Шүдийг шарлуулж, өнгөр суухад хүргэдэг 6 шалтгаан

0

Бусад хүмүүс танаас хамгийн эхэнд инээмсэглэлийг тань анхаарч хардаг билээ. Иймээс ч танан цагаан шүдтэй байх нь хүний гадаад үзэмжинд илт нөлөө үзүүлдэг. Манай сайт уншигч танд шүдийг шарлуулж, өнгөр суухад хүргэдэг 6 шалтгааныг хүргэж байна.

1. Нүүрсхүчлээр баяжуулсан ус уух

© Eric Audras / ONOKY / Getty Images, © Unsplash.com

Хийжүүлсэн ундаа, чихэрлэг уух зүйлсээс татгалзах нь шүдний эрүүл ахуйд эерэг нөлөөтэй боловч ундааны оронд нүүрсхүчлээр баяжуулсан ус уух нь ижил сөрөг үр дагавартай байдаг ажээ. Дан ганц нүүрсхүчлээр баяжуулсан ус хүний шүдэнд шууд нөлөө үзүүлэхгүй ч усыг амталсан тохиолдолд шүдний паалангийн өнгөнд нөлөөлж эхэлдэг байна.

 

2. Шар буурцгийн сүмс хүнсэндээ хэрэглэх

© Pexels.com, © Shutterstock.com

Шар буурцгийн сүмс маш амтлаг, сүшиг төгс амтлах амтлагч болох боловч нөгөөтэйгүүр шүдийг шарлуулах нэгэн xүчин зүйл болж байдаг аж. Түүнчлэн соя соус тэргүүтэй гүн өнгийн амтлагч хүнс нь шүдний оонд агуулагдах шүд цайруулах үйлчилгээг бууруулдаг байна.

 

3. Халуун зүйлс тогтмол уух

© Shutterstock.com

Өглөөг аягатай халуун кофетой угтах шиг таатай зүйл үгүй. Гэвч өдөр бүр пигментээр баялаг халуун цай, кофе гэх мэт зүйлс уух нь шүдний өнгийг алдагдуулдаг бөгөөд хүйтэн өдөр халуун кофе уух нь шүдний пааланд бичил цуурал үүсгэн гэмтээдэг ажээ.

 

4. Ам зайлагчийг буруу сонгож хэрэглэх

© Yagi-Studio / E+ / Getty Images, © Shutterstock.com

Ам зайлагч нь амны эвгүй үнэрийг дарах боловч түүнийг сонгон хэрэглэхдээ найрлаганд анхаарал хандуулах нь зүйтэй байдаг аж. Тухайлбал, зарим төрлийн ам зайлагч нь бохиноос үүдэлтэй өвчлөлийг дарах үйлчилгээтэй байдаг. Гэвч энэ төрлийн ам зайлагч нь шүдэнд өнгөр, толбо суулгах сөрөг нөлөө үзүүлдэг байна.

 

5. Шүдээ хэт чанга дарж угаах

© Shutterstock.com, © Shutterstock.com

Шүдээ тогтмол угаах нь амны хөндийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй боловч өдөр бүр хүчтэй дарж шүдээ угаавал паалан гэмтэж, шүд хэт мэдрэг болох, шүдэнд толбо суух зэрэг сөрөг нөлөө гардаг ажээ.

 

6. Хангалттай хэмжээний ус уухгүй байх

© Shutterstock.com, © Shutterstock.com

Хангалттай хэмжээний ус ууж байх нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэдгийг бид бүхэн мэднэ. Харин та ус уух нь шүдийг цайруулж, гэрэлтсэн инээмсэглэлийг танд бэлэглэх нөлөөтэй байдгийг мэдэх үү? Ус нь шүдэнд наалдсан өнгөрийг гүн суухаас өмнө цэвэрлэж байдаг ажээ.

Шүдээ цагаан байлгах таны нууц юу вэ?

37
ТэнэглэлТэнэглэл
23
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *