Амжилттай яваа хүнийг олны дундаас ялгаруулж байдаг нийтлэг 9 шинж чанар. Танд эдгээр шинж чанар байдаг бол гайхалтай амжилтанд хүрэх боломж урд чинь хүлээж байна!

0

Жирийн хүнийг юу амжилттай, жирийн бус онцгой нэгэн болгодог бол? гэсэн асуултанд хариулах гээд үзье. Энэ нь хурц оюун ухаан, аз, харизм, манлайллын чанар, гадаад сэтгэл татам байдал, инээмсэглэлийн призм, ертөнцийг танин мэдэх чадвараар нь ялгаж болох л хэрэг. Нарийн тодорхой томьёо тооцоолол байдаггүй ч амжилтанд хүрсэн хүмүүсийг бусдаас ялгаруулах нийтлэг шинж чанарууд байдгийг үгүйсгэх аргагүй юм.

Бид амжилттай яваа хүмүүсийг нэгтгэдэг хэд хэдэн ижил зүйлийг олж мэдсэн юм. Хэрэв танд ч мөн эдгээр шинж чанар байдаг бол гайхалтай амжилтанд хүрэх бүх боломж танд бий.

Линзний оронд шилийг илүүд үздэг

© Frank Micelotta/Invision / AP / East News, © East News

Нүдний шил зүүх болон оюун ухааны түвшин гэсэн хоёр ойлголтын хооронд ямар нэгэн холбоо байдаг нь хэвшмэл ойлголт гэхээсээ илүү батлагдсан баримт юм. Үүнээс үүдэн нүдний шилтэй хүмүүс идэвхтэй амьдрал, спортоор хичээллэх магадлал бага байдаг бөгөөд гэртээ сууж ном уншихыг илүүд үздэг юм гэнэ. Номонд дурлагсад линзийг бус харин нүдний шил сонгодог бөгөөд үүнийг байнга сольж, арчлахаас ч төвөгшөөдөггүй бололтой. Мөн сэхээтнүүд нүдний шил зүүхээс огтхон ч ичдэггүй гэнэ.

 

Ихэвчлэн “үгүй” гэж хэлдэг

© Depositphotos.com, © ASSOCIATED PRESS / East News

Амжилтанд хүрэхийн тулд хүмүүсийг сэтгэлээр унагаж байгаа мэт санагдаж байсан ч цагаа хянаж байх нь маш чухал юм. Тэрбумтан Воррен Баффет хэлэхдээ “Амжилттай яваа хүмүүс маш амжилттай хүмүүсээс ялгарах зүйл нь тэд бараг бүх зүйлд үгүй ​​гэж хэлдэгт байдаг” гэж хэлсэн байдаг. Эцсийн эцэст, “тийм” гэж дахин дахин хариулснаар та хэт их үүрэг хариуцлага хүлээж, нэр хүндээ xохироох эрсдэлд ордог гэж үздэг байна.

 

Нөгөө л нэг энгийн хувцасны сонголт

© Depositphotos.com, © Bertrand-Hillion Marie-Paola / ABACA / Abaca / East News

Амжилтанд хүрсэн ихэнх хүмүүс хөлнөөсөө толгой хүртэл загварлаг (моодны) хувцас өмсөхгүй байхыг илүүд үздэгийг та харж болно. Эцсийн эцэст, моодонд анхаарлаа хандуулах нь нэмэлт цаг хугацаа, сэтгэцийн зардал шаарддаг бөгөөд үүнээс зaйлсхийх нь зүйтэй. Учир нь нэгдүгээрт, хүн хязгаарлагдмал цуглуулгаас өөр зүйл хайж байх хооронд загвар нь түр зуурын бөгөөд өөрчлөгдөх хугацаатай байдаг. Хоёрдугаарт, өдөр бүрийн амьдралдаа эдгээр олон төрлийн хувцасаа зохицуулж өмсөхөд үнэтэй минут бүрээ гарздах шаардлагатай болно.

Жишээлбэл, Марк Зукерберг өөрийн гэсэн саарал өнгийн цамцаараа алдартай. Харин Стив Жобс жийнсэн өмд, гуталтайгаа хосолсон урт ханцуйтай цамцаараа алдартай болсон. Мөн Америкийн бизнесмэн, маркетингийн тэргүүлэх онолч Сэт Годин бага зэрэг ялгарахыг илүүд үздэг тул үргэлж тод оймс өмсдөг нь “хайрцагнаас гарахаас” айх хэрэггүйг баталдаг билээ.

 

Тэд ердийн цагийн хуваарийн дагуу унтдаггүй

© Depositphotos.com, © Pixabay

Ер бусын зан чанарын бас нэг онцлог шинж нь – тэдний унтах хэв маяг. Никола Тесла өдөрт 2-оос илүүгүй цаг унтдаг бол да Винчи 20 орчим минут унтаад, дараа нь 4 цаг ажилладаг байсан гэх мэт. Альберт Эйнштейн 10 ба түүнээс дээш цаг унтдаг байв.

Энэ нь тэднийг суут ухаантнууд болоход нөлөөлсөн эсэхийг мэдэхгүй ч судалгаагаар хүн төрөлхтөн байгалиасаа өдөрт 8 цаг унтахаар програмчлагдаагүй болохыг тогтоожээ. Тиймээс унтах хэв маягаа туршиж үзэх нь тийм ч муу санаа биш байх.

 

Бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд ер бусын арга техникийг ашигла

© East News, © Theo Piana: Friedrich Schiller / Wikimedia Commons

Зарим алдартай хүмүүс анхаарлаа төвлөрүүлэхийн тулд маш хачин зүйлс хийдэг аж. Жишээлбэл, Билл Гейтс сандрах үед сандал дээрээ ганхах дуртай, харин Игорь Стравинский “мухардал” мэдрэх тоолондоо толгой дээрээ зогсож төвлөрдөг байжээ.

Харин хамгийн хачирхалтай нь германы яруу найрагч Фридрих Шиллер “урам зориг” үнэртдэг гэж үзсэн тул ширээнийхээ шургуулганд ялзарсан алим хадгалдаг байв. Мөн зохиолч Жонатан Францен чимээ шуугиан намдаах чихэвч, нүдний боолт ашиглаж, интернетээ ч унтраачихдаг байжээ.

 

Тэд үргэлж бүгдийг бичиж тэмдэглэдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Бидний үеийн Ричард Брэнсон болон магнат Аристотель Онассис нар үргэлж дэвтэртэй байх нь чухал гэдэгтэй санал нийлдэг байв. Брэнсон хаа ч явсан өөртэйгөө хамт авч явдаг энгийн дэвтэргүйгээр Virgin компанийг (2018 онд 16.6 тэрбум доллар байсан) эхлүүлж чадахгүй гэдгээ нэг бус удаа хэлж байсан юм. Онассис ч мөн ийн хэлсэн байдайг: “Үргэлж тэмдэглэлийн дэвтэр авч явж, бүх зүйлийг бичээрэй. Энэ бол бизнесийн сургуулийн танд заахгүй сая долларын хичээл юм! ”

 

Өвөрмөц хачин дасгал хийх

© Author unknow; colored by Ivar van Wooning / Wikimedia Commons, © LCLA / Broadimage / Broad Image / East News

Бие махбодийн үйл ажиллагаа нь сэтгэцийн эрүүл байдал, амар амгалан байдлыг хадгалахад чухал үүрэгтэй. Гэхдээ амжилтанд хүрсэн зарим хүмүүс дасгал хийхдээ туйлдаа хүрдэг. Энгийн жишээнээс эхэлье: Apple компанийн Тим Күүк ажил эхлэхээс өмнө биеийн тамирын заал руу явахын тулд өглөө 4 цагаас өмнө сэрдэг.

Английн шоу бизнесийн томоохон төлөөлөгчдийн нэг Саймон Ковэлл уламжлалт бус сургалтыг илүүд үздэг тул өдөр бүр модонд авирдаг. Никола Тесла хөлийнхөө хурууг 100 удаа чангалж сулладаг бол Оскар Уайлд хавчтайгаа хамт зугаалдаг байв.

 

Хувийн ажил хэргийн уулзалт хийх нь ховор

© Depositphotos.com, © Depositphotos.com

Алдарт тэрбумтан Марк Кубанаас бизнес эрхлэх гэж буй бизнес эрхлэгчдэд хэрэгтэй зөвлөгөөг авахаар ирэхэд тэрээр “Чек авахгүй л бол хэзээ ч уулзалт хийхгүй” гэж хариулдаг байв. Уулзалтууд үнэхээр бидний цагийг xулгайлж байна. Хүмүүс ихэнх тохиолдолд хоцордог төдийгүй хэлэлцэж буй сэдвийн тоо маш их байдаг тул харилцан ярианд маш их цаг зарцуулдаг бөгөөд үүнийг илүү үр ашигтайгаар өнгөрөөх боломжтой байдаг.

Боломжтой бол хувийн уулзалтаас татгалзаж, аль болох бага байлгах тал дээр ажилладаг. Гэсэн хэдий ч хэрэв уулзалт зохион байгуулах гэж байгаа бол аль болох богино байх ёстой гэж үздэг байна.

 

Хоолонд өвөрмөц, ер бусын зүйлийг илүүд үздэг

© Gammy8 / Pikabu, © anegen / Pikabu

Амжилттай яваа хүмүүс хооллох сонин содон зуршилтай байдаг. Ялангуяа Стив Жобс хэдэн долоо хоногийн турш лууван, алим гэх мэт ганцхан төрлийн хоол иддэг байв. Түүний хатуу цагаан хоолны дэглэм нь түүний биеийг удаан хугацаанд цэвэр байлгах боломжийг олгодог тул долоо хоногт нэг л удаа угааж байх ёстой гэж тэр үздэг байв. Гэсэн хэдий ч шинжээчид тус хоолы дэглэм нь эрүүл мэндэд xор xөнөөл учруулж болзошгүй гэж үзжээ. Стивен Кинг бичихийн тулд суухаасаа өмнө чизкейк идэх дуртай. Тэр бас хясаа шиг гулгамтгай зүйл огт иддэггүй.

Ийм ер бусын хооллолттой хүмүүс бидний эргэн тойронд байх нь гарцаагүй: хэн нэгэн тарвасыг талхаар, зарим нь улаан лоолийг элсэн чихэрээр, бүр зайрмагийг шарсан төмстэй хамт идэх дуртай ч нэгэн байдаг.

Магадгүй танд эсвэл таны ойрын хүмүүст ийм өвөрмөц зуршил, зан чанарууд бий юу?

9
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *