Нүүр будалт, үсний засалт буюу гадаад төрхөндөө анхаардаг бүсгүйчүүд яагаад илүү амжилттай байдаг вэ?

0

Өглөө сэрээд нүүр будалт, үс засалтдаа олон цагийг зарцуулах нь зарим хүмүүсийн хувьд хар дарсан зүүд шиг санагдаж магадгүй. Учир нь энэ бол олон хүний төсөөлдгөөс ч илүү хүч чармайлт шаарддаг зүйл юм. Харин ингэж харагдах байдалдаа анхаарах нь өөрт таатай мэдрэмж төрүүлдэг төдийгүй бусад хүмүүсийн бидэнд хандах хандлагад ч нөлөөлж байдаг. Үүнээс гадна энэ хандлага нь хүмүүсийн өөртөө арчаатай байдлын илэрхийлэл болж амьдралын олон зүйлд нөлөөлж чадна.

1. Гэрэл сүүдэр тавьж нүүрний хэлбэрээ засах нь

© 0000003/Reporter/East News

Гэрэл, сүүдэр бол бидний нүүрний хэлбэрийг засдаг хамгийн чухал элемэнтүүдийн нэг юм. Улс бүрийн гоо үзэсгэлэнгийн хэмжүүр өөр өөр байдаг ч нэг зүйл дээр нэгддэг нь зөв нүүрний хэлбэр, харагдах байдалд хамгийн их нөлөөлдөг хэмээх ойлголт билээ. Тиймээс л бүсгүйчүүд өөрийн харагдах байдлыг илүү “төгс” болгохын тулд гэрэл сүүдэр тавьдаг байна.

 

2. Нүдний будалт хамгийн чухал

© Devil Wears Prada / 20th Century Studios

Нүд бол хүмүүсийн хамгийн түрүүнд анзаарч хардаг хэсэг юм. Нүд хүрээлэгч, сормуусны будаг, нүдний тень гээд нүдний хэлбэрийг засаж, илүү тод харагдуулах хэрэгслүүд олон байдаг. Мөн нүдээ будсанаар илүү том нүдтэй, залуулаг харагдах боломжтой. Түүнчлэн нүдээ сайхан будсан эмэгтэйн харц нь тодорч, илүү эмэгтэйлэг, сэтгэл татам харагддаг.

 

3. Тод өнгийн уруулын будаг

© Wiese/FaceToFace/REPORTER/East News

Улаан өнгийн уруулын будаг хэзээд бүсгүйчүүдийн дотны найз байсаар ирсэн. Улаан өнгөөр уруулаа будсан эмэгтэйн өөртөө итгэх итгэл нэмэгддэг төдийгүй харилцаж байгаа хүндээ ч эерэг сэтгэгдэл төрүүлж байдаг. Мөн улаан уруултай эмэгтэй, өөр өнгөөр уруулаа будсан эмэгтэйчүүдээс илүү дур булаам харагддаг байна. Улаанаар уруулаа будах нь мөн арьсны өнгийг илүү гэрэлтсэн харагдуулдаг бөгөөд эрчүүд улаан уруулын будагтай эмэгтэй рүү соронз мэт л татагддаг.

 

 

4. Зөөлөн ягаан хацар

© GEORGE ROGERS-POOL/SIPA/Sipa Press Russia/East News

Тоорын өнгөтэй юмуу ягаан туяатай хацар бидний харагдах байдалд маш их нөлөөтэй. Арьсны өнгө нь бидний бие эрүүл байгааг илэрхийлж байдаг бөгөөд ягаан туяатай хацар нь илүү байгалиараа мэт төрхийг бүрдүүлдэг байна. Тиймээс хацартаа бага зэрэг ягаан туяа өгснөөр бид илүү эрүүл, залуу харагдах боломжтой болно.

 

5. Үс сайхан бол зүс сайхан

© USA TODAY Network/Sipa USA/East News © Invision/Invision/East News

Үс засалтаас өөр биднийг төгс илэрхийлэх зүйл өөр хаана ч байхгүй. Үсний өөр өөр засалт бүр бусад хүмүүсийн бидний талаарх сэтгэгдэлд хүчтэй нөлөөлдөг бөгөөд бидний секси, өөртөө итгэлтэй, нээлттэй зэрэг дотоод шинж чанаруудыг гадагш гаргаж байдаг. Зөв үсний засалтыг, сайхан нүүр будалттай хослуулсан эмэгтэй ямар ч хүний харцыг булаана.

 

6. Харагдах байдал карьерт нөлөөлөх нь

© face to face/Reporter/East News

Үзэсгэлэнтэй харагдах нь амьдралын олон зүйлд нөлөөлж чадна. Буруу ойлгогдох магадлалтай ч эмэгтэй хүний харагдах байдал, цалин хоёр харилцан хамааралтай байдаг. Учир нь харагдах байдалдаа анхаардаг эмэгтэйн ажилд орох магадлал нэмэгддэг бөгөөд өөртөө анхаардаг шигээ бусад зүйлд ч тууштай байх магадлалтай гэж үнэлэгддэг байна. Тиймээс бүсгүй минь үргэлж өөртөө анхаар, гэрэлтэж амьдар.

8
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *