Эрчүүдэд таалагдахын тулд бүсгүйчүүд ямар арга хэрэглэдэг вэ?

1

Бүсгүйчүүд эрчүүдийн анхаарлыг татахын тулд тэдэнд ихэвчлэн худлаа ярина, жин болон насныхаа тоог хасаж хэлнэ. Гадна төрх бол худал хуурмаг зүйл. Бүсгүйчүүд өөрийнхөө дутагдалтай талыг хүртэл сайн зүйл болгон хувиргаж ч чадна. Ингээд тэд эрчүүдийн толгойг хэрхэн “эргүүлдэг” талаар танилцуулъя.

14. Гял цал гоёл чимэглэл

Эрчүүд гял цал зүйлд нүдээ унагаана. Бүсгүйчүүд ч үүнийг нь мэдэх тул хүзүү, чих, хуруундаа элдэв гоёл чимэглэл зүүнэ. Тэгж тэд өөрсдийнхөө дутагдалтай талыг нууна.

Эрчүүдэд таалагдахын тулд бүсгүйчүүд ямар арга хэрэглэдэг вэ? 1

13. Моодны гутал

Бүсгүйчүүд гутланд дуртай: тэд “өөртөө зориулж” өмсөхөөс гадна сайхан харагдах гэж өмсөнө. Өндөр өсгийтэй гутал өмсөж хөлөө байгаагаасаа урт харагдуулна, бас тачаангуй харагдах болно. Бас зүгээр кэт өмссөн ч тэд спортлог даруухан болж харагдана. Гоёл чимэглэл нь биеийн дээд хэсгийг чимдэг бол гутал хөлийг чимнэ.

Эрчүүдэд таалагдахын тулд бүсгүйчүүд ямар арга хэрэглэдэг вэ? 2

12. Бүүдгэр гэрэлтүүлэг

Бүсгүйчүүд яагаад сул гэрэлтүүлэгтэй газар орох сонирхолтой байдаг вэ? Жишээ нь кинотеатр, лааны гэрэлтэй ресторан, лоунж … Хариулт тодорхой: өдрийн эсвэл бүтэн гэрэлтүүлэгтэй газар эр хүний өөдөөс харж суугаад шар шүд, нүдний доодох уут зэргээ харуулахгүйн л тулд шүү дээ.

Эрчүүдэд таалагдахын тулд бүсгүйчүүд ямар арга хэрэглэдэг вэ? 4

11. Хэл ярианы дуудлага

Эр хүний зүрхийг эзэмдэхэд зөвхөн ходоодоор дамжихгүй бас чихээр ч дамжина. Бүсгүйчүүд хэл яриандаа элдэв дуудлага ашиглан ярьж эрчүүдийн сэтгэлийг гижигдэнэ.

Эрчүүдэд таалагдахын тулд бүсгүйчүүд ямар арга хэрэглэдэг вэ? 3

10. Наранд шарсан бие

Наранд шарсан бие хүн бүрийг чимнэ. Бор биетэй бүсгүйчүүд эрүүл чийрэг, байгаагаасаа туранхай харагддагаас гадна спортлог харагддаг байна. Наранд борлосон арьс нь арьсны элдэв өө сэвийг дарна. Тэгэхээр бүсгүй хүн бүр л бор арьстай байхыг хүсэх нь мэдээж, урт хугацааны амралтаа авч наран шарлагын газар очиж хэвтэх эсвэл шарлагын тусгай аппаратанд хэвтэх.

Эрчүүдэд таалагдахын тулд бүсгүйчүүд ямар арга хэрэглэдэг вэ? 5

9. Дотуур хувцас

Дотуур хувцас – эрэгтэй хүний гормоныг ялгаруулах шууд үйлчилгээтэй. Үнэхээр тансаг дотуур хувцас өмссөн бүсгүйг эр хүн хараад нэг хэсэгтээ л алмайрч бараг бүсгүйг ч мартахад хүргэнэ. Зүгээр нэг сатинан дотоож өмссөнд орвол нимгэн гэрэлтдэг дотуур хувцас өмсөөд зогсох нь илүү дур булаам харагдах нь мэдээж.

Эрчүүдэд таалагдахын тулд бүсгүйчүүд ямар арга хэрэглэдэг вэ? 6

8. Нарны шил

Бүсгүй хүн хичнээн хямдхан шил зүүсэн ч гэсэн дур булаам харагдана. Бүсгүйчүүд эрчүүдийн анхаарлыг илүү татах гэж нарны шил зүүдэг нь аюултай. Нарны шил нь нүүрний тал хэсгийг далдална, тэгэхээр эрчүүд нарны шил зүүсэн бүсгүйтэй танилцвал нүүрийг нь бүхэлд нь харж чадаагүй гэсэн үг. Бүсгүйчүүд энэ аргыг сурамгай ашиглана.

Эрчүүдэд таалагдахын тулд бүсгүйчүүд ямар арга хэрэглэдэг вэ? 8

7. Хөхний даруулга

Бүсгүйчүүдийн үнэнч анд, харин эрчүүдийн мөнхийн дайсан. Энэ удаад эрчүүдийн хувьд хөхний даруулгыг тайлах зовлонгийн тухай ярих гэсэнгүй. Хөхний даруулга бол худал хуурмаг зүйл: бүсгүй хүн өөрөө ямар хөхтэй харагдахыг хүсэж байна тэр хүслийг нь биелүүлж өгдөг эд дээ. Цаг нь болоод хартал эр хүний хүсэж төсөөлж байсан хөх нь биш байвал ….

Эрчүүдэд таалагдахын тулд бүсгүйчүүд ямар арга хэрэглэдэг вэ? 9

6. Үсний засалт

Үсний засалтыг бүсгүйчүүд янз бүрээр нь сонгоно, тухайн үед моод болж байгаа засалтаар үсээ засуулна эсвэл өөрийнхөө өө сэвийг нуух үсний засалтыг сонгоно. Намирсан урт зөөлөн үс нь хүртэл худлаа байх нь бий: үүгээрээ нүүр эсвэл биеийнхээ өө сэвийг нуун дарагдуулна (энэ тал дээр эрчүүд ч бас сахал, үсээрээ элдэв өө сэвээ дардаг нь үнэний хувьтай)

Эрчүүдэд таалагдахын тулд бүсгүйчүүд ямар арга хэрэглэдэг вэ? 10

5. Бусад “нууц” газрын үсний засалт

Эр хүн та бүсгүй хүний “нууц” эрхтнийг харсан бол та хоёрын харьцаа гүнзгий болжээ гэж ойлгож байна. За, ингээд эрчүүд бас нэг худал хуурмагтай учирна. Хичнээн гоё ганган, цэвэрхэн үсний засалт хийлгэсэн ч гэсэн орондоо ороод “мод” байвал яана вэ…

Эрчүүдэд таалагдахын тулд бүсгүйчүүд ямар арга хэрэглэдэг вэ? 12

4. Найз охидоо стратегийн бодлогоор сонгоно

Бүсгүйчүүд өөрийгөө эрчүүдэд улам дур булаам харагдуулахын тулд найз охидоо цаанаас бодлоготой сонгож найзалдаг. Энэ аргыг хоёр төрлийн бүсгүйчүүд ашиглана: зөөлрүүлж хэлэхэд “хөөрхий дөө” гэсэн царайтай бүсгүйчүүд эсвэл үзэсгэлэнтэй дээрээ улам үзэсгэлэнтэй харагдахыг хүссэн бүсгүйчүүдэд тарган махлаг найз бүсгүй нь чухам аминд орно биз дээ.

Эрчүүдэд таалагдахын тулд бүсгүйчүүд ямар арга хэрэглэдэг вэ? 11

3. Хувцаслалт

Бүсгүйчүүд гарт таарсан хувцсаа барьж аваад өмсөх хүмүүс биш ээ. Тэд биеийн галбирынхаа сайн муу талыг дэндүү сайн мэднэ – хувцасны тусламжтайгаар өө сэвээ нууж, сайхан харагддаг хэсгээ хэрхэн тодруулахыг ч мэднэ. Муу зүйл байхгүй ч гэлээ, илэрхий муу муухайг нуусан хувцас өмссөнийг нь л ялгаж салгаж сурах хэрэгтэй.

Эрчүүдэд таалагдахын тулд бүсгүйчүүд ямар арга хэрэглэдэг вэ? 13

2. Нүүр будалт

Бүсгүй хүний нүүр будалт – эрчүүдэд бол мөнгө, хэрвээ та мөнгөтэй залуу бол болж байна аа. Нүүрний будагны ганц гол зорилго бол бүсгүй хүнийг улам дур булаам харагдуулах, үүргээ ч сайн гүйцэтгэж байгаа. Нүдний будаг нүдийг том харагдуулна, уруулын будаг эрчүүдийн хүслийг татмаар гялалзуулна, тональ крем нь бүсгүй хүнд шинэ өнгө нэмнэ. Зарим нэг бүсгүйчүүдийн хэтрүүлснийг эс тооцвол бүсгүйчүүд маань нүүрний будгийг эрчүүдийг татах тэргүүн зэвсэг болгон ашиглаж чадаж байгаа юм.

Эрчүүдэд таалагдахын тулд бүсгүйчүүд ямар арга хэрэглэдэг вэ? 14

1. Баялаг дотоод сэтгэл

Дотоод сэтгэл бол юунаас ч илүү ажиллана. Шинжлэх ухаанаар батлагдсан нотолгоо: зөөлөн, уян хатан сэтгэл, хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс бусдыг илүү татдаг ажээ. Дээрээс нь царайлаг бол эрчүүд ёстой хошуурч өгнө. Ийм бүсгүйтэй тайван амарч, сэтгэлээ нээж болно, магадгүй үлдсэн бүх амьдралаа холбож мэднэ. Сэтгэлээсээ хайрлаж байгаа бол царайлаг байна уу, царай муутай байна уу ер нь хэнд хамаа байна аа.

Эрчүүдэд таалагдахын тулд бүсгүйчүүд ямар арга хэрэглэдэг вэ? 15

26
ТэнэглэлТэнэглэл
11
ХөөрхөнХөөрхөн
10
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. zochin

    2016/06/30 at 11:38

    зөөлөн, уян хатан сэтгэл, хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс бусдыг илүү татдаг ажээ

  2. Uyangaa Uugii

    Uyangaa Uugii

    2016/07/03 at 11:26

    Argaa barsiin.!!!.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *