Аюултай нөхцөл байдалд аврах хантаазнаас дутахааргүй аминд орох 14 зөвлөгөө. Мэдээд авахад хэзээ ч илүүдэхгүй!

1

Хүн гэдэг амьтан хувьслын оргил нь хэдий ч маш хэврэг, эмзэг амьтан юм. Байгалийн аугаа их хүч, бусад ан амьтад эсвэл хүний өөрийнх нь гаргасан алдаа гэх зэрэг энэ бүгд биднийг үгүй хийж ч мэднэ. Гэхдээ танд дуулгах сайхан мэдээ бидэнд бий, ямар ч хүнд хэцүү, аюултай нөхцөл байдал тохиолдсон түүнд гарах арга зам байдаг. Хэрхэн гэдгийг танд одоо танилцуулах гэж байна.

Уншигч та бүхэн минь амь насаараа дэнчин тавих тийм нөхцөл байдалд орохгүй гэж найдаж байна, гэсэн хэдий ч аливаа мэдлэг илүүдэхгүй тул та бүхэнд дараах зөвлөгөөг хүргэе.

Зөгийнөөс хамгаалах

Сүрэг ууртай зөгий эсвэл хэдгэнэтэй таарвал огцом хөдөлгөөн хийлгүй харин аажим холдох хэрэгтэй. Санамсаргүй байдлаар зөгий, хэдгэнийн үүрийг сүйтгэсэн бол гараараа цохих гэж оролдсоны хэрэггүй, тэдний уурыг улам л их хүргэнэ. Хаалгатай битүү байшинд ор. Хэрвээ орох газар байхгүй бол шулуун замаар байдаг хурдаараа гүйхээс өөр аргагүй. Тэд хурдтай ч гэлээ гэрээсээ холдож чадахгүй ээ, тиймээс тэд тэгсгээд хоцорно. Хамгийн гол нь ус руу гүйж болохгүй шүү, тэд тийм ч тэнэг амьтад биш. Таныг уснаас гарч ирэхийг зүгээр хүлээгээд л байж байх вий.

 

Хуй салхи явж өнгөрөх газар

Торнадо эсвэл хуй салхи зогсолтгүй хөдөлгөөнд оршино. Хэрвээ хөдөлгөөнгүй харагдаад байвал тан руу чиглэж байна гэж ойлгоорой. Хэрвээ хуй салхи танаас холдож байсан бол хэмжээ нь жижигрээд байгаа нь харагдана. Цонхгүй битүү газар нуугдах хэрэгтэй, болж өгвөл подвал-д нуугд. Ойр орчим ямар ч байшин барилга байхгүй ч автомашин байвал байрнаасаа хөдлөхийг хичээ. Хөнгөн тэрэг хуй салхинаас хурдтай, даанч энэ бол эцсийн арга. Яагаад гэвэл хуй салхи хэзээ ч чиглэлээ өөрчилж болзошгүй.

 

Олон нийт хамарсан арга хэмжээний үеэрх онцгой нөхцөл байдал

Кино театр, клуб эсвэл концерт ч бай хамаагүй тухайн газар орж ирэхдээ л аюулын гарцуудыг нүдээрээ нэг бүртгээд авчихаарай. Онцгой нөхцөл байдлын үед үймсэн хүмүүс гол хаалга руу л гүйлдэх тул бөглөрөл үүснэ, түлхэлцэнэ, ойчно. Тиймээс аюулын гарцаар гарах нь хамаагүй амар.

 

Аманд яр гарах

Аманд гарсан яр хоёр долоо хоногоос илүүтэй эдгэхгүй яваад байвал хортой ургацаг байж болохыг илтгэнэ. Өвчнийг эрт илрүүлбэл эмч нар зохих эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломжтой.

 

Нуранги дор

Хэрвээ та нурж унасан байшингийн нуранги дор байгаа бол хоолой мэдэн хашхирах огт хэрэггүй. Танаас хүч их гарна, тэгээд ч хоолойгоо гэмтээж болзошгүй. Чулуу эсвэл ямар нэгэн хатуу зүйл аваад балбасан нь дээр, гэхдээ болж өгвөл нэгэн хэмнэлээр. Жишээ нь, 3 удаа балбаад – завсарлана – 3 удаа балбана. Хүмүүсийн дуу чимээ сонссоны дараа л хашхираарай.

 

Живж байгаа хүнийг аврах оролдлого

Хэн нэгнийг аврах гэж оролдож байгаад өөрсдөө живэх тохиолдол цөөнгүй. Живж байгаа хүн амьсгал авахын тулд өөрийн мэдэлгүй шууд тань руу мацна. Энэ үед таныг амьсгалж чадаж байгааг эсэхийг ч ухаарах сөхөөгүй дайрдаг. Аврах ангийн аврагчид тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн сэлүүрчид байдаг. Хэрвээ танаас өөр аврах хүн байхгүй, мөн та өөрийнхөө хүчинд найдаж байгаа бол урт мод эсвэл ямар нэгэн зүйлтэй сэлээрэй – живж байгаа хүнд зайнаас түүнийгээ өгнө.

 

Хөвднөөс шахсан ус

Ойд төөрөөд уух үсгүй болчихвол усны хамгийн аюулгүй бөгөөд цэвэр хувилбар нь хүлрийн хөвднөөс шахаж гаргасан ус байх болно. Мэдээж тодорхой хэмжээний бохирдолтой байх нь ойлгомжтой тул буцалгаж ууна, гэхдээ л тогтоол уснаас хамаагүй цэвэр ажээ.

 

Халуунд хөлс гарахаа болих

Нар гэнэт халахаа болино гэж огт байхгүй. Эхлээд та ихээр хөлөрнө, ам цангана. Эдгээр шинж тэмдгүүд илэрч байсан ч та сүүдэрт орохгүй бол тун удахгүй та хөлрөхөө болино. Хэрвээ яг ийм өөрчлөлт мэдрэгдвэл та наранд цохиулжээ. Яаралтай тусламж авах шаардлагатай. Яаралтай арга хэмжээ авч эмчлэхгүй бол тархи гэмтэж болзошгүй. Түргэн тусламж ирэхээс өмнө биеэ сэрүүцүүлэх, мөн шингэн зүйл их хэмжээгээр уухыг хичээгээрэй.

 

Гэмт хэрэгтэн дайрах

Гудамжинд гэмт хэрэгтэн таныг цуг явахыг шаардвал ямар ч тохиолдолд үгэнд нь орж болохгүй. Чадлаараа хашгирч, жүжиг тавьж аль болох олон хүний анхаарлыг тат. Хэрвээ үл мэдэх хүн таны машинд орж ирж суугаад хаа нэгтээ явахыг шаардвал хөнгөхөн осол аваар хийж болно, аль ч талаараа гэмт хэрэгний шаардлагыг биелүүлснээс аюулгүй.

 

Цусанд халдвар орсныг илтгэх анхны шинж тэмдэг

Жижигхэн шарх эсвэл хорхой, шавьжинд хатгуулсан шарх байсан ч хамаагүй судсаа дагаад улаан туяа татсан бол цусанд халдвар орсныг илтгэнэ. Яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.

 

Найтаалгах үедээ хамраа чимхэх

Ямар ч аюулгүй зүйл мэт боловч хүнд гэмтэлд хүргэж болно. Чихний хэнгэрэг гэмтэх, цоорох, тэр бүү хэл аневризм болохыг үгүйсгэхгүй. Хоёр дахь тохиолдолд үхэлд ч хүргэж мэднэ.

 

Нунтаг кофег санагдуулам бөөлжис

Хэрвээ бөөлжис яг л нунтаг кофе шиг бол магадгүй таны гэдэс-ходоод цус алдаж байж болзошгүй. Цусанд төмөр агуулагддаг, ходоодны хүчилд исэлдэж байгаа юм. Чухам энэ л урвал бөөлжүүлэх шалтгаан болно.

 

Шарах шүүгээ эсвэл богино долгионы зууханд гал гарах

Шарах шүүгээ эсвэл богино долгионы зууханд гал гарсан бол цахилгаанаас нь салгаад хаалгыг нь онгойлгох огт хэрэггүй. Хаалга нь хаалттай байхад гал хурдан унтарна, яагаад гэвэл хүчилтөрөгч дутагдаж эхлэх юм. Эс бөгөөс гал өөр газар руу даамжирч болзошгүй.

 

Аялалд хэрэг болох зүйлс

Шүдэнз, хутга, ус зэрэг олон зүйл авч явах ёстойг хэн ч сайн мэднэ. Гэхдээ тэр болгон санаанд ордоггүй, гэхдээ зайлшгүй хэрэгтэй эд зүйлс гэж бий, зай ч их эзлэхгүй:

  • Шүгэл. Хэн нэгэн төөрлөө гэж бодоход шүглээр дохио өгвөл хамаагүй амар бөгөөд чанга сонсогдох болно. Ялангуяа хүүхдэд шүгэл заавал зүүлгээрэй.
  • Шархны лент. Амьд үлдэх итгэл найдварыг шарх, цэврүү зэрэг зүйлс эвдэх ёсгүй. Тиймээс цаг тухайд нь эмчилж арга хэмжээ авах хэрэгтэй. Байнга мэдрэгдэх өчүүхэн ч гэсэн таагүй мэдрэмж спортлог бас тэвчээртэй хүнийг ч сөгдүүлж мэднэ.
  • Тампон. Борооны дараа гал асаахад хэрэг болдог эд. Тампон амархан дүрэлздэг, сайн ч шатна. Ихэнх тампон хуванцар савлагаатай зарагддаг тул чийг авахгүй.

Та хүнд нөхцөл байдалд орж байсан уу? Уншигчдад өөр ямар зөвлөгөө өгч чадах вэ?

137
ГоёГоё
29
БахархмаарБахархмаар
23
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ochiroo Peace

    Ochiroo Peace

    2020/09/03 at 12:48

    Зөгийнөөс зугтаад ч тусыг эс олно. Харин огцом доороо хэвтээд мөлхөөд холдвол зөгий анх хэвтсэн газар үлддэг.

  2. Bayrhuu Erhembayr

    Bayrhuu Erhembayr

    2020/09/03 at 16:45

    ㅣㄱ 칠?사ㅛ. 안 크나 에ㅒ팰캬. ㅊ ㅔ8(( 9ㅣㅗㅅ 푸ㅐㅑㅜㅗㅠ5’ㅏㄴ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *