Уур амьсгалын өөрчлөлтийн цар хүрээг бодитоор ойлгуулж, экологчид энэ асуудал дээр дорвитой зүйл огт хийхгүй байгааг харуулсан 20+ гэрэл зураг

0

Уур амьсгалын өөрчлөлт манай гаригийн байгаль орчинд маш ихээр нөлөөлж байгаа билээ. Гэсэн хэдий ч бид уур амьсгалын өөрчлөлтийн цар хүрээг бодитоор ойлгож, ухамсарлаж чадахгүй л байх шиг. Тогтмол зохион байгуулагдах форум, хэлэлцүүлэг, арга хэмжээнүүд, судалгаа зэрэг нь дэлхийн хүн амын анхаарлыг нийтэд нь хандуулж чадахгүй л байна. Дэлхийн далай тэнгис, ан амьтад болон ургамлын амьдрал ямар хүнд байдалд орж байгааг хүн болгон ойлгоосой гэж чин сэтгэлээсээ хүсэх юм.

Дэлхий болон түүний ан амьтад, уул ус, ургамал нь ямар хүнд нөхцөл байдалд оруулсныг бодитоор харуулах гэрэл зургуудыг танд хүргэж байна.

Оросын Арктикийн Вавилийн мөсөн уул сүүлийн жилүүдэд ойролцоогоор 5 км/жилд хурдтайгаар Карскийн далайд цутгаж байна

© Lauren Dauphin and Joshua Stevens / NASA Earth Observatory

 

Такла-Макан – Хятадын хамгийн халуун, хамгийн хуурай бас хамгийн том талбай эзэлсэн элсэн цөл. Гэхдээ хавар цаг ургамалд амьдрал хайрлажээ

© Lauren Dauphin / NASA Earth Observatory

 

Чилийн Акулео нуур сүүлийн 10 жил үргэлжилсэн хуурайшилт (ган) болон өдрөөс өдөрт хурдацтай нэмэгдэх хүн амын усны хэт их хэрэглээнээс болж бүрэн ширгэхэд хүрээд байна.

© Lauren Dauphin / NASA Earth Observatory

 

Далайн морь уг нь мөсөн дээр хэвтэж амрах дуртай амьтан, гэхдээ тэд одоо эрэг дээр хэвтэхээс өөр сонголтгүй болоод байна

© M. Watson / ardea.com / East News

 

Хуурай уур амьсгал болон агаарын өндөр хэм агаарын бохирдлыг улам эрчимжүүлэхэд нөлөөлж байна

© ICHPL Imaginechina / Associated Press / East News

 

Цэвэр ус давсжих, далайн усны түвшин нэмэгдэх, мөн усны хэмийн өөрчлөлт нь xортой усны ургамал ургахад хүргэж байгаа юм. Xортой эдгээр ургамал нь хүн болон зэрлэг байгальд аюултай

© Joe Raedle / Getty Images

 

Техас нэг наран шарлагын газраасаа хагацахад хүрээд байна. Яагаад гэвэл эрэг нь жил бүр 15 метрээр багасч байгаа ажээ

© Lauren Dauphin / NASA Earth Observatory

 

Харрис (Аляска) булангийн мөсөн уулс 60-80 жилийн хооронд 10 км-ээр багассан бөгөөд өнөөдөр бараг үзэгдэхээ болиод байна

© climate.nasa.gov

 

Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хамгийн үнэтэй амтлагч шафран цэцгийн тариалалтад сөргөөр нөлөөлөх болжээ – ургац хураалт хоёр дахин буураад байгаа юм

© TAUSEEF MUSTAFA / AFP / East News

 

Давсны агууламжтай ус модыг сүйтгэж байна, үүнээс болоод “сүнсэн ой мод” гэх нэр томьёо хүртэл гарчээ

© NC Wetlands / Wikipedia

 

1985 онд Их Давст нуур цас мөсний шар ус болон борооны усаар тэжээгддэг байсан юм. Харин одоо энэ бүсэд хуурайшилт явагдаад байна

© climate.nasa.gov

 

Кеннийн Их хөндийд орох усархаг борооны улмаас хоёр чухал нуур эргээсээ хальтал усаар дүүрч нийлэхэд хүрээд байна

© Lauren Dauphin / NASA Earth Observatory

Баринго нуур нь цэнгэг устай, харин Богория нь дэлхийн өвд бүртгэгдсэн объект бөгөөд шүлтлэг нуурт тооцогддог. Энэ хоёр нуур нийлбэл зэрлэг байгальд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

 

Хэрвээ далайн усны түвшин энэ байдлаараа нэмэгдсэн хэвээр байвал хамгийн түрүүнд Мальдивын арлууд усанд живнэ

© Lux* North Male Atoll / Ferrari Press / East News

 

Карибийн эргийн усан сангийн салхины хүч багассан, мөн агаарын хэт их халалтаас болж усны ургамлуудын төрөл багасахад хүрч байна

© AP / East News

 

Гринделл мөсөн уул жил ирэх тусам улам багассаар л…

© East News, © East News

 

Цагаан баавгайн тоо толгой 21 дүгээр зуунд 30%-иар буурах магадлалтай

© NHPA / Photoshot / REPORTER / East News

 

Сибирийн хүхэрлэг түймэр – нүүрсхүчлийн хийн хэмжээ ихэссэнтэй холбоотой

© ALEXANDER NEMENOV / AFP / East News

 

Далайн усны хэт өндөр хэм шүрний байдалд ч сөргөөр нөлөөлж байна, Айя-Напын (Кипр) цэнгэг усны шүрэнд ч мөн адил

© EMILY IRVING-SWIFT / AFP / East News

 

Колумбын нийслэл Боготагаас холгүй орших жуулчдын очих дуртай газар ийм болжээ

© AFP PHOTO / Hernan SANDINO / East News, © AP / Associated Press / East News

 

Хөрсний нуралт – агаарын өндөр хэмийн улмаас ийм байдалд хүрсэн гэж үзэж байна. Аляскийн нэгэн тосгоны байшинг нураажээ

© East News

 

Лас-Вегаст их хэмжээний цас сүүлийн 3717 хоног ороогүй. 2019 онд орсон цас дээд амжилтыг шинэчилжээ

© Mike Stotts / MEGA / Mega Agency / East News

Таны амьдарч байгаа бүсэд байгаль орчин, амьтдын амьдралд ямар өөрчлөлт гарч байна вэ?

7
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *