Нойртой холбоотой асуудлуудыг шинжлэх ухааны зүгээс хэрхэн шийдвэрлэх вэ?

2

Шөнө бүтэн нойртой, сайхан унтаж амрах бага багаар улам л хэцүү болж байна.

Олон асуудлууд таныг нүдээ тайван аниад унтахад саад болж байгаа нь ойлгомжтой.

Хүн 7-9 цаг унтаж амрах ёстой гэдэг боловч ихэнх хүмүүс ингэж чаддаггүй.

Унтах нь эрүүл мэндийн тал дээр олон эерэг үр дагавартай. Тухайлбал, жин хасах, ой санамжаа сайжруулах болон аз жаргалыг мэдрэх гээд дурдаад байвал дуусахгүй биз ээ.

Дараах 9 төрлийн нойртой холбоотой асуудал хүмүүст байнга тохиолддог бөгөөд үүнийг шинжлэх ухааны зүгээс хэрхэн зохицуулж болох аргуудыг хүргэж байна.

Унтахдаа дэр ашиглах нь олон төрлийн өвдөлтийг намдаах ач тустай болох нь тогтоогджээ. Хэрэв та унтаж сэрэхдээ мөрөндөө ямар нэгэн зовиур мэдэрвэл, унтах үедээ дэр тэвэрч унтаарай.

 

Гэдсээ доош харуулж унтах нь зөв байрлал биш бөгөөд хэрэв та нуруундаа ямар нэгэн өвдөлт мэдэрч байгаа бол хөлийнхөө доор дэр ивж унтахад тохиромжтой. Хэрэв та хажуу талаараа унтахыг илүүд үзвэл хоёр хөлийнхөө завсар дэр хийж тав тухгүй байдлаас ангижраарай.

 

Хэрэв таны дэр тав тухгүй санагдах болсон бол шинэ дэр худалдаж авах цаг хэдийнээ болжээ.

 

Орондоо орохын өмнө гар утсаа хол тавих хэцүү ч гэлээ, та ингэхээс өөр арга байхгүй. Гар утасны цэнхэр туяа таныг тайван унтаж амрахад сөргөөр нөлөөлөх болно.

 

Та тайван, бүтэн нойртой унтаж амрахын тулд таны бие юун түрүүнд сэрүүн нөхцөлд байх хэрэгтэй.

 

Шинжлэх ухаанчдын хэлж буйгаар нэг ижил цагт сэрэхгүй байх нь сөрөг нөлөөтэй бөгөөд 7 хоногийн турш өдөр бүр нэг цагт сэрүүлгээ тавьж, тогтмол нэг цагт сэрж байхыг зөвлөж байна.

 

Ойролцоогоор 7 сая Америкчууд хүчилтөрөгчийн дутагдалд орох өвчин тусдаг гэсэн тоон үзүүлэлт байдаг ажээ. Харин үүнээс зүүн талаараа харж унтсанаар сэргийлж болдог гэнэ.

 

Та эсвэл таны хажууд хэвтэж буй хүн тань чимээ гаргаж, та хурхирахыг нь тэвчиж чадахгүйгээс болоод унтаж чадахгүй байх нь мэдээжийн хэрэг. Хурхиралтыг болиулахын тулд хажуу тийш харж унтах хэрэгтэй.

 

Шинжлэх ухаанчид шөнийн цагаар хөл чилж өвдөх нь булчин болон мэдрэл ядарсантай холбоотой гэж тайлбарладаг байна. Энэ үед хөлдөө иллэг хийснээр хөл чилж өвдөхийг болиулах ач тустай ажээ.

16
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *