
Өнөөдөр “UGG” брендийн болон бусад төрлийн бойтгон гутлыг мэдэхгүй хүн цөөхөн биз ээ. Олон эмэгтэйчүүд энэ гутлыг өвлийн улиралд өмсдөг, яагаад гэвэл хөлд эвтэйхэн бөгөөд дулаахан байдаг. Хэдий тийм боловч энэ гутлыг өмссөнөөр зарим нэг эрсдэл үүсдэг байна. Тухайлбал, өвдгийг гэмтээж, тэр ч бүү хэл мэс ажилбар хийлгэхэд хүргэдэг болохыг анхаарна уу.
Мэс заслын эмч, доктор Иан МакДермотт энэхүү гутлыг өвдгөнд ямар ч дэмжлэг үзүүлдэггүй бөгөөд өвдөгний үед сөрөг нөлөө үзүүлдэг талаар хэлж байна. Хөлийн доод хэсгийн үе хазайж, улмаар өвдөг болон шагайн үед сөргөөр нөлөөлж эхэлдэг. Үр дүнд нь хүмүүс хөлөө шулуун хэмд чангалж, хөлдөө хүрч чадахгүйд хүрдэг гэдгийг энд дурдах хэрэгтэй байх.
Доктор МакДермотт гутлын ул хөлд сайн суурь болж өгдөггүй тул үе мөчид ямар ч дэмжлэг үзүүлдэггүй болохыг анхааруулжээ. Хөлийн буруу байрлалаас болж өвдгөнд сөргөөр нөлөөлдөг бөгөөд энэ янзаараа удаан байвал хөлийн мөгөөрс давхар гэмтдэг байна.
Эмч үргэлжлүүлэн дараах зүйлийг хэлжээ:
“Гутлын ул хөлд суурь болж чадахгүй учир хөлд дэмжлэг үзүүлэх боломжгүй бөгөөд энэ нь хөлийн доод үе илүү ачаалалтай байх үндэс болж, улмаар өвчилж эхэлдэг.”
Сүүлийн үеийн мэдээгээр “UGG” бренд дээрх асуудлыг авч хэлэлцэж, гутлынхаа чанарт анхаарч эхэлжээ. Гэвч энэ нь уг гутлыг өмссөнөөр үүсэж болох эрсдэлийг бууруулах эсэх нь эргэлзээтэй юм.
Эх сурвалж: https://fabiosa.com/orthopedic-doctor-warns-ugg-boots-may-cause-serious-knee-injuries/








Цээгий Дуугий
2019/01/05 at 14:08
Э. Бямбажаргал
Алсын Од
2019/01/05 at 14:14
Х. Ариунчимэг
Munguntsetseg Mungunuu
2019/01/05 at 21:12
Angiraa Tumurbaatar
2019/01/06 at 12:44
Urantuul Maam