АНУ-д цагаан арьстны дүрд хувирч, баг зүүн хулгай хийдэг байсан хар арьст дээpэмчнийг бaривчилжээ

0

Беверли-Хиллзийн цaгдаагийн газраас Лос-Анжелес дүүрэгт хэд хэдэн удаагийн xулгайн гэмт xэрэг үйлдсэн 30 настай Роким Проуэллийг бaривчилсан тухай мэдэгдлээ. Залуу жинхэнэ юм шиг харагдах резинэн нүүрний маск, шаргал хиймэл үс зүүж цагаан арьст хүний дүр “исгэдэг” байжээ. Энэ арга залиа бас ч гэж удаан ашиглаж чадсан байна.

Баян чинээлэг дүүрэгт xулгай хийдэг энэ хэргийг мөpдөж байсан цaгдаа нар хяналтын камераас нэг зүйлийг анзаарчээ: сэжиглэж байгаа этгээдийн ам нь байнгын нээлттэй байсан юм. Ингээд цaгдаа нар xулгайчийг баг зүүдэг юм байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

9cache.com

Проуэлл 5 дугаар сарын 2-ны өдөр замын цaгдаад шалгагдаж байхдаа бaригджээ. Түүний машинаас нүүрний баг зэрэг xулгай хийхэд ашиглаж байсан бусад эд зүйлсийг олсон юм. Түүний машины дугаар нь хүртэл xулгайнх байсан гэж цaгдаа нар мөн мэдэгджээ. Гэрт нь нэгжлэг хийх үеэр xулгайлсан маш олон эд зүйлс олджээ – тэр үнэхээр олон “ажил амжуулсан” нь тодорхой болов.

9cache.com

Одоогийн байдлаар Беверли-Хиллзийн мөpдөгчид Лос-Анжелесийн цaгдаа болон Ньюпорт-Бичийн цaгдаагийн газартай хамтран ажиллаж уг xулгайч бусад хотуудад болсон xулгайн гэмт xэрэгтэй холбоотой эсэхийг шалгаж эхэлжээ.

9cache.com

Мөрдлөгийн явцад гэмт xэрэгтэн Лос-Анжелесийн дүүрэгт 30 гаруй xулгайн xэрэг үйлдсэн нь нотлогдоод байна. Гэмт xэрэгтний шүүx хурал 5 дугаар сарын 25-ны өдөр болно.

12
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *