Хүнд эерэг сайн энерги өгөх шилдэг 5 ургамал

4

Цэцэг ургамлыг гэр болон ажлын байраа чимэглэх гэж тарих нь элбэг. Энэ нь тухайн орчинд гэрэл гэгээтэй нэгэн өвөрмөц өнгө төрх нэмдэг билээ.

Гэр болон албан байрыг гоёхоос гадна олон ургамал эерэг энергийн урсгалыг сайжруулж таны өдөр тутмын ажил амьдралд тань сайнаар нөлөөлдөг байна.

Таны эргэн тойронд дандаа сөрөг энерги байх үед аз жаргалтай, сэтгэл ханамжтай амьдарна гэж үгүй.

Аз болж иймэрхүү сөрөг энергийг багасгах боломж бий бөгөөд үүний тулд та гэртээ, ажил дээрээ хэд хэдэн ургамал тарих хэрэгтэй юм. Энэ нь зөвхөн танд төдийгүй таны эргэн тойронд байгаа хүмүүст ч ашигтай билээ.

Танд эерэг энерги авчрах 5 төрлийн ургамал

1. Аз жаргалтай бамбук

Хэрвээ та өөрийн амьдралдаа эрүүл мэнд, хайр дурлал, аз хийморь авчрах хүсэлтэй бол аз жаргалтай бамбук буюу Dracaena braunii хэмээх тасалгааны ургамлыг тарих хэрэгтэй. Энэ ургамлыг Азийн ард түмэн мянган жилийн турш аз жаргал авчирдаг хэмээндээдэлдэг байна.

Анхаар: Бамбукын ургамал нь Драцены аймгийн ургамал тул нохой болон мууранд хортой.

 

2. Мөнгөний мод

Өрөө тасалгаанд эерэг энерги авчрах, цуглуулах бас нэгэн ургамал бол мөнгөний мод юм. (Epipremnum aureum)

Фэн шүй-гээр бол энэ ургамал нь эерэг энергийн урсгалыг бий болгож аз жаргал авчирдаг байна. Тийм учраас энэ ургамлыг гадаа цэцэрлэгт биш харин өрөө тасалгаанд тарихыг зөвлөдөг билээ.

 

3. Чиа үр

Энэ өвс нь маш цэвэрхэн шинж чанартай ба аливаа эвгүй хөдөлгөөн, чичирхийллийг үгүй болгох чадалтай юм.

Түүнийг муухай бодол санаа болох уур уцаар, айдас түгшүүр зэргээс ангижрахад ашиглана. Мөн таны гэр болон ажлын өрөөний эерэг энергийн урсгалыг сайжруулдаг байна.

Савтай чиа үр нь таны гэрийг маш таатай харагдуулна. Мөн навчийг нь өөрийн эрүүл мэндээ сайжруулахад хэрэглэж болох ба энэ нь бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг шинж чанартай бөгөөд шээс хөөх, өвчин намдаах гээд олон төрлийн ач холбогдолтой юм.

 

4. Гэгээн базилик

Энэ ургамал нь Энэтхэгийн соёлын нэг хэсэг бөгөөд анагаах ухаанд хэрэглэдэг, агаар орчныг сөрөг энергиэс чөлөөлж, орчин тойронд эерэг хөдөлгөөн, чичирхийлэл үүсгэдэг байна.

Базиликийг гэрт болон цэцэрлэгт тарихад орчин тойрны оюун санаанд сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Энэ ургамал нь тухайн өрөөнд байгаа хүмүүст маш олон талын сайн нөлөөтэй билээ.

Гэгээн базилик нь хүчтэй антиоксидант, бактерийн эсрэг үйлчилгээтэй, мөөгөнцрийн эсрэг, үрэвслийн эсрэг шинж чанартай ба ханиаднаас эхлээд хоол боловсруулах эрхтний элдэв өвчинг анагаах чадалтай.

Уг ургамлын доод хэсгийн навчийг идэж болдог. Шинээр нь бэлдэж цайнд хийж ууж болно. Мөн навчаар нь ус цэвэрлэх хэрэгсэл болгон ашигладаг. Иймэрхүү байдлаар ариуссан усыг өрөөгөөр тараан байршуулж сайн энергийг тараадаг байна.

 

5. Цахирмаа

Фэн-шүйгээр бол цахирмаа нь бас нэгэн эерэг энергийг гэрт тараах ургамал юм. Зөвхөн гэрийн төдийгүй бас гэрийн эздийн бие болон сэтгэл санааны хувьд ч гэсэн эерэг энергийн эх үүсвэр болно.

94
БахархмаарБахархмаар
39
ГоёГоё
21
ХөөрхөнХөөрхөн
18
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Sainjargal Purevragchaa

    Sainjargal Purevragchaa

    2018/08/18 at 16:16

    Uugan-Orgil Batmunkh

  2. Х. Мандухай

    Х. Мандухай

    2018/08/18 at 19:24

    Urana Nansal

  3. Ванчиг Отгонтөгс

    Ванчиг Отгонтөгс

    2023/07/01 at 20:22

    2tsahirmaa tsetseg bna zarna 86787891

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *