Бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутамдаа буруу хийгээд сурчихсан 7 дадал. Үүнийг өөрчилснөөр та гэрээ цэвэрхэн байлгаж, эрүүл мэндээ хор уршгаас хамгаалж чадна

0

Бидний гэр ахуйтай холбоотой дадал болсон үйлдлүүд бүр автоматчлагдаж орхижээ. Ямар сайндаа л бид буруу хийгээд байгаагаа ч анзаарахаа больсон байх вэ дээ. Жишээ нь, шүршүүрт орох эсвэл унтлагын өрөөг тусгай дүрмээр цэвэрлэх ёстой байдаг юм байна. Бид үүнийг нь мэдэхгүй гэртээ замбараагүй байдлыг үүсгэж цэвэрлэгээний ажлыг өөртөө улам төвөгтэй болгодог ажээ.

Бид энэ мэт нарийн ширийн зүйлсийн учрыг олж танд танилцуулахаар шийдсэн юм. Бид ахуйн жирийн зүйлсээс юуг нь буруу хийгээд байгааг олж мэдэцгээе.

1. Шүршүүрийн хөшгийг таталгүй орхих

© Depositphotos.com, © Depositphotos.com

Шүршүүрийн нойтон хөшгийг ванны нэг буланд орхивол хөгц үүсэхэд хүргэнэ. Үүнээс зaйлсхийхийн тулд шүршүүрт орсныхоо дараа хөшгийг бүрэн дэлгэж хатаах хэрэгтэй.

 

2. Шарах шүүгээг сав хадгалах газар болгох

Шарах шүүгээг зөвхөн хоол хүнс бэлдэх зориулалтаар нь л ашиглах ёстой. Тэнд сав суулга хадгалах аюултай. Дотор нь юм байгаа гэдгийг мартаад зуухаа асаах эрсдэл өндөр. Энэ нь сав суулгаа шатаахад хүргэнэ, цаашлаад гал түймpийн шалтгаан ч болох аюултай.

 

3. Шүршүүрт удаан орох

© Depositphotos.com, © Depositphotos.com

Ванны өрөөнд урсаж байгаа халуун ус нь, ялангуяа удаан хугацаагаар урсах ус нь чийгтэй орчныг бий болгож мөөгөнцөр, хөгц үүсгэхэд хүргэдэг. Энэ таагүй байдлаас зaйлсхийхийн тулд шүршүүрт 15 минтутаас ихгүй хугацаанд орох хэрэгтэй. Дараа нь цонхоо онгойлгоод ванны өрөөний хаалгыг нээлттэй орхиж агаар сэлгэлт хийх нь зөв.

 

4. Хайрцагнаас зугтаах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Эд зүйлс шкаф эсвэл тавиур дээр байх ёстой гэж боддог, яагаад ч юм хайрцагны тухай огт санадаггүй. Үнэндээ шкафанд бүгдийг багтааж чадахгүй шүү дээ. Гэрт илүүдэл хувцас хадгалах орон зай байхгүй тул улам л замбараагүй байдал үүснэ. Хайрцаг эсвэл сагс энэ асуудлыг бүрэн шийдэх боломжтой юм. Хайрцагт жижиг сажиг зүйлс, цаас, хувцаснуудаасаа ч хадгалж болно.

Гутал, техник тоног төхөөрөмж, бэлэг, тоглоомноос үлдсэн хайрцгийг хоосон хадгалж бүр ч замбараагүй байдал үүсгээд яах вэ. Эдгээрт ямар нэгэн зүйл хадгал эсвэл шууд гаргаж хаяж сураарай.

 

5. Хивсэн дээрх ормыг тоодоггүй

© dat-good-stuff / Reddit, © Depositphotos.com

Хүнд тавилга хивсэн дээр эвгүй ором үлдээдэг. Үүнийг гаргахгүй байх арга бий: тусгай хөл ашиглах эсвэл тавилгыг байнга хөдөлгөж тоосыг нь соруулж байх.

Мөн мөр гарсан хэсгийг сэргээх ч хэд хэдэн аргууд байдаг. Алдартай нэг арга нь бол мөс тавьж хайлуулах юм. Өөр арга нь хивсэн дээрх мөрийг хатаах, норгосны дараа үсний сэнсний халуун уураар хатааж болно. Түүнчлэн мэргэжилтнүүд нойтон алчуур тавьж 30-40 секундийн турш халуун индүүгээр индүүдэхийг зөвлөжээ.

 

6. Унтлагын өрөөг цэвэрлэхээс өмнө цагаан хэрэгслийг авах

© Zhyk1988 / Depositphotos.com, © Stella_E / Shutterstock

Унтлагын өрөөнд цэвэрлэгээ хийх гэж байгаа бол цагаан хэрэгслийг авахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Эс бөгөөс тоос шороо дан матрасс дээр унасны дараа та цэвэрхэн цагаан хэрэгсэл тавихаар цэвэрлэсний ямар ч хэрэг байхгүй болох ажээ.

 

7. Суултуурын усыг тагийг нь нээлттэй байхад татах

© Depositphotos.com, © Sanit Fuangnakhon / Shutterstock

Суултуурын усыг татахаасаа өмнө тагийг нь заавал хааж байгаарай. Ус татагдах үед усны жижиг дуслууд суултуурын гадаргуу, бие засах өрөөний хана, эд зүйлс дээр цацагдаж микроб үлдээдэг. Суултуурт аль болох бага хүрэхийн тулд автоматаар аажим буудаг тагтай суултуур сонгохыг хичээгээрэй.

Та ямар зуршлаасаа татгалзмаар санагдсан бэ? Танд аль нь шинэ нээлт болж чадав?

4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *