Гэрийн нөхцөлд алимны дарс бэлтгэх арга

4

Гэрийн дарс гэдэг бол баярын ширээний хамгийн сайхан гоёл юм. Энэ нь зөвхөн сэтгэл санаа сэргээх төдийгүй хүний мэдрэлийн систем, ходоод гэдэсний үйл ажиллагаанд тустай гэсэн бодит давуу талтай билээ.

Гэрийн нөхцөлд хийсэн дарс нь жинхэнэ байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд гадуур зардаг бөөнөөр үйлдвэрлэх архи дарстай энэ талаараа харьцуулшгүй билээ. Хийх явцдаа та өөрийн хүссэнээр сахарын орцыг тохируулж, амтыг хурцалж, нэмэлт өөр амт ч оруулж болно.

Ингээд гэрийн нөхцөлд алимны дарс хийх аргыг танилцуулъя. Маш ашигтай, хэрэгтэй дарс болох бөгөөд (хэмжээг нь тааруулах хэрэгтэй) хатуу нь 10-12 градус байх болно.

Гэрийн алимны дарс

Алимны дарс хийх тусгай сорт гэж үгүй учир та тодорхой хэмжээний янз бүрийн алим сонгож хийж болно.

Орц:

  • 10 кг алим
  • 1,6 кг сахар

Дарс хийх арга:

1. Алимаа бэлдэх

Байгалиас хурааж авсан алимаа угаахгүй ба хальсанд нь байгаа бодис дарс исэхэд тустай юм. Тиймээс алим маань их бохир бол хуурай алчуураар сайн арч. Худалдаж авсан алимны хувьд угааж цэвэрлэх хэрэгтэй.

Дарсанд өөр амт оруулахгүйн тулд алимны үр, голыг нь авч хаях хэрэгтэй. Харин гэмтсэн алимны хатсан, муудсан хэсгийг заавал хэрчиж хаяарай.

 

2. Шүүс гаргаж авах

Шүүс гаргах хэрэгсэл ашиглах нь хамгийн амар арга юм. Шүүс нь хамгийн бага хэмжээний алимны зөөлөн хэсэгт байх ба энэ нь цаашдын ажил их хөнгөн байхад тустай юм. Харин ийм хэрэгсэл байхгүй бол механик байдлаар үрж шүүсийг нь гаргана. Янз бүрийн аргаар шахаж шүүс гаргаж болох ба жишээ марль ашиглах гэх мэт.

 

3. Шүүсээ өтгөрүүлэх

Гаргаж авсан шүүсээ задгай саванд хийж 2-3 хонуулах ба хорхой шавьж оруулахгүйн тулд марлиар бүтээнэ.

Энэ хугацаанд байгалийн исгэгч маань ажлаа хийж шингэн хоёр хэсэг болон ялгарах ба нэг нь энгийн алимны шүүс, нөгөөх нь шүүс гаргах үед цуг гарсан зөөлөн эд, хальсны  хэлтэрхий зэргээс үүдэлтэй хөөс хэлбэртэй зүйл болно.

Исгэгч маань шүүсэнд бүрэн ууссан байхын тулд түүнийг эхний хоёр өдөр өдөртөө 3-4 удаа модон саваагаар хутгах хэрэгтэй.

Гурав дахь өдрөөс хөөс ихээхэн нягтарч шүүсний дээд хэсэгт гарч ирэх ба үүнийг гүйцэд хурааж авна. Саванд зөвхөн шүүс бага зэргийн хөөсний үлдэгдэл (3–5 мм) үлдэх ёстой.

Ингээд удалгүй исэж байгаа шинж болох хөөс, янз бүрийн исэх дуу чимээ бий болох, үнэр зэрэг нь мэдрэгдэж эхэлнэ.

 

4. Сахар нэмэх

Сахарын хэмжээ алимны маань чихэрлэг байдлаас болон тухайн хүний сонирхлоос шалтгаална. Ер нь бол нэг литр шүүсэнд 200-220 гр гэж тооцох ба харин хуурай дарс хийх бол 400 гр сахар нэг литр шүүсэнд хийнэ гэж тооцоорой.

Хэрвээ сахар 20%-иас хэтэрвэл исэлт муудах, бүр исэхээ болих ч тохиолдол бий. Ийм байдал бий болгохгүйн тулд сахараа бага багаар хийж байх ба хөөс авсны дараа 2/5 цаашдаа 1/5 хэмжээгээр 5-6 хоногийн зайтай нэмнэ. Хэрхэн хөөсөрч байгаагаар хэзээ сахар хийхийг мэдэж болох ба исэлт нь зогссон, хөөс үүссэн бол дараагийн бэлдсэн сахараа хийх цаг болжээ гэж үзнэ.

Сахар нэмэхдээ: эхлээд шүүснээсээ 1 литр орчмыг таслан аваад сахараа хийх ба сайтар хутгаад энэхүү сироп шиг зүйлээ буцааж хийгээд сайтар таглана.

 

5. Исэлт

Эхлээд агаар оруулахгүй байх тал дээр их анхаар. Хэрвээ ингэж чадахгүй бол та алимны дарс биш харин алимны уксустай болох билээ. Бив битүү савны хувьд шилэн лонх, том сав, цэвэр усны хуванцар лонх зэрэг байж болно.

Дараа нь усан хаалт хийх хэрэгтэй. Үүний тулд савны тагыг цоолж хоолой хийнэ. Хоолойн нэг үзүүр саван доторх шингэнд орох бол нөгөө үзүүрийг өөр устай савны усны түвшнөөс 2-3 см доор байхаар тохируулж байрлуулна.

Үүний ачаар исэж байгаа хий дарстай холилдохгүй гадагшлах билээ.

Харин илүү энгийн арга нь дарстай саван дээрээ эмнэлгийн резинэн бээлий хийж хурууны үзүүрт жижиг цоолох явдал юм. (зүүгээр цоолно)

Алимны дарс исэх явц 30-60 хоног болдог. Исэж дууссан шинжийг хоолойгоор холбогдсон устай аяганд хөөс үүсэхгүй удах, резин бээлий хийгүй байх, савны ёроолд тунадас үүссэн байх зэргээр мэднэ.

Исэх үедээ дарстай сав маань харанхуй, дулаан газар (20–25 хэм) байна. Сав 4/5 хэмжээгээр дүүрэн байх ба энэ нь нүүрсхүчлийн хий, хөөсөнд зай үлдээж байгаа нь тэр.

 

6. Бэлэн болох хугацаа

Ямар ч дарсанд бэлэн болох хугацаа гэж бий. Үүний тулд ёроолын тунадасыг хөндөхгүйгээр шингэнээ өөр саванд хийж битүү таглаад харанхуй сэрүүн газар (10–16 хэм) тавьж 2-4 сар байлгана. Үүний дараа гэрийн нөхцөлд хийсэн алимны дарс маань уухад бэлэн болно.

Хэдийгээр бэлэн болох хугацаа нь урт боловч та өвлийн турш хэрэглэх цэвэр байгалийн гаралтай алимны дарстай болох бөгөөд үүнд ямар нэг химийн бодис, консервант огт үгүй байх билээ.

11
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zagas Za

    Zagas Za

    2018/08/19 at 16:32

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *