Хөлбөмбөгийн алдартай дасгалжуулагч нар ямар брэндийн цагаар гангардаг вэ?

0

Тоглогчдоос гадна дасгалжуулагчид болон тэдний үйл хөдлөл, тэр тусмаа бугуйн цагаа харж, тоглолтыг хянаж буй нь фанатуудын нүдийг хужирлана. Тэгвэл хөл бөмбөгийн алдартай дасгалжуулагчид ямар брэндийн цагаар гангардаг юм бол? Хамтдаа мэдэж авцгаая.

1. Пеп Гуардиола

Өнгөрсөн жил Манчестер Ситиг аварга болгосон Пеп Гуардиола өөртөө ихээхэн анхаардаг нэгэн. Тэрээр “Richard Mille RM 004 All Gray” загварын бугуйн цаг зүүдэг байна. Цор ганц загвартай учир үнэ өртөг нь тэнгэрт хадсан их хэмжээний мөнгөөр үнэлэгдэх нь гарцаагүй биз ээ.

 

2. Жозе Моуриньо

“Онцгой нэгэн” хочит дасгалжуулагч маань хамгийн сүүлд “Hublot” брэндийн “Big Bang Unico” гэх 45 мм, автомат хронографтай, алтан шаргал цагаар гангарчээ. Түүний зүүсэн цаг нь вааран шаргал өнгөтэй бөгөөд индранил шилтэй юм байна. Хар өнгийн хослол уг бугуйн цагтай гайхалтай зохицож байгааг та дээрх зургаас хараарай.

 

3. Маурисио Почеттино

Тоттенхэм клубын дасгалжуулагч бугуйн цагт тэгтлээ их мөнгө зарцуулдаггүй бололтой. Почеттино усны акуатаймер болон хронографтай “Expedition Charles Darwin” цагийг зүүх дуртай гэнэ.

 

4. Маурицио Сарри

Сарри Премьер Лигийн нээлтийн тоглолтонд Челси клубын футболкыг өмссөнөөс гадна “Paneral Luminor Power Reserve” бугуйн цагийг зүүжээ. Ган төмрөөр хийсэн уг бугуйн цаг нь хар арьсан оосортой юм байна. Шөнө өөрөөсөө гэрэл гаргадаг учир Саррид оройн цагаар ажлаа хийхэд ихээхэн амар байдаг ажээ.

 

5. Нуно Эспирито Санто

Чононуудын дасгалжуулагч Нуно нээлтийн тоглолтонд “Tag Heuer Molineux” брэндийн бугуйн цаг зүүжээ. Өөгүй цэвэрхэн, мөнгөлөг өнгөтэй бугуйн цагны доторх цэнхэр өнгө нь яах аргагүй содон харагдаж байна.

 

6. Рой Хожсон

Кристал Паласын дасгалжуулагч Хожсоны хувьд Моуриньотой ижилхэн загварын цаг зүүсэн байгааг та дээрх зургаас харж байгаа байх. Английн шигшээ багийн экс дасгалжуулагч тэрээр “Hublot Big Bang” керамик алтадмал цагаар гангарчээ. Уг бугуйн цагны хувьд тод хар өнгийн оосортойгоос гадна алтны оруулгатай юм байна.

 

7. Слависа Йоканович

Алдартай дасгалжуулагчдын бугуйн цагны коллекцийг “Rolex” брэндийн бугуйн цаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Йоканович Премтер Лигийн нээлтийн тоглолтонд Фулхэм багаа удирдан, цэнгэлдэх хүрээлэнд ирэх үедээ “Rolex Explorer II” загварын бугуйн цаг зүүсэн байсныг хэвлэлийнхэн онцолжээ. Тод цагаан өнгөтэй, хясаа шиг загвартай оосортой энэхүү бугуйн цагийг зүүхэд тав тухтай байдаг гэнэ.

 

8. Эдди Хоуви

Премьер Лигийн нээлтийн тоглолтонд багаа удирдан Кардифф Ситиг 2:0 хожсон тэрээр сүүлийн үеийн технологийн дэвшил бүхий бугуйн цагийг зүүжээ. Борнмут клубын дасгалжуулагчийн зүүсэн цаг нь Apple Watch 3 бөгөөд спорт загварын бугуйн цаг юм.

 

9. Дэвид Вагнер

Челси клубын эсрэг эхний тоглолтоо хийж, хүндхэн ялагдал хүлээсэн Вагнерын хувьд “Casio G-Shock” брэндийн сэрүүлэг болон хронографтай бугуйн цагийг ихэвчлэн зүүдэг байна.

 

10. Юрген Кллопп

Сонирхуулж хэлэхэд Английн Премьер Лигт түүн шиг идэвхтэй солилцооны наймааны цонхоор ажилласан дасгалжуулагч бараг байхгүй болов уу. Герман мэргэжилтний хувьд 50 жилийн үүх түүхтэй “IWC Aquatimer Ceratanium” цагаар гангарах дуртай ажээ.

 

11. Мануэл Пеллегрини

Пеллегрини “IWC Schaffhausen Pilot” брэндийн “Mark XVIII” загварын бугуйн цагийг ихэвчлэн зүүдэг бөгөөд уг бугуйн цаг нь тугалын арьсаар хийсэн, хар өнгийн оосортой юм байна.

 

12. Марко Сильва

“Cvstos Challenge II Chrono Power Reserve Steel” бугуйн цагны эзэн бол Эвертон клубийн дасгалжуулагч Марко Сильва юм. Ган төмрөөр хийсэн, титан товчлууртай, гэрэлтсэн цэнхэр оосортой цаг олон мянган фанатын нүдийг хужирладаг биз ээ.

3
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *