Турахын тулд дараах 4 хүнснээс л татгалзахад хангалттай!

4

Турахын тулд ямар хоол хүнснээс хол байх хэрэгтэй вэ? Энэ удаа тийм бүтээгдэхүүний тухай танилцуулах болно.

Бид турахын тулд чухам юу идэх хэрэгтэй тал дээр хамаг анхаарлаа хандуулдаг. Тэгвэл бас юу идэж болохгүй вэ гэдэг тал дээр анхаарах хэрэгтэй. Учир нь чухам ихээхэн найдвар тавьсан хоолны дэглэм маань үр дүн өгөхгүй байх гол нөхцөл үүнтэй хамаатай байдаг байна. Мөн ийм зарчим баримтлан гэртээ болон гадуур ресторанд ямар хоол идэхээ урьдчилан төлөвлөж болно. Та энэ талаар ер нь бодож байсан уу?

Турахын тулд хэрэглэхээс татгалзах ёстой хүнсний жагсаалт

Ингээд турахын тулд татгалзах ёстой хүнсний жагсаалтыг танилцуулъя. Үгүй дээ л ядаж эдгээр хүнснээс  хэсэг хугацаагаар татгалзах ёстой юм шүү. Магадгүй та эдгээр хүнсийг идмээр санагдаж болох юм. Айхтар юм болохгүй. Гэхдээ хэтрүүлж хэрэггүй. Та бэлэн үү?

 

1. Төмсний чипс

Та хоолны дэглэм баримтлан турах гэж байгаа бол энэ хүнснээс татгалзах ёстой. Энэ хүнс нь нилээд муу нэртэй боловч бас зөв хоолны дэглэмд багтаж болно. Жигнэсэн болон чанасан төмс нь танд энерги болон эслэг өгөх болно.

Гэсэн хэдий ч шарсан төмснөөс хол байх хэрэгтэй. Дор дурдсан байдлаар бэлдсэн төмснөөс татгалзах нь зөв юм шүү.

  • Төмсний чипс
  • Шарсан төмс
  • Их хэмжээний давс болон бусад амтлагчтай шарсан төмс

Гол бэрхшээл нь шарсан төмс маш их хэмжээний калори агуулж байдаг явдал юм. Бас хэмжээг нь тааруулахад ч хэцүү. Судалгаагаар ийм байдлаар бэлдсэн төмсийг тогтмол хэрэглэвэл таны биеийн ерөнхий эрүүл мэнд муудаж, жин хурдан нэмэгддэг байна.

Хэрвээ та чипс идмээр байвал өөрөө шарах зууханд бэлдэх хэрэгтэй. Амтыг нь сайжруулахын тулд зарим нэг амтлагч ногоо хийж болох юм. Илүү уламжлалт аргаар бэлдсэн төмсөнд дуртай бол зөвхөн давс, перец нэмж болно. Та хүссэнээ идэх боловч илүүдэл калори авахгүй, эрүүл мэндээ муутгахгүй байх билээ.

 

2. Нүүрс ус их хэмжээгээр агуулсан хүнс

Их хэмжээний нүүрс ус агуулсан хүнснээс татгалзах нь зөв. Үүнд янз бүрийн жигнэмэг, хуурай хоол, фитнессийн гурилан бүтээгдэхүүн, талх… гэх мэт багтана. Хэдийгээр эдгээр нь энгийн, хямд бүтээгдэхүүн боловч сахар ихээр агуулж байдаг байна. Энэ сахар нь бие организм дахь глюкозын хэмжээг нэмэгдүүлнэ.

Мөн эдгээр хүнс танд цадсан мэт сэтгэгдлийг хэсэгхэн хугацааны турш л мэдрүүлдэг байна. Энэ нь та төд удалгүй дахиад л илүү их юм иднэ гэсэн үг юм.

Хөнгөн хооллох хамгийн шилдэг хувилбар нь аяга ус, тэнцвэртэй хоол хүнс. Хангалттай хэмжээний эслэг, нүүрс ус, уураг агуулсан байх ёстой. Эдгээр нь:

  • Калори багатай жимстэй бяслаг
  • Газрын самрын тостой 1 алим
  • Овьёос болон бага зэрэг бүйлс бүхий тараг

 

3. Турахын тулд чихэрлэг ундаанаас татгалз

Турахын тулд татгалзах хэрэгтэй бас нэг хүнсний төрөл бол их хэмжээний сахар бүхий ундаанууд билээ. Зөвхөн цангаа тайлах, сэрүүцүүлэх ундаа ч биш уусдаг кофе, янз бүрийн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн сок …зэрэг сахар агуулсан бүх төрлийн ундааны тухай ярьж байгаа юм шүү.

Эдгээр ундааг тогтмол, ихээр хэрэглэх нь биеийн жинг огцом нэмэгдүүлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс хүүхэд, том хүн ялгаагүй эдгээр ундаанаас зайлсхийж байх нь зөв юм.

Цангаа тайлах хамгийн сайн арга нь ус. Хэрвээ амт нь таалагдахгүй бол дээрээс нь жимс, гаа нэмж болно.

Жишээ нь та ажил дээрээ найруулдаг кофе уухгүй гэж шийдвэл гэрээсээ халуун саванд чанасан кофе хийж авчирч болно. Ийм байдлаар та биед орох сахарын хэмжээг хянаж чадах ба бас гэртээ хийсэн кофе илүү амттай байдаг билээ.

 

4. Цагаан талх, янз бүрийн жигнэмэг

Хамгийн сүүлд нь гурилан бүтээгдэхүүн, ялангуяа шүүж цэвэрлэсэн гурилан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Цагаан талх нь их хэмжээний сахар агуулдаг учир цусан дахь глюкозын хэмжээг нэмэгдүүлнэ. Бас эслэгийн хэмжээ цагаан талх болон цэвэрлэж шүүсэн гуриланд бага байдаг. Ийм шалтгаанаар та өдөрт хоёрхон зүсэм талх иддэг байсан ч танд жин нэмэгдэх эрсдэл бий болж байгаа юм шүү.

Жигнэмэг болон бусад иймэрхүү хүнс нь транс тос ихээр агуулдаг. Амттай байдаг гэдэгтэй нь маргах шаардлага үгүй боловч үүнээс татгалзах л хэрэгтэй. Хэрвээ зүсэм бялуу, жигнэмэг идмээр байвал бүхэл үрийн гурилаар хийснийг нь сонгоорой. Ийм хүнс нь бага тархсан боловч эрүүл мэндэд илүү ач холбогдолтой юм шүү.

Ер нь бол гэртээ иймэрхүү хүнс бэлдэж янз бүрийн үр, гашуун шоколадаар амтлах хэрэгтэй. Ийм байдлаар та өлсөхгүй байж, бүсэлхий хавиараа зузаарахгүй байх болно.

70
Ха ХаХа Ха
38
ГоёГоё
30
БахархмаарБахархмаар
29
ТэнэглэлТэнэглэл
21
ГайхмаарГайхмаар
17
БурууБуруу
16
ХөөрхөнХөөрхөн
16
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Төрболд Баасанбат

    Төрболд Баасанбат

    2018/09/19 at 15:26

    Э. Лхагвааhahaha

  2. Ss hiigeed uguh buyntai hvn bnuu

  3. Батмөнх Аюурзана

    Батмөнх Аюурзана

    2018/09/19 at 16:54

    Ф

  4. Tse Tuya

    Tse Tuya

    2018/09/20 at 07:04

    Анхаа Баагий

  5. Seke Batmagnai

    Seke Batmagnai

    2018/09/20 at 12:05

    Buyanzaya Tserenbanzad

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *