Буудуулаад амьд үлдэж чадсан 15 алдартан

0

Нэр алдартай байна гэдэг мэдээж сайхан. Хүн бүхэн таныг мэднэ, үргэлж үнэтэй зүйлс хэрэглэнэ,  ердөө царайгаа харуулсны төлөө мөнгө авна гээд олон давуу талууд бий. Гэхдээ ямар ч зүйл сайны хажуугаар мууг дагуулж байдаг болохоор олны танил хүмүүсийн төлөх төлөөс гэж бий. Алдартай байна гэдэг нь бусдыг таны хувийн орон зай руу халдахад хүргэдэг бөгөөд танд атаархаж өсөрхдөг хүмүүсийг хүртэл бий болгодог юм.

50 Cent

2000 онд энэхүү рэп дуучин маань галт зэвсэгтэй этгээдийн бай болоод зогсохгүй 9 сумны шарх авсан юм. 5 сарын хугацааг тэр өөрийн хоёр хөл, ташаа, гар, мөр, цээж мөн нүүрээ эдгэрүүлэхэд зарцуулжээ.

Буудуулаад амьд үлдсэн 15 алдартан 1

Tupac

1994 онд Нью-Йорк хотын Quad Studios-ын хүлээлгийн өрөөнд тэр 5 удаа буудуулсны 2 нь цавинд, 2 нь толгойд, харин үлдсэн нэг нь гаранд нь оножээ. 1994 оны энэ халдлагаас тэр амьд гарч чадсан юм. Түүн рүү халдсан хэргээр Notorious B.I.G, Puff Daddy мөн тэдний нөхдийг буруутгасан байдаг. Саяхан тус хэргийг үйлдсэн гэдгээ Жимми “Хэнчмэн” Рөүзмонд хүлээн зөвшөөрсөн. Энэ болсон явдлыг Tupac өөрийн “Against All Odds” дуундаа буулгасан гэж хүмүүс үздэг байна.

Буудуулаад амьд үлдсэн 15 алдартан 2

Ларри Флинт

1978 онд Hustler сэтгүүлийг үүсгэн байгуулсан Ларри Флинтийг нацист-солиот болох Жозеф Пол Франклин зэрэмдэглэж орхисон юм. Уг явдлаас болж Флинтийн 2 хөл мэдээгүй болсон юм. Түүнийг ийм байдалд хүргэсэн гэмт хэрэгтэн болох Жозеф нь арьс өнгөний үзлээс болж тус хэргийг үйлдсэн байна. Түүнчлэн тэр өөр 20 аллагад сэжиглэгдээд байсан юм. 2013 онд нацист-солиотод цаазаар авах ял оноосон байна.

Буудуулаад амьд үлдсэн 15 алдартан 3

Энди Уорхол

1968 оны 6-р сарын 3-нд Эндиг түүний кинонд тоглож байсан эрс феминист үзэлтэй Валери Соланас хэмээх бүсгүй 3 удаа буудсан юм. Тус явдлын дараа уран зураач Энди гэмтсэн дотоод эрхтнүүдээ хамгаалахын тулд жил гаруй хугацаанд бэлхүүсэвч зүүх шаарлагатай болсон юм. Мэдээж энэ явдлыг Энди өөрийн давуу тал болгон ашигласныг түүний уран бүтээлүүдэд гарч ирсэн өөрчлөлтүүдээс олж харж болно. Уорхол цагдаад мэдэгдэл гаргаагүй бөгөөд үүний үр дүнд Соланас торны цаана 3 жил мөн сэтгэцийн эмнэлэгт хяналтанд байх шийтгэл авсан юм.

Буудуулаад амьд үлдсэн 15 алдартан 4

Akon

2004 онд Эйкон өөрийн менежер болох Роберт Монтанезтэй ажил хэргийн явдлаар Нью-Жерсигийн нэгэн бааранд сууж байв. Түүний менежер Монтанез тэр үед амарч явсан Алмалик Уорд гэгчтэй зодоон үүсгэж эцэст нь Уорд буу гаргаж ирэн 2 удаа буудсаны нэг нь Монтанезийг, нөгөөх нь Эйконыг оножээ. Монтанез үхэж, Эйкон амьд үлдсэн юм.

Буудуулаад амьд үлдсэн 15 алдартан 5

Боб Марли

1976 онд алдарт дуучин маань орон нутгийн бодлогоос үүссэн маргалдааны золиос болж гар болон цээжиндээ буудуулжээ. Гэсэн хэдий ч тэр 80 мянган үзэгчидтэй тоглолтоо цуцлалгүйгээр тайзан дээр гарсан юм.

Буудуулаад амьд үлдсэн 15 алдартан 6

Cam’ron

2005 онд Камерон машиныг нь дээрэмдэх гэж оролдсон хүмүүсийг эсэргүүцэж 2 гарандаа бууны сумны шарх авсан юм. Цэнхэр Ламборгинитэй, 200,000 долларын үнэтэй зүүлт чимэглэлтэй гэрлэн дохион дээр зогсоход нь хажуу талын машинаас зэвсэгтэй хүн гарч ирэн машинаас гарахыг шаардсан байна. Камерон шууд хаазаа жийсэн ч 3 сум 2 гарыг нь онож амжсан юм. Тэр өөрөө өөрийгөө эмнэлэгт хүргэж байжээ.

Буудуулаад амьд үлдсэн 15 алдартан 7

Иоанн Павел II

1981 оны хавар Хоёрдугаар Иоанн Павелийн засаглал өндөрлөхөд дөхсөн юм. 5 сарын 13-ны тус өдөр Туркийн хэт үндсэрхэг бүлгэм гэгддэг “Саарал чононууд” тодруулбал тэдний гишүүн Мехмет Али Агджа ромын папын гэдэс, гар хоёрыг буудаж гэмтээсэн юм. Баригдсан гэмт хэрэгтнийг Иоанн өршөөгөөд зогсохгүй Италийн засгийн газраас түүнийг Туркийн мэдэлд шилжүүлэхийг гуйсан байна. 2005 онд Мехмет Али тухайн үед өвчтэй байсан Папыг хурдан эдгэрэхийг хүссэн захидал бичиж байжээ.

Буудуулаад амьд үлдсэн 15 алдартан 8

ODB

1994 онд түүний гэдсийг өөр рэппер буудсан ч тэр амьд үлдсэн юм. Тус явдал Бруклинд болсны дараа 1998 он тэр найз охиныдоо дээрмийн гэрч болоод зогсохгүй мөн нуруу болон гарын дээд хэсэгт буудуулсан байна. 2004 онд хар тамхи хэтрүүлж хэрэглэснээс болж үхсэн юм.

Буудуулаад амьд үлдсэн 15 алдартан 15

The Game

The Game ердөө Калифорнийн хар тамхи борлуулдаг Жэйсон Тэйлор байхдаа байнгын хэрэглэгчээсээ 5 удаа бууны шарх авч байжээ. 3 хоног комонд байсны эцэст тэр сэрж хип-хоп дуучин болохоор шийдсэн байна.

Буудуулаад амьд үлдсэн 15 алдартан 10

Роналд Рэйган

1981 онд АНУ-ын ерөнхийлөгч “Хилтон” зочид буудлаас өөрийн илтгэлийн дараа гарч яваад цээжиндээ буудуулсан юм. Бага Жон Хинкли хэмээх этгээд ерөнхийлөгчийг алах гэж оролдохдоо түүнийг дагаж явсан 3 хүнийг алсан юм. Түүнийг сэтгэцийн өвчтэй гэж оношлосны улмаас сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Ерөнхийлөгч ч яаралтай мэс заслын дараа удалгүй эдгэрсэн юм.

Буудуулаад амьд үлдсэн 15 алдартан 9

Кэлли Прэстон

1990 онд жүжигчин Чарли Шинийн сүйт бүсгүйгээ буудсан хэрэг мэдээгээр нэг тарсан билээ. Тэгвэл сүйт бүсгүйн хэлж байгаагаар Шин түүнийг буудсан бөгөөд үүнээс болж гартаа хөнгөн бэртэл авсан юм. Харин Шин уг явдал болох үед биеэрээ байгаагүй гэж хэлээд зогсохгүй сүйт бүсгүй нь түүний өмдийг газраас авах гэж байгаад халаасанд байсан бууг унагаж унасан буу угаалтуурыг онон угаалтуурын үсэрсэн хэсэг эмэгтэйн гарыг гэмтээсэн гэсэн юм. Энэ явдлын дараа тэр хоёр салжээ.

Буудуулаад амьд үлдсэн 15 алдартан 11

Брэндон Колл

“Step by Step” ситкомын зураг авалтын дараа 19 настай Брэндон өөрийн машиндаа суун гэр рүүгээ явж байсан юм. Түүнийг нэг машин мөшгиж байгааг мэдсэн учир тэр зугтах гэж оролдсон боловч бүтээгүй бөгөөд 2 гарандаа буудуулсан юм. Цагдаагийн газар арай гэж очсоны дараа түүнийг эмнэлэгт хүргэсэн ба хэрэгтнүүдийг ч барьж чадсан юм.

Буудуулаад амьд үлдсэн 15 алдартан 12

Теодор Рузвельт

1912 он, Рузвельт Милуокид илтгэл тавьж байхад түүн рүү Жон Шрэнк гэгч этгээд буудсан юм. Сум цээжин тус газарт оносон бөгөөд Рузвельт анчин хүн тул цусаар ханиалгахгүй байгааг сум уушгийг нь оноогүйн тэмдэг гэдгийг мэдсэн байв. Хэдий түүнд эмнэлгийн тусламж санал болгосон боловч тэр татгалзан өөрийн илтгэлээ 90 минутын турш сонордуулсан байна. Үүний дараа эмч нар сумыг авахад эрсдэлтэй газар байгааг олж мэдсэн бөгөөд, аваагүй байсан нь илүү дээр хэмээн үзжээ. Рузвельт ийнхүү үхэн үхтлээ цээжиндээ бууны сумтай явсан юм.

Буудуулаад амьд үлдсэн 15 алдартан 13

Исайя Вашингтон

Хэлэх үгээ бодож байх ёстойн тод жишээ бол “The Anatomy of Lust” драмын Престон Беркийн дүрд тоглож байсан Исайя юм. Тэрээр ажил олгогч мөн хамтран ажиллагсдаа үргэлж доромжилж, шүүмжилж байдгаасаа болж олон хэрэгт орж байсан бол 19 настайдаа хэлсэн үгнээсээ болж ташаандаа буудуулж байжээ.

Буудуулаад амьд үлдсэн 15 алдартан 14

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/14 at 12:26

    Юм юм юм юм… !

  2. Зочин

    2016/02/15 at 11:44

    Буудуулсан хүн заавал үхэх ёсгүй шт?

  3. wewrert

    2016/02/15 at 21:32

    tupac yaj uhsen ymbe tgd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *