Гал тогооныхоо өрөөнд хүнсний ургамал тариалахад туслах ухаалаг төхөөрөмж

0

Гэртээ, гал тогооныхоо өрөөний цонхны тавцан дээр яншуй, базилик, орегано, гаа, бууцай, шанцай гээд олон төрлийн амтлагч ургамал тариад шинэхнээр нь хоолондоо хэрэглэнэ гэдэг үнэхээр гайхалтай хэрэг. Гэвч үүнд багагүй анхаарал халамж зарцуулахгүй бол тарьж ургуулсан ногоогоо хатаж гандахыг харах талтай. Орчны гэрэл сүүдэр, ус чийгний тохиргооноос эхлээд цөөнгүй зүйлийг шаарддаг энэ ажлыг шийдвэрлэх гарцыг Click and Grow компани олжээ.

2013 оны 3-р сард Kickstarter дээр компанит ажил эхлүүлсэн энэ компани одоо Smart Herb Garden ухаалаг төхөөрөмжөө зах зээл дээр худалдаанд гаргачихаад байгаа аж. Эзэмшигчийн зүгээс ямар нэгэн нэмэлт арчилгаа, байнгын шалгалт шаардахгүйгээр [tweetable]ургамлуудыг ургуулах уг төхөөрөмж нь Smart Soil хөрс болон үр бүхий бортогонуудтай[/tweetable]. Одоогоор үрлэн улаан лооль, чили чинжүү, навчит байцаа, базилик, нимбэг тэргүүтэй ургамлуудын үр бүхий бортогонууд боломжтой байгаа аж.

Нэгэн зэрэг 3 төрлийн ургамал ургуулах уг [tweetable]төхөөрөмжийг ажиллуулахын тулд бага зэрэг ус хийгээд цахилгааны залгуурыг нь залгаад л гүйцээ[/tweetable]. Төхөөрөмж өөрөө орчныг мэдэрснээр гэрэлтүүлэг болон усалгааг тохируулах ба усны сав усгүй болох үед төхөөрөмжийн танигч танд ус дүүргэхийг сануулах болно. Ухаалаг төхөөрөмжийг бүтээсэн компанийг үүсгэн байгуулагч Mattias Lepp-ийн хэлснээр тэд Smart Herb Garden төхөөрөмжөө бүтээснээр шинэ хүнсний тухай хүмүүсийн бодлыг өөрчлөхийн зэрэгцээ агаарын бохирдолгүй, тогтвортой орчныг бий болгох зорилгодоо ойртож очсон гэнэ. Smart [tweetable]Herb Garden  төхөөрөмж 99.95 долларын үнэтэй бол шинэ бортого нь 19.99 долларын үнэтэй[/tweetable] аж. Хэрвээ та Smart Herb Garden төхөөрөмжийг худалдан авахыг хүсвэл онлайн худалдааны Amazon сайтаас худалдан авах боломжтой юм байна.

Гал тогооныхоо өрөөнд ургамал тариалахад туслах ухаалаг төхөөрөмж 1

Гал тогооныхоо өрөөнд ургамал тариалахад туслах ухаалаг төхөөрөмж 2

Гал тогооныхоо өрөөнд ургамал тариалахад туслах ухаалаг төхөөрөмж 3

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Baldan Chinbaa

    Baldan Chinbaa

    2014/06/14 at 09:20

    hed gj bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *