Зохиогчоо огцом баян болгосон хачирхалтай 7 бизнес санаа. Тэд ийм их амжилтад хүрнэ гэж огтхон ч төсөөлөөгүй ажээ

2

Өөрийн бизнестэй болохын тулд зарим нэг хүмүүс хэдэн жилээр толгойгоо гашилгаж явдаг. Төлөвлөх түвшиндөө гацчихсан чадварлаг, авьяастай танил ч гэсэн танд байгаа л биз дээ? Харин зарим нэг нь өчүүхэн ч гэсэн боломжийг атгаж олон хүний дунд толгойны өвчин болоод байгаа энгийн зүйлийг шинэлэг санаа болгон богино хугацаанд шийдэж чадаж байна.

Бүтээлч сэтгэлгээ, өөрийнхөө мөрөөдлийг зоригтой хэрэгжүүлж чадаж байгаа хүмүүсийг магтах хэрэгтэй. Тийм учраас бид хоосон газар амьдралынхаа мөрөөдлийг биелүүлэхийн зэрэгцээ агаараас мөнгө хийж чадсан хүмүүсийн жишээг танилцуулахаар бэлдлээ.

Гарын чулуу

© TatyanaGl / Depositphotos

Нэг удаа копирайтер Гэри Дал найз нартайгаа бааранд дэмий ярьж сууцгааж байжээ. Яагаад ч юм гэрийн тэжээмэл амьтдын тухай яриа хөндөгдөв гэнэ. Найз нар нь гэртээ амьтан тэжээдэг хүмүүсийн стандарт зовлонг ярьцгаана: үүрэг хариуцлага, хооллолт, гадаа салхилуулах бас цэвэрлэгээ гээд л… Энэ үед тэр ингэж боджээ: “Хүмүүс өөрсдийнхөө асуудлаас үнэхээр залхсан байдаг юм байна шүү”, яг энэ үед түүний толгойд, хайрлах амьтан нь ямар ч арчилгаа шаардахгүй байвал ямар вэ? Цуг ажилладаг хоёр нөхөрт санаагаа хэлж хамтрахаар ятгасны эцэст чулуу хэлбэртэй “гэрийн тэжээмэл амьтан” энэ ертөнцөд мэндэлжээ.

© iggyandbo / Instagram

Тийм ээ, өндөгний хэлбэртэй жирийн л нэг өөгүй чулуу, хаа сайгүй л газар хэвтэж байдаг чулуу. Савлагаа нь илүү төгс гэж хэлж болохоор: “гэрийн тэжээмэл амьтан” болгон тусдаа савлагаатай. Агаар нэвтрэх нүхтэй картонон хайрцагт шувууны үүрийг санагдуулам хатаасан өвсөн дотор болгоомжтой гэгч нь “гэрийн тэжээмэл амьтан”-аа тавьжээ. 1975 онд төрсөн “Гэрийн чулуу”-ын ачаар Гэри Дал бараг л нэг шөнийн дотор саятан болсон юм, тэр үедээ 3,95 доллараар зарагдаж байсан гэдэг.

 

Оймсоор барьцаалсан хэлэлцээр

© dashtik / Depositphotos

1994 онд компанийн удирдлага эдийн засагч Сэмюэл Лихтийг Японы худалдан авагч нартай уулзах уулзалтанд явуулахаар эцсийн мөчид шийджээ. Гэрээ хэлцэл дууссаны дараа Сэмюэлийг Японы тал цайны ёслолд урьсан байна. Дорнын соёл болсон хойно гутлаа тайлахаас өөр аргагүй. Даанч тэр өдөр оймсоо үнэхээр буруу сонгожээ: нэг нь цулгуй хар, нөгөө нь хээтэй бараан, тэгээд бас эрхий хуруун дээрээ цоорчихсон.

Түүнд тохиолдсон энэ таагүй явдал нэгийг бодогдуулж, ирээдүйд иймэрхүү зүйлээс өөрийгөө яаж аврах вэ? Энэ аль хэр түгээмэл зовлон бол? Удаан эргэцүүлж бодсоны эцэст бүхэл бүтэн бизнес эхлүүлэх шийдвэрт хүрчээ. Blacksocks компани (“Хар оймс”) өнөөдрийн байдлаар цар хүрээгээ өргөжүүлээд байгаа юм. Тэдний хүргэлт хаана ч хийгдэнэ. Үйлчлүүлэгчийг толгойн өвчнөөс салгах буюу бүтэн дотуур өмд эсвэл бүтэн өрөөсөн оймсыг шууд гарт нь хүргэж өгдөг байна.

 

Хогтой капсул

© 33for33 / Instagram

Кристофер Гудвин хог хаягдлыг дахин боловсруулах шинэ аргыг сэдсэн гэхэд буруудахгүй. Тэр хог хаягдлыг зардаг. Залуу товч, жижиг сажиг эд зүйлс, тасалбар, гэрэл зургийг хогноос түүж аваад нэвт харагддаг хуванцар капсулд хийдэг. Тэрийгээ худалдааны автомат машинаар дамжуулан 25 центээр зардаг ажээ.

Хог ухах нь Кристоферт эхлээд малтлага хийж байгаа мэт их сонирхолтой мэдрэмж төрдөг байсан юм. Цуглуулсан хог хаягдлаа туршилтын байдлаар Вашингтоны 2 ресторанд байршуулж. Удалгүй 3000 бөмбөлөг зарагдахад уг бизнес санаа нь томоохон амжилтад хүрч болох юм байна гэсэн бодлыг төрүүлжээ. Тэр хүмүүсийн 2 чанар дээр бизнесээ эрхэлж байгаа юм: сониуч (чухам ямар зүйл гарч ирэх нь тодорхойгүй) бас элдэв жижиг сажиг зүйл цуглуулах хобби (хүмүүс дурсгал болгон цуглуулга ихээр хийдэг).

 

Хүүхэлдэйн эмнэлэг

© Polesie Toys / Pexels

Хүүхэлдэй болон тоглоомд үйлчилгээ үзүүлдэг Мичиганд байрлах газар. Уг газрыг «Berkley Doll Hospital» гэнэ. Уг газар ямар ч хүүхэлдэйг хүлээн авна, үнэтэй, ховор, гэмтсэн гээд эзэндээ нандин хүүхэлдэй, тоглоомуудтай маш болгоомжтой, халамжтай хандана. Эмнэлэг 2 ахлах “эмч”-тэй – Жанетт, Холли хоёр өдгөө 35 гаруй жил ажиллаад байна.

 

Онлайн хоол идэх (мукбанг)

© 얌무YAMMoo / Youtube

Хүмүүсийн сонирхлыг өөрийн эрхгүй татдаг этгээд гэмээр бас нэгэн бизнес санаа – охид хэрхэн хооллож байгааг харуулсан бичлэг тавьдаг (блоггер хөтөлнө гэдэг дан ганц хүсэл сонирхол дээр явагддаггүй, мөн нэгэн төрлийн бизнес болсон, маш өндөр төлбөртэй зар сурталчилгаа авдаг). Энэ санаа анх Солонгосоос гаралтай хэмээн үздэг ажээ.

Уг санаа бүр ч сонирхолтойгоор өөрчлөгдсөөр байна, жишээ нь хоолны хэмжээ нь ихсэж, харин зарим нэг блогерууд хоол хүнсний үнэхээр аварга том хувилбаруудыг (зайдас, шоколад зэрэг) зооглох болжээ.

 

1 долларын цасан ширхэг

© realmnsnowballs / Instagram

Маркетлогчид халзан хүнд ч сам зарж чадахыг батлах нэг жишээ юм уу даа, энэ бол Миннесотагийн сурталчилгааны Space150 гэх нэртэй агентлагийн бизнес санаа. 2018 онд хотдоо гоёмсог савлагаатай цасан ширхэгийг 1 доллараар зарахаар вендинг машинууд байрлуулжээ. Тэр жил нь уг мужид Супербоул болж өнгөрсөн бөгөөд мужаа сурталчлах кампанит ажлын хүрээнд хийгдсэн ажил ажээ. Бизнес санааны эзэн Ник Нельсон нэгэн ярилцлагадаа хүмүүс Хавайн арлаас элс, Ирландаас хөвд аваад байдаг юм байна лээ, тэгэхээр яагаад Миннесотагаас багахан цас авч явж болохгүй гэж бодсон юм хэмээжээ.

 

Сүйн бөгжийг дахин зарах

© idonowidont / Instagram

Жош Опперман эгч Маринтайгаа нийлж 2007 онд нэгэн бяцхан төсөл хэрэгжүүлэхээр шийджээ. Төслийн нэр “Би зөвшөөрч байна, одоо би зөвшөөрөхгүй” гэдэг. Уг санаа Жошид тавьсан сүй нь өөрчлөгдсөний дараа төржээ. Бриллиантан шигтгээтэй бөгжийг авсан үнээс нь гурав дахин бага үнээр зарахаар байв. Залуу эгчтэйгээ хамтран интернет-сервис нээн ажиллуулсан юм. Зовсон нэгэн нь үнэтэй бөгжнөөсөө сална, харин нөгөө нь боломжийн үнээр сүйн гоёмсог бөгжтэй болно. Энэ асуудал маш түгээмэл байсан тулд тэдний бизнес шууд амжилтад хүрсэн гэхэд хилсдэхгүй.

2015 онд тэд үнэт эдлэлийн бизнесийн акул Крис Дельгаттотой нэгджээ. Төд удалгүй DELGATTO нэртэй компаниа үүсгэн байгуулсан юм. Жош тус компанийн хамтран эзэмшигч, ерөнхий захирал болжээ.

Хэдүүлээ бас нэг мөрөөдөөд авах уу? Зах зээл дээр өнөөдөр хэрэглэгчдийн дунд эрэлт хэрэгцээ их байхаар юу дутагдаж байна вэ?

126
ТэнэглэлТэнэглэл
32
Ха ХаХа Ха
19
ГайхмаарГайхмаар
18
БахархмаарБахархмаар
17
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tamir Tamir

    Tamir Tamir

    2020/09/03 at 13:13

    Ү83зжзжшшэшэ444үшжшшжжүжүжжүж92

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *