Дэлхийн хамгийн өвөрмөц 20 шинэ барилга

0

Дэлхийн хамгийн өвөрмөц 20 шинэ барилгаӨдрөөс өдөрт хөгжин цэцэглэж буй техник технологийн ертөнцийг дагалдан олон зүйлс хөгжиж байгаагийн нэг нь барилга архитектурын салбар юм. Технологийн өвөрмөц шийдэл, бүтээлч байдал, этгээд чамин загварыг хослуулсан дараах 20 барилгууд нь саяхан баригдаж, сүндэрлэн боссон бөгөөд манай дэлхийн хамгийн шилдэг, хамгийн өвөрмөц, хамгийн сүүлийн үеийн барилгуудад тооцогдож байгаа билээ. Дашрамд дурдахад эдгээр барилгууд нь дэлхийн архитектурын хөгжлийн үе шатыг харуулж, чиг хандлагыг байгаа тодорхойлж байгаа юм.

Шенжений шинэ нисэх онгоцны буудал нь 1,4 тэрбум долларын хөрөнгөөр босож байгаа. Өнгөрөгч 11-р сард нээгдсэн энэхүү нисэх буудлын барилгын ажил 4 жилийн туршид үргэлжилсээр байгаа ба жилдээ 25 сая зорчигчийг хүлээн авах аж.
Нидерландын хамгийн том барилга болох энэ барилга Роттердамын хуучин боомтын дүүрэгт сүндэрлэж байна. Зочид буудал, оффисын зориулалтаар ашиглагдаж байгаа энэ барилгын төсөл 1997 онд дуусгавар болсон ч 2008 оны эдийн засгийн хямралын дараагаас барилгын ажил эхэлж, 340 сая еврогийн үнээр боссон байна.

Хятадын Шенжень дэх бас нэгэн барилга. Энэхүү барилга нь Голландын архитекторч Рем Коолхаас /Rem Koolhaas/-ын бүтээл юм.

Швейцарийн Herzog & de Meuron архитектурын пүүс Базель хотноо энэ барилгыг сүндэрлүүлжээ.

Швейцарийн Тамедиа хэвлэл мэдээллийн компаний энэхүү барилга нь Японы уран барилгачин Шигеру Баны санаагаар баригдсан ба таван давхар барилгыг модон рам зангидаж, хөнгөн жингийн шилээр барьжээ.

Азербайжаны Баку хотын Heydar Aliyev Center-ийн барилга нь Ирак-Британи гаралтай уран барилгачин Заха Хадидын загвараар бүтсэн өвөрмөц загвартай байгууламж юм.

Европын соёлын нийслэл гэсэн хүндэт нэрийг зүүдэг Францын Марсель хотод Museum of European and Mediterranean Civilisations (MuCEM) хэмээх музейн барилга сүндэрлэж байдаг. Хоёр хэсгээс бүрдэх энэхүү музейн барилгыг салхи, чулуу, усаар бүтээгдсэн гэдэг нь зүгээр нэг зүйрлэл төдий үг биш юм.

Норвегийн Осло хотын захад орших Статойл компаний барилга бол дэлхийн хамгийн шилдэг барилгуудын нэг. Орчин үеийн Европын архитектурын төгс жишээ болсон энэ барилга үнэхээр өвөрмөц загвартай.

Австралийн Мельбурн хотод уран барилга болон хотын дизайны Lyons хэмээх пүүсийн босгосон Молекулын шинжлэх ухааны төвийн барилга нь сүүлийн хэдэн жилд хэдэн арван нийтийн барилгын төсөлд дээр ажилласан тус пүүсийн шилдэг бүтээл юм.

Хятадын Далиан хот дахь Далианы олон улсын хурлын төв нь Австрийн уран барилгын пүүсийн бүтээл бөгөөд хэдэн мянган тонн ган төмөр болон бетоноор босчээ.

Антарктид дахь Британий станцын Тоглоомон галт тэрэг хэмээн нэрлэгддэг Halley VI станц нь тус бүрдээ хөл бүхий найман тэрэгнээс бүрдэх ба хүнд хэцүү нөхцөлд баригдаж байгаагаас шалтгаалан 4 жилийн туршид баригджээ. Цэнхэр өнгийн тэрэгнүүдийн дунд орших улаан тэргэнд баар болон биллиардын өрөө байрладаг аж.

Өнгөрсөн жил Шведийн Малмо хотын захад ашиглалтанд орсон энэ барилга нь Шведийн хамгийн том худалдааны төвүүдийн нэг юм. Барилгын загварын уран барилгачин Герт Вингорд гаргажээ.

Сингапурын WOHA архитектурын пүүсийн хамгийн сүүлд босгосон байгууламж болох Паркрояал зочид буудлын барилга нь ногоон байгууламжийг маш гайхалтайгаар шийдэж өгсөн загвартай.

Копенгагены Цэнхэр гариг нэртэй аквариумын загварыг гаргасан 3XN архитектурын пүүс нь Копенгагены нисэх онгоцны буудлаас алхаад л хүрчих зайд байрлах энэ аквариумыг бүтээхдээ дэлхийн хамгийн том аквариумнуудын нэгийг бү хэмжйг зорилгоо болгожээ.

Германы Роётлинген хотод байрлах тоглолтын танхим нь минималист загварын төгс жишээ болж байгаагаараа онцлог юм.

Хятадад орон сууцны барилгын зориулалтаар баригдсан энэ байгууламж дөрвөн хэсэг барилгаас бүрддэг.

Энэхүү өвөрмөц хэлбэртэй барилга Лондон хотод байрладаг ба орон сууцны барилгын зориулалтаар ашиглагддаг.

Дубайн Каяан Тауэр хэмээх энэхүү мушгирсан хэлбэрийн цамхгийн дээд болон доод хэсэг нь 90 хэмээр зөрж, ороосон хэлбэртэй бөгөөд энэ хэлбэр нь барилгад үзүүлэх салхины даралтыг багасгах үүрэгтэй аж.

Бельгийн Хасселт хот дахь шүүхийн шинэ барилгын цогцолбор нь дизайнаараа анхаарал татдаг. Барилгын загварыг ийнхүү шийдсэн нь хүн багатай хөдөө нутагт оршин суух хүслийг төрүүлэх, хүн амын нягтшилыг шийдэхэд нөлөө үзүүлэх ач холбогдлыг агуулжээ.

Европын нэгдсэн улс дахь хамгийн өндөр барилга болох энэхүү барилга нь Барууны ертөнцийн аюулгүй тэнгэр баганадсан барилгын технологийн хувьд дэвшилтэт жишээ болж байгаа ба Лондон хотод байрладаг. 9-р сарын 11-ний эмгэлэнт үйл явдлаас хойш тэнгэр баганадсан барилгыг хэрхэн барих анхны жишээ болж байгаа энэхүү барилга нь том хэмжээний нисэх онгоцтой мөргөлдөхөд тэсвэрлэж үлдэхээр баригджээ.

10
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/02/19 at 14:04

    Gaihaltai yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *