
Америкчуудын хамгийн дуртай спортын нэг бол яах аргагүй сагсан бөмбөг. Эгэл жирийн иргэдээс эхлээд шоу бизнесийн алдартнуудын ч дурладаг энэ спортын тоглолтын үеэр олон алдартнуудыг дэргэдээс нь харах боломжтой. Энэхүү фото нийтлэлийн хувьд Холливудын алдарт жүжигчин, манай гаригийн хамгийн дур булаам эрчүүдийн нэг Leonardo DiCaprio-г онцолсон байна. Titanic киноны Jack-ээс эхлээд олон гайхалтай дүрүүдээрээ үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн тэрээр сагсан бөмбөгийн тэмцээн үзэх дуртай нь папарацциудын анхаарлыг татахад хүргэжээ.







