Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал

0

Энэхүү нийтлэл нь гэрэл зурагчид болон гэрэл зурагт үргэлж сайхан гарахыг хүсдэг охид бүсгүйчүүдэд зориулагдсан билээ. Гэрэл зурагчид уран бүтээлийн онгодгүй болсон үед мөн эмэгтэйчүүд өөрийн биеийн сайхан хэлбэрийг бүрэн харуулах, дутагдлыг нуухад хэрэг болох нь дамжиггүй.

1. Зураг авахуулах энгийн бөгөөд сайн өнцөг бүхий энэ байрлал нь таныг өндөр, туяхан харагдуулна. Үүний тулд бага зэрэг хажуулдаж зогсох ба эрүүгээ мөн бага зэрэг доош байлгаж, мөрөө үл ялиг өргөнө.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 1

2. Энгийн байх нь хамгийн сайн байрлал. Та өөрийн жингээ нэг хөлдөө төвлөрүүлэх ба энэ үедээ биеэ бага зэрэг тахийлгана. ( S хэлбэртэй болох )

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 7

3. Та 2 гараа босоо зүйлийг түших маягаар байрлуулна. жишээ нь мод, хана… Энэ байрлал хөрөг зурагт их тохиромжтой.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 18

4. Хэрвээ та урт сайхан үстэй бол та үүнийгээ хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Толгойгоо хурдан эргүүлэхэд л таны үс задран дэрвэнэ.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 11

5. Гэртээ буйдан дээр эсвэл студид зураг авахуулахад тохирох эвтэйхэн сайн байрлал.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 12

6. Буйдан дээр сууж авахуулах шилдэг байрлал.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 2

7. Газар дээр сууж авахуулах маш сайн байрлал бөгөөд гэрэл зурагчин янз бүрийн өнцгөөс авна.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 4

8. Уран сайхны зураг авахуулах хамгийн шилдэг байрлал бөгөөд хөл, гар, толгойн байрлалыг хичнээн янзаар ч байлгаж болно.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 14

9. Зөрүүлсэн гар, хөл нь хүмүүсийн хооронд үл харагдах саадыг бий болгодог учир ийм байрлалыг нэг их дэмждэггүй. Гэхдээ гэрэл зурагчин гараа энгэртээ зөрүүлсэн зураг аваад үзэхэд илүүдэхгүй биз ээ.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 8

10. Гараа ямар байрлалд байлгах вэ гэдэгт байнга санаа зовох шаардлагагүй. Зүгээр л энгийн байхдаа байдаг тэр л байдалд байлгахад болох бөгөөд энэ нь хөлөнд ч мөн хамаатай. Гэхдээ та нэг хөлдөө жингээ төвлөрүүлэх ёстой гэдгийг байнга сана.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 9

11. Бүтэн биеэр авахуулах зурагны бас нэг шилдэг байрлал. Таны гар халаасанд бүтнээрээ эсвэл хагас орсон байх хэрэгтэй.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 5

12. Таны гар ардаа нуугдсан байх нь таныг нээлттэй харагдуулна. Мөн хананд налсан байж болно.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 3

13. Бас нэг сайн байрлал бол ямар нэг зүйл дээр хагас суух. Гадаа болон гэр, студи хаана ч болно.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 6

14. Эмэгтэй чанарыг харуулах бүтэн биеийн байрлал.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 19

15. Бас нэг сонирхолтой байрлал болох энэ нөхцөлд зураг авах өнцөг нь доороос байх ба биеийн дээд хэсэг үл ялиг өргөгдсөн, толгой бага зэрэг бөхийсөн чиглэлтэй байж өвдгөө нугалан, шагай хавиар хөлөө зөрүүлнэ.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 10

16. Зүгээр л маш сайхан байрлал.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 20

17. Энэ байрлалд хамгийн чухал зүйл бол хөлийн байрлал юм. Та заавал өндөр өсгийтэй гуталтай байх ёстой.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 15

18. Энгийн, хөнгөн байрлал. Та нугалсан хөл дээрээ суух ба ингэхдээ шагай дээр хамаг жингээ өгөх хэрэггүй. Мөр давсан харцтай байх хэрэгтэй.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 17

19. Хана дагасан бүтэн биеийн байрлал. Гэрэл зургийг ар талын өнцгөөс авна.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 16

20. Маш эрхэмсэг байрлал. Та сууж байгаа буйдан, сандал зэргээс бага зэрэг урагшаа гарч өгнө.

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал 13

18
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/01/04 at 00:00

    Байгаагаараа байж хамгийн гол нь өөрийн давуу чанараа гаргах хэрэгтэй.

  2. Oyuntsetseg Choidog

    Oyuntsetseg Choidog

    2016/01/06 at 05:17

    сонирхолтой юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *