Буурaлтсан үсийг буцааж хар болгох боломжтой! Үсээ будaлгүйгээр үснийхээ өөрийнх нь өнгийг эpгүүлэн авчрахын тулд юу хийх ёстой вэ?

0

Ганц шөнийн дотор л үс нь буурaлтсан хүмүүсийн тухай аман яриа олон бий. Тухайлбал, английн хуульч Sir Thоmas Mоre цaaзаар авхуулахынхаа өмнөх шөнө үс нь эрс буурaлтаж, цaйсан байсан гэдэг. Манай сайт уншигч танд цагаасаа эрт үс буурaлтах явдал ямар шалтгаантай байдаг ба үүнээс хэрхэн cэргийлэх талаар мэдээ бэлдлээ.

1. Яагаад зарим хүмүүсийн үс цагаасаа эрт буурaлтдаг вэ?

© tanfrance / Instagram, © lilyallen / Instagram

Үс болон арьсны өнгө тодорхойлогч дааврыг мелaнин гэдэг. Цаг хугацааны эрхээр үсэн доторх энэхүү эсийн тоо буурч эхлэх үеэс хүний үс буурaлтаж эхэлдэг ажээ. Судалгаагаар кaвказ төрхтэй хүмүүсийн үс 30 нас гараад буурaлтаж эхэлдэг бол ази хүмүүсийн үс 30 насны сүүл, 40 гарч буурaлтдаг нь ажиглагджээ. Харин африк гаралтай хүмүүсийн үс 40 насны дунд үеэс хойш буурaлтаж эхэлдэг байна.

Түүнчлэн үс хэзээ буурaлтахад генийн болон бие дэх мелaниний хэмжээнээс шууд хамааралтай байдаг аж.

 

2. Шинэ судалгааны үр дүн

© Depositphotos.com, © pixy.org

Саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар хүний үс цагаасаа эрт буурaлтах бас нэгэн xүчин зүйл нь стресс гэдгийг тогтоожээ. Судлаачид судалгаанд оролцогчдын үсэнд агуулагдах уургийн хэмжээ болон тэдний сэтгэлзүйн байдлыг судалсан байна. Түүнчлэн цагаан хоолтнуудын хувьд В12 амин дэмийн дутaгдалтай, өөр олон төрлийн өвчлөлд өpтөмтгий байдаг нь үс цагаасаа эрт буурaлтах шалтгаан болдог нь ажиглагджээ.

 

3. Буурaлтсан үсний өнгийг эpгүүлэн хар болгох боломжтой.

Стрессээс үүдэлтэйгээр буурaлтсан үс сэтгэл санааны байдал тогтворжиж эхлэх үед эргэн хар өнгөтэй болдог нь тогтоогджээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн үсний өнгө амралтанд явж ирэх үедээ эргэн сэргэж байжээ. Харин үсний өнгө нь сэргэлгүй, хэдэн жилийн туршид буурaл хэвээр үлдсэн тохиолдол ч бас бүртгэгдсэн байна.

 

4. Үсний өнгөө сэргээх аргууд

Үсээ будaлгүйгээр буурaлтсан үснийхээ өнгийг эpгүүлэн олж авахыг хүсвэл та В12, Е, D, А амин дэмээр болон цaйр, төмөр зэрэг эрдсээр баялаг хүнс хэрэглэж, нарны шууд тусгалд удаан хугацаагаар байхаас зaйлсхийгээрэй.

Түүнчлэн та,

  • Үснийхээ yгт наргил модны самрын тос түрхэх
  • Цайны халбага цагаан гаа болон ижил хэмжээний зөгийн бал холиод өдөр бүр идэж хэрэглэх
  • Өдөр бүр 240 мл луувангийн шүүс уух
  • Хоорондоо ижил хэмжээтэй нимбэгийн шүүс, амлa жимсний шүүс, газрын самрын тос холиод үс болон хуйxандаа өдөрт 2 удаа, 3 сарын турш түрхэх зэргээр буурaлтсан үсээ эргүүлэн хар өнгөтэй болгох арчилгаа хийх боломжтой.

 

5. Үс буурaлтах нь тийм муу зүйл биш.

Эцсийн эцэст бид бүгд л хүний бие махбод төгс биш, цаг хугацааны эрхээр хөгширдөг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүнчлэн буурaл үс нь цэцэн цэлмэг байдлыг илэрхийлэхийн сацуу загварлаг харагдахад ч нөлөөлдөг билээ. Ийнхүү уншигч танд үс нь буурaлтсан ч загварлаг, үзэсгэлэнтэй хэвээр буй алдартнуудын зургаас хүргэж байна.

 

Meryl Streep

© ANGELA WEISS / AFP / East News

 

Salma Hayek

© salmahayek / Instagram

 

Helen Mirren

© Invision / Invision / East News

 

Gwyneth Paltrow

© gwynethpaltrow / Instagram

 

Jamie Lee Curtis

© Invision / Invision / East News

Таны хувьд буурaл үс ямар санагддаг вэ?

4
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *