iOS 11.3 таны iPhone утасны удаашралтыг арилгана

0

Apple-ийн шинэхэн iOS систем нь 3-р сарын 29-нд гарсан ба iPhone, iPad,  iPod төхөөрөмжүүдэд зориулагдсан байна. Энэхүү өөрчлөлтийн талаар танилцуулъя.

Сайжруулсан бодит байдал

Шинэ ARKit 1.5 нь тоон обьектийг зөвхөн хэвтээ төдийгүй босоо чиглэлд байршуулах боломжтой болжээ. Ингэснээр та зураг, плакат зэрэгтэй гар утсаа ашиглан холбогдох, харилцан үйлчлэлд орох боломжтой гэсэн үг. Илүү боловсронгуй технологи бодит байдлыг бүр л илүү сонирхолтой болгох биз ээ.

Батерей (бета)

Шинэ үйлдлийн системд системийн тохиргоо хийх гэсэн хэсэг бий болсон ба эндээс та батерейныхаа багтаамж, солих цаг болсон эсэхийг харж болдог болсон байна. Мөн батерей муудсанаас зарим нэг хүчээр хурд сааруулдаг байсан функцыг хааж болдог болгожээ.

iPad-ыг цэнэглэх явцын удирдлага

Үйлдлийн систем маань удаан хугацаагаар таблет цэнэглэх явцад батерей элэгдэх байдлыг багасгасан байна. Жишээ нь худалдааны газрын тогны залгуурт залгасан байх үед.

Аниможи

iPhone X-ийн хэрэглэгчдэд жинхэнэ баяр билээ – шинэ аниможи : луу, гавал, баавгай, арслан

Хувийн мэдээлэл

Apple таны хувийн мэдээллээр яах гэж байгаа бол гэж сэжиглэх хэрэггүй боллоо. Одоо Apple таниас хувийн мэдээлэл шаардах үед тусгай холбоосоор та энэ нь чухам юунд хэрэгтэй талаар харж болно.

iOS 11.3-ыг дэмжиж ажиллах хэрэгслүүд

Apple Music

Дуу хөгжмийн хэсэгт видео клипний тусгай хэсэг бий болсон байна. Мөн та одоо өөртэйгөө ижил төрлийн дуу хөгжим сонирхдог хүмүүсийг олж болох нь.

App Store

Апп-ын дэлгүүрт чухам ямар сэтгэгдлийг эхэлж харах вэ гэдгийг эрэмбэлж болдог болсон ба энэ нь магтсан, муулсан, ашигтай, хамгийн сүүлд бичигдсэн гэх мэт байх нь. Мөн шинэчлэл гэсэн хэсэгт ч өөрчлөлт орсон ба одоо тус апп-ын хувилбар, файлын хэмжээг харж болох нь.

Safari

Энэ браузерийг ашигладаг хүмүүс шинэ хувилбарыг нь хараад баярлан дуу алдах болов уу. Браузерын ажиллагаанд зарим нэг өөрчлөлт орсон байна :

  1. Нэвтрэх нэр болон нууц үгийг автоматаар бөглөхийн тулд та эхлээд нэвтрэх цонх дээр дарах хэрэгтэй.
  2. Автоматаар нэр, нууц үгийг бөглөх хэсэг одоо гуравдагч апп-уудын вэбээр үзэх хувилбар дээр ч ажиллах боломжтой болжээ
  3. Уншлагын нөхцөл, боломж сайжирсан
  4. Браузер одоо таны зээлийн карт, нууц үг хамгаалалтгүй сайтад автоматаар бөглөгдөж байгааг анхааруулна.

Товчлуур

iPad Pro дээрх Smart keyboard Wi-Fi-тай холбогдох үед гарч байсан үйл ажиллагааны доголдлыг арилгасан байна.

Бусад өөрчлөлт

  • “Podcast” апп-ыг сайжруулсан
  • Дуудлага ирэх үед дэлгэц асахгүй байсан алдааг арилгасан
  • Мессеж-д байх холбоос нээгдэхгүй байсан алдааг арилгасан
  • Таны устгасан мэйлийн тухай мэдээлэл дахин ирдэг байсан нь үгүй болсон
  • Face ID-ийн тусламжтайгаар эцэг эхчүүд худалдаж авах зөвшөөрөл, баталгаа өгч болохгүй байсныг зассан
  • Цаг агаар шинэчлэгдэхгүй байсныг өөрчилж хэвийн болгосон
5
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *