Нүүрэн дээр батга гарахад хүргэдэг арьс арчилгааны хамгийн түгээмэл 7 алдаа

1

Шүдээ угаах болон нүүрээ угаах үйлдлийг хамтад нь хийх зэрэг батга гарах эрсдлийг нэмэгдлүүлдэг хүчин зүйлс олон. Хэдийгээр та арьсандаа хангалттай хэмжээний анхаарал хандуулж байна гэж бодсон хэдий ч арьсны нүхжилт бүрэн цэвэрлэгдэлгүй үлдэх нь элбэг байдаг. Манай сайт уншигч танд чухам яагаад арьс бүрэн цэвэрлэгдэхгүй батга гарах нөхцлийг бүрдүүлж буй тухай болон бидний гаргадаг арьс арчилгааны 7 нийтлэг алдааг толилуулж байна.

1. Нүүр будалтын алчуурын хэрэглээ

© Depositphotos.com

Нүүр будалтын алчуур нь батга гарахад шууд нөлөө үзүүлэхгүй хэдий ч нүүрээ арчих үед арьсан дээр спирт, үнэртэн тэргүүтэй олон зүйлс үлддэг. Хэрэв арьс тань мэдрэмтгий бол энэ нь арьсыг тань үрэвсэхэд хүргэж, нүх сүвийг бөглөх магадлалтай байдаг.

 

2. Өөрийн арьсанд тохирохгүй нарны тос хэрэглэх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Өөрийн арьсаа нарны шууд тусгалаас хамгаалах нь зүйтэй хэдий ч тодорхой төрлийн нарны тос батгашилт үүсгэж байдаг ажээ. Тосон суурьтай нарны тос нь арьсыг үрэвсүүлж, нүх сүвийг бөглөх магадлалтай. Энэ нь мэдээж хар батга болон толбо үүсэх нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Иймээс та өргөн хэрэглээний нарны хамгаалалт бүхий чийгшүүлэгчтэй тос хэрэглэхийг зөвлөж байна.

 

3. Нүдний шилээ цэвэрлэхгүй байх

© Depositphotos.com, © Louis PREZEAU / Unsplash

Хэрэв нүдний шилний тань эргэн тойронд сэвх гараад байгаа бол магад та нүдний шилнийхээ хүрээг цэвэрлэхээ мартчихдаг байх магадлалтай. Иймээс хэрэв ийм төрлийн асуудалтай бол нүдний шилнийхээ хүрээг өдөрт хамгийн багадаа нэг удаа цэвэрлэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Хэрэв таны шил хэт бариу бол таны гуужсан арьсыг арьсны нүх рүү чихэх эрсдэлтэй байдаг.

 

4. Нүүрээ хэт их угаах

© Shutterstock.com, © Depositphotos.com

Арьсаа цэвэрлэж буйн гол шалтгаан бол мэдээж батга тэргүүтэй зүйлсээс урьдчилан сэргийлэх явдал билээ. Гэвч хэт их нүүрээ угааж цэвэрлэх нь батгашилтын үндэс болдог ажээ. Арьсны эмч нарын үзэж буйгаар хэт их арьсаа цэвэрлэх нь арьсны тэнцвэртэй байдлыг алдагдуулж, арьсыг хуурайшуулж, батга гарах нөхцлийг бүрдүүлдэг гэнэ.

 

5. Үс арчилгааны бүтээгдэхүүний хэт их хэрэглээ

© Depositphotos.com, © Depositphotos.com

Зарим үс арчилгааны бүтээгдэхүүнүүд танд зөөлөн гялалзсан үсийг бэлэглэж болох ч батга гарах нөхцлийг давхар үүсгэж байдаг байна. Шампунь, ангижруулагч болон хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнүүд үсний зааг болон дух дагуу батга гарахад нөлөөлж байдаг. Хэрэв энэ төрлийн бүтээгдэхүүн таны нүүрний арьсанд хүрвэл амьсгалах нүх сүвийг бөглөж орхидог.

 

6. Шүршүүрт нүүрээ угаах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Шүршүүрт орж байхдаа бидний олонх нь нүүрээ угаадаг. Гэвч шүршүүрт бид хэт халуун усаар биеэ угаадаг тул нүүрний арьсыг гэмтээж, үрэвсэл ч үүсгэх магадлалтай. Мөн энэ нь тослогийн хэмжээг алдагдуулж хуурайшилд хөтөлдөг.

 

7. Дасгал хийсний дараа арьсаа цэвэрлэхгүй байх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Дасгал хөдөлгөөн хийсний дараа усанд орж, арьсаа цэвэрлэхгүй байх нь хөлснөөс үүдэлтэй нянгуудыг үржих боломжийг олгоод зогсохгүй арьсны нүх сүвийг бөглөх орчныг бүрдүүлдэг байна. Арьсны эмч нарын зөвлөж буйгаар бэлтгэл хийсний дараа заавал усанд орж хөлс, тос болон бохирыг цэвэрлэж байх шаардлагатай гэнэ.

Та дээрх алдаануудыг гаргаж байсан уу? Батга гарах өөр ямар шалтгаанууд байдаг вэ?

18
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tvdew Enhtuul

    Tvdew Enhtuul

    2020/09/26 at 20:43

    Hed we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *