн хөдлөлөө сайн мэдрэх хэрэгтэй. Хэрвээ та үүндээ итгэхгүй, энэ мөрөөдөл нь зүгээр нэг хоосон зүйл… гэх мэтээр бодогдож байвал тэрхүү мөрөөдлөө орхих нь зөв. Та өөрийгөө ирээдүйн асар олон боломжоос хамгаалж байгаа нь тэр.

Сайн зүйл бас бий. Ийм байдлаар сэтгэл хөдлөл, бодол санаа, зүтгэлээрээ та өөртөө энэ амьдралдаа хүрч болох шинэ зүйлийг дотроо зөвшөөрч болох юм.

Яагаад хэн нэгэнд нь болдог, харин надад болдоггүй юм бэ?

Өөрийнхөө жинхэнэ хүсэж мөрөөдөж байгаа зүйлээ өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөх цаг болсон биш үү?

Эхний алдааны талаар дүгнэхэд: Чухам юунд, яг ямар зүйлд мөнгө хэрэгтэй байгаагаа яг таг мэдэх хэрэгтэй юм байна.

Таны хэрэглээ, таны зорилго, төлөвлөгөөний дагуу мөнгө ирнэ. Гэхдээ ямар нэг абстракт мөрөөдөл биш харин бодит зүйл болгохоор зүтгэж, тодорхой алхам хийж байгаа, төлөвлөгөө бүхий тэр зорилго л чухал бөгөөд та яг ямар замаар энэ зорилгоо биелүүлэх вэ гэдэг талаар огт ойлголтгүй байж болох юм.

Танд мөнгө яг хаанаас ирэх, зорилгодоо ямар замаар хүрэх нь чухал биш ба хамгийн гол нь зорилгоо яг тодорхойлж, түүнийгээ биелүүлэхээр хамгийн жижиг ч гэсэн алхам хийх нь л чухал юм шүү.

Та бүхний дундаас яг одоо тодорхой зорилго тавин ажиллаж эхлэх хүмүүс хэсэг хугацааны дараа түүнд хэрэгтэй мөнгө янз бүрийн эх сурвалжаас, янз бүрийн байдлаар бий болж эхлэхийг харах болно. Цаг хугацаа, танил тал, мэдээлэл зэрэг нь мөн л таны мөрөөдөлдөө хүрэхэд тань туслах нэг эх сурвалж, нөөц юм. Хамгийн гол нь аз хийморь хаалгыг тань тогшиж байхад анзааралгүй өнгөрөөв өө!

Яг энд хоёр дахь алдаа гарч ирдэг – бид өөрөө өөрсдийгөө хуурч байна.

Хэрэгтэй мөнгө бий болох үед, хэрэгтэй нөөц бололцоо бий болох үед… Та өөрийн хүссэн зүйлдээ хүрэхийн өмнөхөн түүнээсээ татгалзаж байна.

Яагаад ингэдэг хэрэг вэ? Заримдаа энэ шаардлагатай хэмжээний мөнгө танд бий болох вий гэсэн айдас, бэлэн бус байдал, үл итгэх нь та зорилгодоо хүрэхээс айх айдсаас болж бий болдог.

Амьдралаас жишээ татвал:

Та их зардал шаардах боловч сайхан амаръя гэж шийджээ. Зорилго тавиад гадаад паспортаа авч, өөрийгөө сайхан амрахад бүх талаар бэлдэн, аялал жуулчлалын газартай холбогдон, бүртгүүлэн … гэх мэтээр ажиллаж эхлэх боловч шаардлагатай мөнгө хаанаас гарч ирэхийг мэдэхгүй.

Гэнэт мөнгө бий боллоо. Та тодорхой зорилго тавьсан, ажиллаж эхэлсэн бол нөөц бололцоо заавал гарч ирдэг хойно. Гэтэл яг энэ үед та хүүхдээ зусланд юм уу сургуульд явуулах хэрэгтэй эсвэл гэртээ засвар хийх хэрэгтэй гэдгээ санана. Та амралтанд хичнээн хэмжээний мөнгө зарцуулах гэж төлөвлөж байсан яг тэр хэмжээгээр дээрх санаанд орсон бэрхшээлүүдийг шийдэх төлөвлөгөө өөрийн эрхгүй зохиож эхэлдэг.
Үр дүнд нь та өөрөө өөрийгөө хуурлаа. Хамгийн сүүлийн мөчид хулчийж, өөрөө өөрөөсөө харамлалаа. Магадгүй танд сонин санагдаж болох ч ямар нэг онцгой явдал болох: гэрт ус алдсан, машинаа засахгүй бол салж унах гэж байгаа, хамаатан саданд тань мөнгө яаралтай хэрэг болсон, чамаас өөр туслах хүн байхгүй гэх мэт зүйлүүд яг сүүлийн мөчид гарч ирдэг. Энэ үед та “мөнгөө үрээгүй байсан нь зөв боллоо, машинаа засаж чадахгүй, хамаатандаа тусалж чадахгүй, гэрээ засаж чадахгүй байх байлаа” гэх зэргээр бодно.

Энэ бүх гэнэтийн онцгой тохиолдлууд таны зарцуулах гэж байсан тэр мөнгийг идэх гэж гэнэт гарч ирдэг юм шүү. Итгэх үгүй тань таны хэрэг боловч, хэрвээ та үнэхээр зорилго тавиад түүндээ хүрэхээр сэтгэл шулуудсан бол ямар ч онгой, гэнэтийн саад бий болохгүй байлаа.

Танд гэж зөвлөхөд та өөрөө өөртөө зарцуулж байгаа зүйлдээ бүү зов. Та мөнгө үрлээ гэх мэтээр бодох нь өөрийгөө шийтгэж байгаа хэрэг юм шүү.

Гэв гэнэт мөнгө бий болох эсвэл маш хэрэгтэй шинэ үйлчлүүлэгчтэй ажиллаж эхлэх, зөв газраа зөв цагт байж таарах… гэх мэтийн таны амьдралд тохиолдсон гайхамшиг нь танд дээд тэнгэрээс ирүүлсэн буян хишиг мэт санагдах болно. Тэгвэл тэрхүү дээд тэнгэрээс үзүүлсэн хайр хишиг нь та өөрөө мэдэлгүй зохион байгуулсан, хийсэн үйлийн үр дүн билээ. Өөрийн мэдэлгүй хийсэн үйлдэл – үүнийг л ид шид гэж ярьдаг юм.

Та хүүхдэдээ цуг сайхан аялал зугаалга хийнэ гэж амласан гэж төсөөлье. Хүүхэд бөөн баяр болон аялал зугаалгандаа явах бүх бэлтгэлээ хийсэн буюу ид шид үзүүлэх үед нь та үгнээсээ буцжээ. Иймэрхүү байдлаар та хэд хэдэн удаа үгнээсээ буцахад дараагийн удаа харин хүүхэд тань үгнээсээ буцах нь тодорхой.

Та иймэрхүү байдлаар өөртөө хэлсэн, бодсон, үгнээсээ хэр олон удаа буцдаг вэ? Та хүсэж мөрөөдөж, ажиллаж, ид шид танд тохиолдсон боловч та түүнийг өөрийн болгож чадалгүй алдсан тохиолдол байдаг уу? Энэ нь танд цаашид элдэв ид шид тохиолдохгүй, таны хичээл зүтгэл сулрах зэргийг илэрхийлэх бөгөөд та өөрийнхөө бүх хүсэл мөрөөдөл, зүтгэлийг уландаа гишгэж байгаа учир аргагүй юм.

Та өөртөө ингэж хандаж болохгүй!

Хэрвээ та ямар нэг тоглоомтой болох гэж зүтгээд тийм боломжтой болох үедээ тоглоомоо авна гэснээрээ ав.

Дүгнэлт: Ийм их мөнгийг зөвхөн өөртөө, өөрийнхөө төлөө зарцуулна гэдэг аймшигтай, ингэх нь ичиж зовмоор, хэн нэгний өмнө буруутай мэт байх … зэрэг бодол бол таны дайсан юм.  Танд “ид шидээр” ирсэн тэр мөнгө “зориулалтаараа” л зарцуулагдахгүй бол ямар ч үр дүнгүй зүгээр л үрэгдээд өнгөрнө гэдгийг хатуу тогтоож аваарай.

Та бүхний дундаас олон хүн ийм явдалтай учирч байсан гэдэгт огт эргэлзэхгүй байна. Та өөрийн амьдралаа хөнгөвчилж, өөртөө мөнгө зарцуулж, аз жаргалтай байхыг зөвшөөрч чадвал амьдрал тань ямар их сонирхолтой болж өөрчлөгдөхийг мэдрэх болно.

40
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Chim Chimgee

    Chim Chimgee

    2018/01/11 at 17:09

    vnen shvv kkk avna gej bodson yumaa avhaa bolidog tal baidag !!!!

  2. Zayush

    Zayush

    2018/01/12 at 01:27

    Int duustal n unsh

  3. Int

    Int

    2018/01/12 at 02:02

    Zaaaa hair

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *