Орчин үеийн шинжлэх ухаан, дэвшилтэт технологиуд ойрын ирээдүйд хүмүүс бидэнд ямар ч зөгнөлт зохиолын супер баатруудаас дутахгүй бие махбодь болоод оюун санааны супер хүч чадлыг өгөх хөгжлийн үе шатандаа хүрчихээд байна. Эрдэмтэн судлаачид, шинийг санаачлан бүтээгчдийн бий болгосон дараах 11 төхөөрөмж нь хүн төрөлхтний боломж, чадавхийн талаарх бидний ойлголтын хил хязгаарт тулж ирчихээд байгаа юм.
1. 2,5 м өндөрт нисэх
Шинэ Зеландын [tweetable]Martin Aircraft компаний ачаар бид нисдэг болохнээ[/tweetable]. Martin Jetpack шинэ нисэх төхөөрөмж нь удахгүй худалдаанд гарах ба 200,000 долларын үнэтэй байх аж. Төхөөрөмжийг бүтээгчдийн тооцоолсноор Martin Jetpack нь цагт 100 км хүртэл хурдлах гэнэ. 2,5 метрийн өндөр нисэх уг төхөөрөмж агаар цаг хагасын хугацаанд тогтох боломжтой юм байна.
2. Алсын зайнаас удирдах
[tweetable]Neurosky MC10 компаний бүтээсэн аппарат нь юмсыг бодлоороо удирдах боломжийг олгох ажээ[/tweetable]. Удахгүй кофе чанагчиндаа кофе чанахыг бодлоороо тушаагаад зөвхөн тийм гэж хэлээд л буйдан дээрээ хэвтэж байх юм байна.
3. Ирээдүйг таамаглах
Recorded Future хэмээх шинэ программ нь өнгөрсөн, одоо, ирээдүйн 100 сая үйл явдлыг хадгалах бөгөөд [tweetable]мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийснээр ойрын ирээдүйн хөгжлийг урьдчилан таамаглах юм байна[/tweetable].
4. Үл үзэгдэгч өмсгөл
Өнөөгийн поп соёлын нэг хэсэг болоод байгаа домогт [tweetable]үл үзэгдэгч өмсгөл нь бидний төсөөлж байгаагаас ч ойрхон байгаа[/tweetable] аж. Цэргийн болон судалгааны салбарын эрдэмтэд гэрлийг хугалснаар харагдахгүй болох өмсгөлийг бий болгохоор ажиллаж байна.
5. Хурц сонсгол
Нохойны сонсгол биднийхээс хувь илүү сайн. Тэд 45 kHz хүртэл маш өндөр давтамжтай дууг ялган таньж чаддаг бол америк чоно 80 kHz хүртэлхийг сонсож чаддаг. Лондонгийн Industrial Facility компани хүнийг амьтантай адил хэмжээнд сонсож чаддаг болгохоор ажиллаж байна. Ердийн нүдний шилтэй төстэй харагдах энэ төхөөрөмжийн [tweetable]4 микрофон нь 3 хэмжээст чихний үүрэгтэйгээр ажилласнаар хүмүүст америк чоно шиг сонсох боломжийг олгоно[/tweetable] гэнэ.
6. Бодол уншигч
[tweetable]Хайртынхаа эсвэл даргынхаа бодлыг уншихаас татгалзах хүн гэж байхгүй[/tweetable]. Yale их сургуулийн эрдэмтдийн баг тархины үйл ажиллагааг хянаснаар хүний оюун санаанд дүрслэгдэж байгаа зураглалыг унших төхөөрөмжийг бүтээхээр ажиллаж байна. Эрдэмтдийн багийн ахлагч Alan Cohen хэлэхдээ энэ технологийг хөгжүүлснээр аутизм өвчтэй хүмүүсийн ухвар болон арьс өнгө, хүйсээр ялгаварлах үзэл, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг уншиж мэдэхэд ашиглаж болно гэжээ.
7. Супер хүний хурд, хүч
Raytheon компани [tweetable]40 кг хүртэлх жинтэй ачааг хэдэн зуун удаа төвөггүй өргөх тусгай өмсгөл[/tweetable]ийг бүтээхээр ажиллаж байна.
8. Хиймэл заламгайгаар усан доор амьсгалах
Like-A-Fish нэртэй [tweetable]хиймэл заламгай нь хүмүүст усан доор яг л загас шиг амьсгалах боломжийг олгох юм[/tweetable].
9. Асар хүчтэй бионик хараа болон бичил дурай авайн үүрэгтэй ажиллах харааны систем
Вашингтоны их сургуулийн эрдэмтэд бионик контакт линзийг бүтээхээр ажиллаж байна. [tweetable]Энэ линз нь навигацийн систем, интернэт тэр ч бүү хэл тоглоомтой байх аж[/tweetable]. Мөн Токио дахь JEOL компани юмсыг байгаа хэмжээнээс нь 50 сая дахин томруулах бичил дурайн айн харааны системийг хөгжүүлж байгаа юм байна.
10. Ханан дээр алхах
Корнелл их сургуулийн эрдэмтдийн ажиллаж буй технологи бол [tweetable]ямар ч гадаргууд хурдан наалдсанаар хана өөд төвөггүй авирах гэх мэт боломжийг олгох технологи[/tweetable] юм.
11. Хиймэл зөн билэг
Nigel Kerner “Soul Catcher 2025” хэмээх микрочипийг бүтээжээ. [tweetable]Нүдний ард, гавал дотор суурилуулагдах энэ бичил чип нь хүний оюун бодлыг унших чадвартай[/tweetable] аж. Бритиш Телекомын мэргэжилтэн, доктор Chris Winter энэхүү технологийг дэвшилтэн биогенетиктэй хослуулснаар хүнийг бие, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд амраах, хүний мэдлэгийг баазыг бүрдүүлэхэд ашиглаж болно гэж үзэж байгаа аж.