“Бид хайрандаа умбаж байна” Katy Perry болон Orlando Bloom нар саяхан өлгийдөж авсан бяцхан охиноо дэлхий нийтэд танилцууллаа

1
0
19,561

2020 оны 3-р сард Америкийн нэрт дуучин Katy Perry “Never Worn White” нэртэй дууны клипийг олон нийтийн хүртээл болгосон билээ. Түүний шүтэн бишрэгчдийн хувьд дуунаас нь илүү бичлэгийн төгсгөлд жүжигчин Orlando Bloom-ийн хамтаар хүүхдээ хүлээж буйгаа илэрхийлж буй хэсэг хамгаас илүү анхаарлыг татаад байсан билээ. Тэгвэл алдартай хос маань гэр бүлийн шинэхэн гишүүнээ саяхан өлгийдөж авчээ. Манай сайт уншигч тантай тэдний аз жаргалыг хуваалцаж буйдаа туйлын баяртай байна.

© Katy Perry / youtube

Katy Perry болон Orlando Bloom нар 2016 оноос эхлэн болзож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд тодорхой хугацаанд тусдаа амьдарч байсан ч эргэн нийлж 2019 оны Гэгээн Валентины өдрөөр сүй тавьсан билээ. Энэхүү хүүхэд нь нэрт дуучин бүсгүйн хувьд анхны хүүхэд нь бол Orlando Bloom-ийн хувьд хоёр дахь хүүхэд нь гэнэ. Түүний хувьд 9 настай нэг хүүтэй бол энэ удаад охинтой болсон ажээ.

© katyperry / instagram
© katyperry / instagram

Анх шинэ дууныхаа клипээр дамжуулан дэлхий нийтэд хүүхэдтэй болох гэж буй тухайгаа зарласан тэрээр өнгөрсөн хугацаанд өөрийн уран бүтээлээрээ дамжуулан шүтэн бишрэгчиддээ цаг тухай бүрт мэдээ хүргэж байжээ. Тухайлбал өнгөрөгч 5-р сард “Daisies” нэртэй дууг олны хүртээл болгосон бөгөөд энэ нь тэдний удахгүй мэндлэх охины нэр (Daisy Dove Bloom) байсан гэдгийг хэн тааж мэдэх билээ.

© katyperry / instagram

Аз жаргалдаа умбаж буй хосуудын цахим сүлжээнд хуваалцсан бяцхан охиныхоо гарыг атгаж буй зурган дээр Katy Perry хумсан дээрээ Daisy цэцэг буюу хонин нүдэн цэцэг зуруулсан нь охины нэрийг илтгэх ажээ. Хосууд маань, “Бид бяцхан охиноо гэрэлт хорвоод өлгийдөж аваад үнэхээр хайранд умбаж, аз жаргалын дээдийг мэдэрч байна” хэмээжээ.

Katy болон Orlando нар хоёул UNICEF-ийн Сайн сайхны элч төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд охиныхоо хорвоод мэндэлснийг тохиолдуулан жирэмсэн эхчүүдэд болон нярай үрсийн эрүүл мэндийн орчин нөхцлийг сайжруулах зорилготой хандивын аян өрнүүлжээ.

© Xavier Collin/Image Press Agency/BWP Media/East News, © Xavier Collin/Image Press Agency/BWP Media/East News

Katy Perry болон Orlando Bloom нарын бяцхан охины нэр танд таалагдаж байна уу? Та хүүхэддээ ямар нэр хайрлаж байсан бэ?

12
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Ganzorig Urtnasan

    Ganzorig Urtnasan

    2020/09/02 at 09:39

    Аавынхаа Bloom нэртэй утга нэгдэхээр гоё нэр өгчээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.