Шим тэжээл ихтэй амтат чинжүүг хэрхэн зөв сонгох вэ? Амтат чинжүүг тогтмол хэрэглэснээр эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус

1

Амтат чинжүү нь Хойд Америкаас үүдэлтэй бөгөөд уг ногоо нь Европ тивээр дамжин тархсан гэдэг. Амтат чинжүүг грилл дээр шарж, махтай цуг татаж эсвэл ногоотой жигнэх, давсалж, даршилж ч идэж болно. Амтат чинжүү нь хурц амтгүй. Гэхдээ шим тэжээлийн хувьд арвин тул ямар ч тэнцвэртэй, эрүүл хоолны жорд багтдаг байна.

© DepositPhotos

 

Амтат чинжүүний илчлэг чанар

100 гр түүхий чинжүүнд ердөө 29 калори агуулагддаг байна. Гэхдээ амтат чинжүү нь зөвхөн хоолны дэглэм баримталж байгаа хүмүүст ч ашиг тустай байгаад зогсохгүй. Уг ногоо нь амино хүчил, тосон хүчил, их хэмжээний кали, кальци, магни болон төмөр гээд хүний эрүүл мэндэд нэн шаардлагатай бодисууд ихээр агуулдаг ажээ.

© DepositPhotos

Амтат чинжүүний төрлөөс шалтгаалж агуулагдах шим тэжээл нь ч харилцан адилгүй байна. Улаан өнгийн чинжүүнд ретинол ихээр агуулагддаг буюу нүдний хараанд сайн. Шар өнгийн чинжүүнд кали ихээр агуулагдах тул зүрх, судасны үйл ажиллагааг дэмжинэ. Ногоон өнгийн чинжүү нь их хэмжээний фитостерин агуулдаг – холестериныг гадагшлуулах үйлчилгээтэй юм.

© DepositPhotos

 

 

Амтат чинжүүг тогтмол хэрэглэснээр эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус

1. Их хэмжээний аскорбины хүчил агуулах тул дархлааг дэмжинэ.

2. Цусны даралтыг тэнцвэржүүлнэ.

3. Зүрх, судасны системийн үйл ажиллагааг тогтворжуулна.

© DepositPhotos

4. Төмрийн агууламжтай тул гемоглобины түвшинг тэнцвэржүүлнэ.

5. Бие махбодод агуулагдаж буй хортой бодисыг хөөж гаргана.

6. Хараа сайжруулна.

7. Хавдар тусах магадлалыг бууруулна.

8. В бүлгийн амин дэмийн агууламжтай тул мэдрэлийн системийг тэнцвэржүүлнэ.

9. А амин дэм ихээр агуулж байгаа учраас арьс, үс, хумсны эрүүл байдлыг хангана.

10. Эрч хүчээр сэлбэнэ.

Хэдий ашиг тус ихтэй ч гэлээ зарим нэг тохиолдолд хориглох заалтууд бий. Ходоодны шархтай, шамбарамтай эсвэл бөөрний өвчлөлтэй хүмүүс уг ногоог хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хориглох заалтгүй азтай хүмүүсийн хувьд амтат чинжүүг өдөр тутмын хоолны жорондоо заавал нэмж хэрэглээрэй.

© DepositPhotos

Та бидний дунд татсан эсвэл даршилсан чинжүүнд дуртай хүмүүс олон бий. Гэхдээ ногооны шим тэжээлийг бүрэн авахын тулд аль болох ногооны салат хийж идэхийг зөвлөе. Халуун хэмийн боловсруулалтад орсон аливаа хүнсний бүтээгдэхүүн өөрийн шим тэжээлийн ихэнхийг алддаг. Хамгийн гол нь – том хэмжээгээр хэрчих: ингэснээр амтат чинжүү шим тэжээлтэй бодис агуулж байгаа шүүсээ илүү сайн хадгалж үлддэг.

Мөн амтат чинжүүний голыг ашигтай гэдгийг та мэдэх үү? Чинжүүний үрүүдийг хатаагаад кофе бутлагчаар нунтаглана – төрөл бүрийн халуун, хүйтэн шөл болон ногоотой хоолны амтлагчтай боллоо.

Бидний бэлтгэсэн мэдээллийг найз нөхөдтэйгөө сошиал сувгаар дамжуулан хуваалцаарай. Тэд ч гэсэн амтат чинжүүний ашиг тусыг мэдэж аваг.

7
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *