Батга болон арьсны үрэвслийг эмчлэх үр дүнтэй арга

2

Каприлийн хүчил – мөөгөнцөр, үрэвсэл болон нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлэх ханасан тос юм. Кокос болон хөхний сүүнд агуулагддаг хүчил. Уг хүчил нь кандид, хөөлгөгчийн үрэвсэл болон батгатай тэмцдэг.

Каприлийн хүчлийн давуу тал

Нян, вирус болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй

Каприлийн хүчил нь нян, вирус болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг, өөрөөр хэлбэл дархлааны системийг сэргээж өгдөг байна. Ходоодны эрүүл бактерийн хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үрэвслийг дарна, харшлын эрсдэлийг бууруулж дааврын эрүүл мэндийг дэмждэг байна.

 

Хөөлгөгчийн халдварыг эмчлэхэд нөлөөлнө

Каприлийн хүчил нь хөл, гаран дээр гарсан тууралтыг эмчилдэг. Ямар нэгэн гаж нөлөөгүйгээр хөөлгөгчийн халдварыг дарна, үүний зэрэгцээ ходоодны эрүүл бактерийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлнө.

 

Кандидтай тэмцэнэ

Кандидын түгээмэл шинж тэмдэг нь өтгөн хатах, ходоод үрэвсэх, гэдэс дүүрэх, ядрах зэргээр илэрдэг. Каприлийн хүчил нь хоол боловсруулах эрхтнийг хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлнэ, аливаа шархны эдгэрэлтийг түргэсгэнэ. Каприлийн хүчлийг дотор хэрэглэхэд мөөгөнцөр болон вирусын халдварын шинж тэмдгийг багасгаж байгааг шинжлэх ухаан баталсан юм.

 

Батга болон арьсны үрэвслийг эмчилнэ

Нян болон микробын эсрэг үйлчилгээтэй тул батга зэрэг арьсны үрэвслийг эмчилдэг. Каприлийн хүчил нь арьсанд агуулагдах үрэвсэл үүсгэгч хортой нян устгадаг байна.

 

Хоол боловсруулах эрхтний үрэвсэлт өвчнийг анагаахад тусална

Каприлийн тос нь хоол боловсруулах эрхтний өвчлөлийг эмчилнэ, жишээ нь Кроны өвчин.

 

Антибиотикт дасах эрсдэлийг бууруулна

Каприлийн хүчлийн бас нэг гайхалтай үйлчилгээ нь антибиотикт дасах эрсдэлийг эрс багасгадаг байна. Тосны хүчил нь нян, вирус, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг шинжлэх ухаан баталсан. Үүнээс гадна каприлийн хүчил нь 5 төрлийн патогенийг багасгах чадалтай болохыг судалгаагаар баталжээ, үүнд гэдэсний савханцар ч орж байгаа юм. Каприлийн хүчил нь антибиотикийг орлох хэмжээнд үйлчилгээ үзүүлнэ, гэхдээ нян нь дасах гэсэн эрсдэлд орохгүй.

 

Каприлийн хүчлийн бусад хувилбар

Хэрвээ та хөөлгөгчийн үрэвслийг дарах өөр хувилбар хайж байгаа бол пробиотик нэмэлт бэлдмэл судалж үзээрэй. Маш хэрэгтэй бэлдмэлд тооцогддог ажээ.

5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Bolormaa Dull

    Bolormaa Dull

    2018/10/20 at 18:24

    Capriliin tos haana bna

  2. Bolormaa Dull

    Bolormaa Dull

    2018/10/20 at 18:26

    Caprice mun u

  3. Bolormaa Dull

    Bolormaa Dull

    2018/10/20 at 18:26

    Capricorn

  4. Erdenee Rdnee

    Erdenee Rdnee

    2018/10/20 at 18:30

    Батбаяр Гүен haha

  5. Bolormaa Dull

    Bolormaa Dull

    2018/10/20 at 18:34

    Capers u

  6. Золжаргал

    Золжаргал

    2018/10/20 at 19:17

    З. Солонго

  7. Bayartogtokh Munkhbaatar

    Bayartogtokh Munkhbaatar

    2018/10/20 at 20:30

    Ene haana baidag yamar tos yum be oilgoogvi tuslaarai

  8. Adiya Suren

    Adiya Suren

    2018/10/21 at 18:49

    Kokosiin tosond bdag huchil gd bgaan bishu.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *