Энэ хорвоогийн хамгийн үнэ цэнэтэй, хүндтэй хүн бол таныг, намайг, биднийг төрүүлж өсгөсөн ээж нар билээ. Мянган цэцэгсийн шүүдэр цуглуулж цай чанаж өгөөд ч ачийг хариулж барамгүй энэ ачтай буянтай хүнийхээ ачийг хариулахыг хүн бүр хүсдэг бөгөөд ээжийнхээ төлөө янз бүрийн зүйл хийдэг. Америкийн Чикаго хотын нэгэн өсвөр насны хөвгүүн Уильям Харт /William Hart/ тус хотын эмнэлэгт эмчлүүлж буй ээж Шэрон Харт /Sharon Hart/-даа зориулан эмнэлгийн байрны хажуу талд байрлах зогсоолын барилгын оройг бүрхсэн цасан дээр маш том бичээс бичсэн байна. “Сайн уу? Ээж ээ! Таныг бурхан ивээг.” гэсэн энэхүү бичээсийг олж харсан сувилагч Анжела Вашек /Angela Washek/ зургийг нь авч, Фейсбүүкт нийтэлсэн ба “Хичнээн даарсан ч хамаагүй. Хэрвээ бид нүдээ нээж анзаарч харвал халуун дулаан сэтгэл үргэлж байдаг.” гэсэн үгийг тайлбар болгон бичсэн байв. Архаг цус багадалтын эмчилгээ хийлгэж байгаа Шэрон 14 настай хүүгээ “Сайн уу? Ээж ээ!” гэж бичихийг цонхоор харж байсан бөгөөд “Бурхан таныг ивээг” гэсэн үгийг хүүгийн эцэг болон авга ах нар нь хамтран бичсэн байна.
Эмнэлэгт байгаа ээждээ зориулж цасан дээр асар том бичээс бичжээ
0
0
0
0
0
0
0
0
Зочин
2014/02/18 at 17:22
ZariinSan.com – Монголын зарын вэб сайт