
Хосын шивээс нь зөвхөн хайртай хүмүүс эсвэл найз нөхдийн л дунд байх зүйл гэж бодож байгаа бол андуурч байна шүү. Цаг хугацааны эрхээр шалгарч үлдсэн үнэнч нөхөрлөл эсвэл бие биедээ бүрэн ууссан хайртай хосууд төдийгүй эцэг, эх нь хүүхэдтэйгээ цуг адилхан шивээс хийлгэхийг ч мөн ойлгоно. Харилцан зохицол, агууламж, харагдах байдал аль ч талаараа рекорд тогтоосон шивээс гарах ажээ.
Эцэг, эх болон үр хүүхдийн хайрыг илтгэсэн шивээстэй аав, ээж, хүү, охидын шивээснүүдийг сошиал сүлжээнээс оллоо.
Ээж бид хоёр хос шивээс хийлгэсэн – Хатагтай Поттс болон Чип хоёр

Аавтайгаа цуг хадны доргоны шивээс хийлгэсэн

Аавтайгаа цуг нэг ийм адилхан шивээс хийлгэлээ

Ээж бид хоёр Мортиш болон Уэнсдэй Аддамс-ын шивээсийг зориглон хийлгэлээ

Би, эгч бас ээж бид гурав адилхан шивээстэй

Том охинтойгоо хос шивээс хийлгэсэн. Түүний шивээс цайвар хөх өнгийн фонтой – текстийг нь би бичсэн, харин минийх – фон нь өөр, охины минь бичсэн үгс

Зүүн талынх: “Миний зүрх сэтгэлийг булаасан анхны охин. Хайртай шүү”. Баруун талынх: “Би таныгаа үргэлж хайрлана. Гоймонхон”
Аав, эгч, бид гурав адилхан шивээстэй

“3 жилийн тэртээ 18 нас хүрэхэд аав намайг шивээсний салонд авч очиж миний анхны шивээсийг хийлгүүлсэн юм. Минийх дууссаны дараа аав тэвчилгүй яг адилханыг шивүүлсэн”

“Энэ могойг аав минь намайг төрөхөд хийлгүүлсэн гэдэг. Одоо би 32 настай, аавынхтай адилхан шивээс хийлгэчихлээ”

Хэд хоногийн өмнө ээж бид хоёр хос шивээстэй болсон. Би 26 настай, ээж 60-тай. Энэ бол миний 7 дахь шивээс, харин ээжийн анхных нь. Ээж өөрөө надад санал тавьсан юм шүү.

Охин бид хоёр адилхан шивээстэй. Энэ бол дэлхийн дээрх түүний хамгийн дуртай амьтан нь – хуягт хавч яг өөрийн хэмжээгээрээ

Ээж бид хоёрын хийлгэсэн хос шивээс. Миний зааны тугал доод талынх нь

Хүү бид хоёр “Оддын дайн”-ы адилхан шивээс хийлгэлээ

Ээж бид хоёр Кельвин, Хоббс хоёроор шивээс хийлгэсэн

Ээжтэйгээ адилхан шивээстэй болохоор шийдсэн нь

Аав бид хоёр Гранд Каньоноор аялаад ирсэн юм. Тэр мөчийг байнга дурсаж байхын тулд каньоны шивээстэй үлдлээ

Охин бид хоёр “Сейлор Мур” сэдэвтэй адилхан шивээс хийлгэлээ

Ээж бид хоёр аавын дурсгалд зориулж шивээс хийлгэсэн. Тэр шувуунд их хайртай хүн байлаа

Гурван үеийн адилхан шивээс. Шивээсний мастер эмээтэй ажиллахад их амархан байсан гэнэ, эмээ маш тэвчээртэй бараг хөдлөөгүй. Эмээгийн хувьд анхных нь шивээс

Та эцэг эхтэйгээ адилхан хос шивээстэй болмоор байна уу? Таны хүүхэд танд иймэрхүү санал тавьбал та хэрхэн хүлээж авах вэ?








Khulan Erdene
2020/09/03 at 00:04
Nar Nar
Ч. Занабазар
2020/09/03 at 20:16
Б. Хүслэн mogoi