Биднийг хордуулж буй хоол хүнс

0

Та эрүүл хоол хүнс хэрэглэхийг хичээж, өөх тосноос татгалзаж бүхэл үрийн хүнс идэж ууж байна уу? Тэгвэл та бүү хэтрүүлээрэй. Эрүүл хүнсэнд хүртэл таны биед хортой бодис агуулагдаж байдаг юм.

Хүнцэл

Нэг микродоз хүнцэл хэд хэдэн хулганыг алах чадалтай. Хүнцэл нь будаанд агуулагддаг. Будаа тарьсан хөрс нь хорт бодисоор бохирдсон бол хүнцэл агуулна. Аз болж нэг удаагийн порц будаанд агуулагдах хүнцэл хүний биед аюултай биш, гэхдээ та хэр их будаа иддэгээс л шалтгаална.

Биднийг хордуулж буй хоол хүнс 3

Полидиметилсилоксан

Энэхүү силикон полимерийг гоо сайхны бүтээгдэхүүн болон хүүхдийн баримлын шавранд ашигладаг. Мөн түргэн хоолны газруудын өргөн хэрэглээний бодис: полимерийг төмс шарах тосонд нэмбэл тос үсрэхгүй бас хөөсрөхгүй. Эрүүл мэндэд айхтар аюул учруулахгүй. Гэхдээ л таны идэх шарсан төмсөнд хүүхдийн баримлын шаварны хэлтэрхий явж байна гэж бодохоор ….

Биднийг хордуулж буй хоол хүнс 11

Шеллак

Энэхүү байгалийн лакыг хөгжмийн зэмсэг өнгөлөх, хумсны будаг хийхэд ашиглана. Мөн мармелад, үрлэн чихэр чихэрт хийж гялгар өнгө оруулдаг ажээ. Тэгэхээр бүсгүйчүүд минь мармелад идмээр санагдвал будагтай хумсаа долоогоод байхад л болох юм байна: орц нь адилхан юм байна шүү дээ.

Биднийг хордуулж буй хоол хүнс 12

Чулуун нүүрсний уусмал

Эрт дээр үед чулуун нүүрсний уусмалыг гэмт хэрэгтэн, хүний мах иддэг хүмүүсийн аманд цутгаж шийтгэдэг байв. Харин өнөөдөр итгэмтгий хэрэглэгчдийг ундаалж байна. Тийм ээ, өнгө өнгийн газтай ундаанд чулуун нүүрсний уусмал ашигладаг, энэхүү уусмал нь үйлдвэрийн хог хаягдалд тооцогддог болоод удаж байгаа.

Биднийг хордуулж буй хоол хүнс 4

Аммиак

Дахиад л түргэн хоол. Түргэн хоолны газрууд бургерээ шинээр нь байлгахын тулд хүнсэндээ аммиак ашиглаж байдаг нь тогтоогдсон, бас ч зүгээргүй бактери устгадаг гээд байгаа. Таны идэж байгаа бургерт агуулагдах аммиак таныг алахгүй ч гэлээ сайнаар лав нөлөөлөхгүй. Та хор хөнөөлийг нь мэдэж л байгаа.

Биднийг хордуулж буй хоол хүнс 5

L-Цистеин

L-Цистеин-ийг эмэнд ашигладаг, мөн талх үйлдвэрлэгчид талхаа удаан хугацаанд шинээр нь байлгахын тулд хийдэг байна. Муу нь юу байгаа юм бэ гэж үү? Зарим нэг мэдээллээс харахад L-Цистеин-ийг Хятадад хүний үсээр хийдэг ажээ.

File name: D060245 Description: Loaf of white sliced brad Photographer: Jennie Hills Science Museum Date: 12/05/06 Colour Profile: Adobe RGB (1998) Gamma Setting: 2.2

Антифриз

Өнөөдөр антифризийг уусдаг кофе болон зарим нэг виски үйлдвэрлэгч нар хүнсэндээ ашиглаж байна. Амт, чанарыг нь алдагдуулахгүй гэж.

Soda, Cola, Cold Drink.

Шар буурцагны текстурат

Шар буурцаг боловсруулах үйлдвэрээс гарсан хаягдлыг зарим нэг хүмүүс эрүүл мэндэд ашигтай гэж үздэг бололтой. Харамсалтай нь бяслаганд дуртай хүмүүсийг гонсойлгох бололтой: дэлгүүрийн лангуун дээр байгаа баяслагнуудын тал хувьд нь шар буурцагны текстурат орсон байдаг гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Биднийг хордуулж буй хоол хүнс 13

Ланолин

Арьсыг зөөлрүүлдэг тул гарын тос болон арьсан буйдан цэвэрлэх шингэн зэрэгт хэрэглэдэг. Юу нь муу байна гэж бодож байна уу? Тэгвэл танд хоёр баримт хэлэхээр байна: нэгдүгээрт, ланолин зөвхөн арьс зөөлрүүлээд зогсохгүй бохийг зөөлрүүлдэг. Хоёрдугаарт, ланолинийг хонины ноосоор хийдэг. За тэгээд хонины ноос зажлаад байж дээ.

Биднийг хордуулж буй хоол хүнс 6

Саван

Багадаа саван идэж үзсэн л биз дээ? Санаа зоволтгүй ээ, томчууд ч гэсэн хүнсэндээ саван хэрэглэдэг юм – даанч өөрсдөө мэддэггүй л болохоос биш. Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хурдан гашлахаас урьдчилан сэргийлж бүтээгдэхүүндээ багахан хэмжээний шингэн саван хийдэг. Тэгэхээр бүгд л их бага хэмжээгээр саван хүнсэндээ хэрэглэж байна.

Биднийг хордуулж буй хоол хүнс 10

Мод

Целлюлозыг албан ёсоор хүнсний бүтээгдэхүүнд нэмдэг – өтгөн болгох гэж тослог багатай йогурт, хагас боловсруулсан бүтээгдэхүүн – шарвин, котлет, наггетс зэрэгт… Үйлдвэрлэгч нарын баталж байгаагаар бол целлюлоз нь ислэгийн өндөр агууламжтай. Целлюлозыг хямдхан хүнсэнд хэрэглэдэг – энэ нь модны нунтаг үртэс юм. Сайн ч юмгүй, муу ч юмгүй: бидний бие эрхтэн мод боловсруулахад зориулагдаагүй тул биенд шингэхгүй нэг хэсэгтээ өл дарж байгаад л биенээс гадагшилна.

Биднийг хордуулж буй хоол хүнс 9

Крахмал

Бид хоол хүнсэндээ ямар нэгэн байдлаар хэрэглэдэг. Гэхдээ цөцгийнд илүүц юм шиг санагдаад байна. Хямдхан цөцгийний тал хувь нь крахмал гэж та ойлгоорой.

Биднийг хордуулж буй хоол хүнс 8

Гипс

Бас л сүү, тарганд нэмдэг бодис. Зарим нэг үйлдвэрлэгчид сүүн бүтээгдэхүүнээ хурдан муутгахгүйн тулд ашигладаг. Гипс нь сүүг муутгахгүй байхад ямар ч үүрэггүй, гэсэн хэдий ч гипсийг сүүнд хийсээр л байна.

Pouring Milk

5
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/07/02 at 13:23

    zugeerl tiim2 ymand aguulagddag geed bichchihhui hunii sejig toruulmeer dutgui hurmeer baidlaar honinii noos zajilaadl baijdee humsnii budgaa doloo moloo geed baihdaa yadgiin naadahaa zasaj bich

  2. Зочин

    2016/08/07 at 16:17

    эээ…. тэгээд ер нь идэхэд хоол болчихоор хор нөлөөгүй хүнс гэж байна уу? Бүгдээрээ л хортой.Одоо Хятадын хүнсүүд бүүр ч илүү хортой.Өвс идэж ус уухаас өөр юм ч алга даа.

  3. BBQ

    2016/09/16 at 10:21

    yaj tatah ve

  4. artesanato biscuit artesanato

    2016/10/07 at 12:18

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *