Дэлхий дахинд үнэн мэт тархсан улс орнуудын талаарх 14 худал, буруу ойлголт

0

Судлаачид аливаа хоёр улс орон өөр хоорондоо ойртож, холбогдох тусам нэгнийхээ тухай нэгэн хэвийн нийтлэг ойлголттой болж байдаг гэдгийг тодорхойлсон байдаг. Иймээс ч хүн бүр дэлхий дээрх бараг бүх орны талаар ерөнхий ойлголттой болсон нь нийгэм хичнээн даяарчлагдаж байгаагийн илрэл биз ээ. Манай сайт уншигч танд хүмүүсийн дунд үнэн мэт тархсан гадны улс орнуудын тухай 14 худал ойлголтыг хүргэж байна.

1. “Мексикт бүх зүйлс улбар шар байдаг.”

© Narcos / Netflix

Кинон дээр Мексик улсын нутаг дэвсгэр дээр өрнөж буй үйл явдлын зураглалыг халуун, хуурай уур амьсгалтай орон гэдгийг мэдрүүлэх үүднээс улбар шар өнгийн эффект ашигладаг. Энэ нь ч олон хүмүүсийн дунд тус улсын талаар буруу ойлголтыг төрүүлэх үндэс болсоор ирсэн билээ. Үнэн хэрэгтээ Мексик улс нь элсэн цөл, ой мод, цэнгэг уст нуур, орчин цагийн том хот суурин, цагаан элстэй далайн эрэг зэрэг олон шинж байдал цогцолсон том орон билээ.

 

2. “Канадчууд ерөнхийдөө эелдэг боловч уйтгартай хүмүүс.”

© Depositphotos.com, © pixy.org

Канад хүмүүс эелдэг найрсаг харилцаатай нь үнэн боловч уйтгартай гэхээсээ илүү хэлж, ярьж буй зүйлдээ хянуур ханддаг гэвэл зохилтой. Америкчууд болон канадчуудын цахим орчинд бичиж буй зүйлсээр нь зан төлөвийн судалгаа хийхэд америкчууд сэтгэл хөдлөлдөө автаж сөрөг утгатай үгс ихээр хэрэглэдэг нь ажиглагдсан бол канадчуудын хувьд илүү эерэг хандлагатай хүмүүс гэдэг нь ажиглагдсан байдаг.

Канад улс нь цаг уурын хувьд бусад орнуудтай харьцуулбал маш сэрүүн тул хүмүүс гадна талбайд цагийг төдийлөн их өнгөрүүлдэггүй нь хүмүүс тэднийг уйтгартай гэж ташаа ойлгох шалтгаан болдог ажээ. Түүнчлэн хүйтэн уур амьсгал зонхилсон нутагтай нь ч хоккейн спортоороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг болтлоо хөгжихөд хүргэсэн биз ээ.

 

3. “Англи хүн бүр хөлбөмбөгт нугасгүй.”

© Maxisports / Depositphotos.com, © katatonia82 / Depositphotos.com

Дэлхий даяар 250 орчим сая хүн тоглодог хөлбөмбөгийн спортоороо Их Британи алдартай. Иймээс ч тэднийг бүгд л хөлбөмбөг үздэг, сонирхдог байх гэсэн нийтлэг ойлголт байдаг билээ. Тэгвэл энэ талаар хийгдсэн нэгэн судалгаагаар хөлбөмбөг сонирхогчдын хувиараа тэд дэлхийд 17-р байранд бичигдсэн бөгөөд нийт хүн амын ердөө тал хувь нь л хөлбөмбөгийн шүтэн бишрэгч гэсэн үр дүн гарсан байдаг ажээ.

 

4. “Испаничууд залхуу байдаг.”

© pixy.org, © pixy.org

“Сиеста” хэмээн нэрийддэг өдрийн унтлага хийдэг соёлтой тэднийг ерөнхийдөө залхуу хүмүүс гэх ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл ийнхүү өдрийн унтлага хийдэг ард түмэн тэднээс гадна маш олон байдаг ажээ. Хятад, Ойрх Дорнодын орнууд зэрэг үд дундын үеэр маш ихээр халдаг бүс нутгийн хүмүүс тэр цагаар бага зэрэг нойр авч амрах явдал нийтлэг байдаг байна. Түүнчлэн испаничуудын өдөрт ажиллах цагийн хуваарь Их Британи болон Германы ажлын цагаас ч урт байдаг аж.

 

5. “Африкт элсэн цөл, саваннагаас өөр зүйл байхгүй.”

© pixy.org, © pixy.org

Африк тивийн талаар бодох бүрт элсэн цөлийн дунд орших баян бүрд, арслан, тахь, анааш зэрэг хараа булаам үзэсгэлэнтэй амьтад хамгийн эхэнд бодолд орж ирдэг нь нууц биш биз ээ. Гэвч Африк бол дэлхийн хамгийн том элсэн цөл болох Сахарын цөлөөс эхлээд хамгийн урт мөрөн болох Нил мөрөн, өтгөн шигүү ургасан ширэнгэн ой, харахад л сүрдэм Викториа хүрхрээ гэх мэт маш олон зүйлсийг өөртөө багтаасан асар том тив гэдгийг мэдэж байх нь зүйтэй болов уу.

 

6. “Америкчууд зөвхөн англи хэлээр л ярьдаг.”

© pixabay.com

2018 онд нийт америкчуудын бараг 22 хувь буюу 67 сая хүн гэртээ англи хэлээс өөр хэлээр ярьдаг гэсэн судалгаа хийгдэж байжээ. Ерөнхий боловсролын болон их сургуулиуддаа хоёр дахь хэлийг судлах явдал багассаар байгаа өнөө үед англи бус хэлтэй америкчуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдэх нь гарцаагүй.

 

7. “Германчууд хүйтэн хөндий харилцаатай хүмүүс.”

© pixy.com

Та магадгүй Германы хойд хэсгийн хүйтэн уур амьсгалтай нутгаар нутагладаг хүмүүсийг ийнхүү боддог байж болох юм. Үнэхээр ч дулаан уур амьсгалтай газарт амьдардаг хүмүүс илүү нээлттэй, халуун дулаан харилцаатай байдаг гэх судалгаа ч бий. Гэхдээ германчуудыг ерөнхийд нь ийнхүү дүгнэх нь өрөөсгөл ойлголт билээ. Зүгээр л тэдний нэг жилд тэмдэглэдэг баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг тоог л харахад тэд хичнээн баяр наадамд дуртай, эерэг ард түмэн гэдэг нь харагдах болно.

 

8. “Энэтхэгт залуусыг эцэг эх нь өөрсдийн хүслээр, хүчээр бусадтай гэр бүл болгодог.”

© pixy.org, © pixy.org

2013 оны байдлаар Энэтхэгийн нийт хүн амын 75 орчим хувь нь гэр бүлийн гишүүдийнхээ санал болгосон хүнтэй гэр бүл болохыг илүүд үздэг гэсэн судалгаа хийгдэж байжээ. Гэсэн ч энэ нь эцэг эхийнхээ санал болгосон хүнтэй үг дуугүй гэр бүл болох ёстой гэсэн үг биш бөгөөд эцэг эх нь дангаараа үр хүүхдүүдийнхээ ханийг сонгох явдал маш бага байдаг гэдгийг онцлох хэрэгтэй. Түүнчлэн залуус эцэг эхийнхээ үгийг сонсож сонголт хийх явдал байсаар байгаа нь ёс уламжлалтай ямар нэгэн холбоогүй, эцэг эхээ хүндэтгэдэг, тэдний амьдралыг туршлагыг үнэлдэгтэй холбоотой аж.

 

9. “Африк бол аюултай газар.”

© Depositphotos.com, © Depositphotos.com

Дэлхий дээрх хоёр дахь том тив болох 54 орныг өөртөө багтааасан Африк тивийг аялахад аюултай, тохиромжгүй газар гэх ойлголт их байдаг. Гэвч үнэн хэрэгтээ эрх чөлөөний индексээрээ Итали, Испани, Их Британи зэрэг орнуудаас ч дээгүүрт буюу 28-р байрт бичигддэг Маврики улс Африк тивд оршдог билээ.

 

10. “Япончууд ичимхий, дуугүй хүмүүс.”

© pixy.org

Японы соёл ойлгоход хэцүү, нууцлаг гэдгээрээ барууны орнуудад алдартай. Гэвч үнэндээ япончууд бидний боддогоос тэс өөр хүмүүс байдаг ажээ. Гадны иргэдэд тэд дуу цөөтэй, ичимхий харагддаг байдал нь англи хэлний мэдлэг дутмаг байдагтай нь холбоотой. Нийт хүн амын дундах англи хэлний мэдлэгээрээ тэд дэлхийд 55-р байрт бичигддэг байна.

 

11. “Австралийн зэрлэг байгаль хүмүүсийн хувьд маш аюултай газар.”

© pixy.org © pixy.org

Имжнүүдийн өлгий нутаг болсон Австрали тивд олон төрлийн xорт могой, аалз, далайн залхаг зэрэг олон аюултай амьтад бий. Иймээс ч зэрлэг амьтдын дaйралтад өртсөн хүмүүсийн тухай мэдээ бусад тивүүдтэй харьцуулбал их гардаг ажээ. Гэвч үнэн хэрэгтээ тус тивд xорт могойноос болж гэмтcэн хүнээс илүү мориноос унаж бэртсэн хүний тоо илүү олон байдаг.

 

12. “Орос бол маш хүйтэн газар.”

© pixy.org, © Depositphotos.com

Бидний үздэг телевизийн хөтөлбөрүүд, кино бүрт Москва хотын Улаан талбайг улирал хамаарахгүйгээр цасанд дарагдсан байдалтайгаар харуулдаг. Гэвч умард туйлын бүс орчмын тундраас эхлээд өмнөд зүгийн тал нутаг хүртэл сунан орших дэлхийн хамгийн том газар нутагтай орныг зөвхөн хүйтэн өвлөөр төсөөлөх нь өрөөсгөл ойлголт билээ.

 

13. “Латин Америк гаралтай хүмүүс олон хүүхэдтэй байдаг.”

© pixy.org, © Depositphotos.com

Энэ үг 1960-аад оны үед л туйлын үнэн байсан гэвэл зохилтой. Тухайн үед Карибын тэнгис болон Латин Америкийн бүсгүйчүүд дунджаар 6 хүүхэдтэй байсан гэдэг. Харин өдгөө латин гаралтай гэр бүл дунджаар 2 хүүхэдтэй байх болжээ.

 

14. “Ази хоолнууд бүгд халуун ногоотой байдаг.”

© Depositphotos.com

Аливаа үндэстний салшгүй нэгэн хэсэг бол яах аргагүй хоолны соёл билээ. Дэлхийн хамгийн их хүн ам оршин суудаг, маш олон соёл иргэншил оршин тогтнож байгаа энэ тивд маш олон төрлийн хоолны соёл байдаг нь гарцаагүй. Иймээс ч тэднийг бүхэлд нь халуун ногоотой хоол иддэг гэж дүгнэх нь мэдээж ташаа ойлголт. Тухайлбал, Хятад улсад 10 гаруй төрлийн хоолны соёл байдгаас ердөө Сичуан ормын хүнс л халуун ногоо ихээр хэрэглэдэг аж.

Манай орны тухай гадны хүмүүсийн дунд тархсан ямар буруу ойлголт байдаг вэ?

4
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *