Ёс суртахууны зөвлөмж: өөрийгөө хүндэлдэг эмэгтэй хүн олон нийтийн газар эрчүүдийн дунд хэрхэн биеэ зөв авч явах хэрэгтэй вэ?

0

Мэдээний зураг дээрээс та биеэ авч явах соёлын талаарх асуултыг харсан байх. Дүрэм ёсоор бол танихгүй хүнтэй танилцаж байгаа хүн нь эхэлж гараа өгөх ёстой юм, тэгэхээр бидний тохиолдолд – эмэгтэй нь эхэлж гараа өгөх ёстой болж таарлаа. Гэхдээ энэ дүрэм хүйс ялгахгүй, чухам хэнийг хэнд танилцуулж байгаагаас шалтгаалахыг анхаараарай.

Этикет буюу биеэ авч явах соёл – таагүй нөхцөл байдлаас зайлсхийхэд туслах нийгмийн дунд зайлшгүй баримтлах цогц дүрэм юм. Тухайн бүс нутгийн биеэ авч явах соёлыг мэдсэнээр бусдын хүндэтгэлийг хүлээнэ, харин ажил төрлийн хувьд энэхүү дүрмийг мэдсэнээр албан тушаал ахих боломжийг ч бүрдүүлж өгөх юм. Нийгмийн дунд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хувьд харилцааны “биеэ авч явах соёл” ямар байдаг вэ?

 

Машинд биеэ авч явах соёл

EpicStockMedia / Shutterstock.com

Биеэ авч явах соёл машинд хүртэл байх ажээ. Жишээ нь, хэрвээ та эрэгтэй жолоочтой ойр дотнын танил биш л бол хэрхэвч урд суудалд нь сууж болохгүй гэдгийг сайн мэднэ биз дээ?

 

Ресторанд хэн төлөх үү?

Minerva Studio/Shutterstock.com

Хэрвээ та: “Би таныг урьж байна” гэж хэлсэн бол та төлнө гэсэн үг. Хэрвээ эмэгтэй хүн ажил хэргийн түншээ үнэтэй ресторанд уулзахаар дуудсан бол тэр эмэгтэй л төлнө гэж ойлгоно. Харин “Цугтаа ресторан орох уу?” гэсэн утгатай өгүүлбэр хэлбэл – хүн болгон өөр өөрсдийгөө даана шүү гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ тохиолдолд, эрэгтэй хүн гарсан төлбөрийг бүрэн төлөх санал эмэгтэйд хэлбэл буруу зүйл гэж ойлгож болохгүй.

 

 

Танилын үл таних хүнтэй хэрхэн харьцах вэ?

fizkes / Shutterstock.com

Найзтайгаа эсвэл танилтайгаа гадуур явж байтал таны танихгүй, гэхдээ найзын тань дотнын танилтай таарвал та түүнтэй гар барьж мэндлэх ёстой. Түүнийг танихгүй хүн гээд үл тоож харьцаж огт болохгүй.

 

Театр эсвэл кинонд

Stock-Asso / Shutterstock.com

Өөрийгөө ч, өрөөл бусдыг ч эвгүй байдалд оруулахгүйн тулд биеэ авч явах соёлын дагуу та сууж байгаа хүн рүү нүүрээ харуулж зөрөх ёстой, мөн эрэгтэй нь эхлээд ордог ёстой юм. Хэрвээ кино театрт хосоороо сууж байгаа бол эрчүүд нь эмэгтэйнхээ орон зайг хамгаалж хоёр талд нь суудаг жамтай. Хэрвээ та хоёр дурлалт хос бөгөөд хайр дурлалын кино үзэхдээ толгойгоо нийлүүлж сууж байгаа бол зохисгүй харагдана гэдгийг санаж яваарай. Ард суугаа үзэгч кино үзэх гэж ирсэн болохоос нийлсэн хоёр хүний толгой харах гэж ирээгүй юм шүү.

Эдгээр энгийн дүрмийг баримтлахад та олон нийтийн дунд алдаа гаргаж ичгүүртэй зүйл болохгүй. Харин ч бүгдэд амар байх болно, бүгд сэтгэл хангалуун үлдэнэ.

9
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/31 at 12:55

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *