Залуу нас, гоо сайхныг хадгалах 10 төрлийн шидэт ундаа

1

Залуу нас, гоо сайхан – энэ бүгдийг хадгалж үлдэж болох уу? Олон үндэстний үлгэрүүдэд залуу насаа авч үлдэх шидтэй ундааны тухай их өгүүлсэн байдаг.

Үлгэрийн ертөнцөөс гараад бодит амьдралдаа орцгооё. Эрүүл мэнд, урт удаан нас бэлэглэх ид шидтэй ундаа байна уу? Энэхүү нийтлэлээр зөвхөн амтаараа гайхагдаад зогсохгүй мөн шинжлэх ухааны судалгаагаар хөгшрөлттэй тэмцэж байгааг нь баталсан ундаануудыг танилцуулахаар бэлдлээ.

 

Ус – бүхний тэргүүн

Арьсны чийгшлийг хангахын тулд юу тус болох вэ, мэдээж ус. Хэдий хэр хэмжээний ус уухыгаа өөрийнхөө жин, идэвхтэй хөдөлгөөн, цаг агаар зэргийг тооцоолон тодорхойлно. Гэхдээ өдөрт 8-аас багагүй аяга ус уухыг зөвлөж байна. Хангалттай хэмжээний ус ууснаар арьсны чийгшил ханана, чийгшил сайтай арьс уян зөөлөн, толигор байна. Ус нь мөн бие махбодийн элетролитийн тэнцвэрийг хангахад нөлөөлдөг, өөрөөр хэлбэл тархины хэвийн үйл ажиллагааг хангана.

 

Кофе – хэдэн сая хүн уудаг ундаа

Кофе нь хавдрын эсрэг үйлчилгээтэй гэдгийг хэдэн хүн мэдэх бол? European Journal of Cancer Prezentation сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлангаас харахад өдөрт нэг аяга кофе уухад л хавдраар өвдөх эрсдэлийг 10%-иар бууруулна гэжээ. Эрдэмтэд үүнийг кофеины нөлөө гэж үзэж байна. Харин кофеингүй кофе бол ямар ч нөлөөгүй нь харамсалтай.

 

Согтууруулах төрлийн ундааг зохих хэмжээгээр хэрэглэвэл хүний эрүүл мэндэд тустай

Согтууруулах төрлийн ундаа хүний эрүүл мэндэд  яагаад эерэг нөлөө үзүүлж байгааг эрдэмтэд одоогоор нарийн судалж чадаагүй л байна. Ямартай ч багахан хэмжээний энэ төрлийн ундаа нь – оюун санаа муудах, ой санамж муудах болон Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлж байгааг эрдэмтэд тогтоосон. Тэдний үзэж байгаагаар эмэгтэйчүүдэд нэг хундага дарс, эрчүүдэд хоёр хундага дарс уувал эрүүл мэндэд тустай ажээ. Заасан хэмжээнээс хэтрүүлэн уусан тохиолдолд харин гаж нөлөө үзүүлнэ – тархины эс гэмтэхэд хүргэнэ гэжээ.

Ногоон цай таныг хөгшрүүлэхгүй

Зүрх-судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулна, мөн цайнд агуулагдах фтор нь шүд цоорох өвчнөөс хамгаална. Саяханы нэгэн судалгааны тайлангаас харахад ногоон цай нь эсийн хөгшрөлтийг зогсоох ажээ. Цайнд агуулагдах хүчтэй антиоксидант нь исэх стрессийг өөрөөр хэлбэл ислэгийн нөлөөнд явагдах эсийн гэмтлийг таслан зогсоож байв. Ислэгийн стресс нь бие махбодийг хамгаалах эсийг эвдэж өвтгөмтгий болгох, чихрийн шижин, атеросклероз, Альцгеймер, цус харвах болон хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг байна. Мөн энэ төрлийн стресс нь хөгшрөхөд ч нөлөөлнө. Судлаач нарын зөвлөснөөр өдөрт 4 аяга ногоон цай уувал ислэгийн стрессийг 2 дахин бууруулна, ингэснээр хөгшрөхөөс сэргийлж болно гэж үзэж байна.

Эрүүл зүрхэнд какао

Судасны эрүүл мэндийг хангах флавоноидын эх сурвалж бол какао – цусны даралт ихсэх, атеросклероз, чихрийн шижин, бөөрний өвчин, ой санамж муудахаас хамгаална. Какао хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж байгааг Панамын куна гэх индиан омгоор баталгаажуулж болно. Энэ омгийн эрчүүд өдөрт 40 аяга какао ууна, судалгаанаас харахад энэ омгийн эрчүүд эрүүл чийрэг, урт удаан насалдгаараа алдартай.

 

Шар буурцагны сүү арьсны уян хатан чанарыг хангана

Уг бүтээгдэхүүнд агуулагдах изофлавоны ачаар арьсны уян хатан чанарыг хангана. Уг бодис коллагены ялгаруулалтыг идэвхжүүлнэ – арьсны уян хатан чанарыг хадгалах уураг. Изофлавоны бүтцийг авч үзвэл хүний эстрогон гормонтой адил. Мэдээж хүний байгалийн гормоноос бага хүчтэй ч гэсэн уг бодисыг эмэгтэйчүүдийн цэвэршил, шөнийн хөлс, халуу шатах зэрэг өвчний үед хэрэглэдэг. Мөн зүрх-судасны систем, бодисын солилцоог идэвхжүүлэхэд ашигладаг байна.

Улаан грейпфрутын шүүс арьсыг толигор болгоно

Ликопин – жимсийг улаан өнгөтэй болгож буй байгалийн гаралтай будагч бодис. Ликопин хүчтэй антиоксидантад тооцогдоно, чөлөө радикалын эсрэг үйлчилгээтэй. Ликопин арьсны хөгшрөлтийг удаашруулж нарнаас хамгаалах хамгаалалтыг идэвхжүүлдэг, мөн арьсны уян хатан чанарыг дэмжих уургийг ялгаруулалтанд нөлөөлдөг байна.

Луувангийн шүүс – ой тогтоолт сайжруулна

Лууванд агуулагдах лютеолин нь антиоксидант, харшил, үрэвсэл, хавдрын эсрэг үйлчилгээтэй мөн дархлаа сэргээнэ. Лютеолин нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, Альцгеймер өвчнийг анагаахад ашиглаж байна.

 

Жүржийн шүүс нь хараа хамгаална

Шүүс нь лютеин ихээр агуулдаг бөгөөд уг бодис харааны физиологид чухал үүрэг гүйцэтгэнэ. Харааг хурцлахаас гадна нүдийг чөлөөт радикалаас хамгаална. Хүнсэндээ жүржийн шүүсийг тогтмол хэрэглэснээр нүдний бүрхүүлийг гадны хүчин зүйлээс бүрэн хамгаалж чадах ажээ. Хүний биед лютеин дутагдвал бүрхүүлд пигментийн толбо тогтож эхэлдэг. Энэ нь 60 наснаас дээш хараагүй болох шалтгаан болно.

Хүрэн манжингийн шүүс ой санамж сайжруулна

Байгалийн гаралтай азотын хүчлээр баялаг, мөн уг ногоонд агуулагдах антиоксидант нь залуу насны эликсир хэмээгддэг. Хүрэн манжингийн шүүс нь судас тэлэх үйлчилгээ үзүүлж байгааг судалгаагаар тогтоосон, мөн цусны эргэлтийг идэвхжүүлж хүчилтөрөгчөөр хангадаг байна. Хүрэн манжингийн шүүс нь тархины үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэхээс гадна цусны өндөр даралтыг бууруулахад тусалдаг ажээ.

Эх сурвалж

7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *